Хөлийн хаван буулгах 3 төрлийн ардын эмчилгээ

5

Хаван гэдэг бол биеийн эд эсэд илүүдэл шингэн хуримтлагдах хэвийн бус зүйл юм. Хаван үүсэх хэд хэдэн нөхцөл байх бөгөөд үүнд жирэмсэн болох, цусны өндөр даралт, бөөрний өвчин зэрэг орно.

Хэдийгээр хаван биеийн аль ч хэсэгт үүсч болох хэдий ч ихэнх тохиолдолд хөл, хөлийн доод хэсэг, гар дээр бий болдог.

Зарим нөхцөлд хаван бий болох нь нэг их зовиуртай зүйл биш боловч ихээхэн эвгүй, шаналгаатай болгодог байна. Гэхдээ та нэг хөл тань нөгөө хөлнөөсөө илүү том болж хавантсан байхыг мэдвэл даруй эмчид очиж үзүүлэх хэрэгтэй ба учир нь цус нөжирч бөглөрч байж болох юм шүү.

Ингээд энэ удаа танд хаван хөөж арилгах ардын эмчилгээний гурван үр дүнтэй аргыг танилцуулах болно.

1. Гаатай ванн

Хэрэгтэй зүйлс:

  • Тал аяга гааны навч
  • 4 аяга ус

Гааны навчаа устай саванд хийж 10 минутын турш халаана. Дараа нь галаас аваад 10 минутын турш хөргөнө. Энэ усаа түмпэн зэрэг саванд хийж хөлөө дүрэх ба 30 минутын турш байлгах хэрэгтэй.

2. Сэргээх ванн

Хэдийгээр хачин сонсогдох боловч сэргээх ванн нь хөл гар хавантсан үед маш сайн үр нөлөө үзүүлнэ.

Та хөлөө тасалгааны хэм бүхий усанд дүрж (хэрвээ чадах бол хүйтэн усанд) 30 минут болгоно.

3. Давстай ванн

Давс нь хүний булчинг чангалахад их сайн нөлөөтэй. Эпсомын давснаас хэсгийг авч савтай усанд хийгээд түүндээ хөлөө дүрнэ.

22
ХөөрхөнХөөрхөн
20
ГоёГоё
20
ГайхмаарГайхмаар
20
Ха ХаХа Ха
19
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *