Хамгийн аюултай 10 хүнсний бүтээгдэхүүн

3

Хэрвээ та супермаркетын тавиур дээрх хүнсийг өдөр болгон авч хэрэглэдэг бол та энэ нийтлэлийг заавал уншаарай. Харамсалтай нь орчин цагт хортой, аюултай хүнс нь хүнд хэрэгтэй, ашигтай, экологийн цэвэр бүтээгдэхүүнээс тооны хувьд хэд дахин давж байна.

Янз бүрийн бүтээгдэхүүний бүтцийг уншиж байхад сурталчилгааны мэргэжилтнүүд болон үйлдвэрлэгч нарын бичсэн магтаалын үгс л харагдана. Энэ хэтрүүлсэн давуу тал нь бодит байдлыг нууж байдаг билээ. Бүтцийн нууц нь ойлгомжгүй бичсэн үг өгүүлбэр, мэдэхгүй орцын нэр зэргийн ард танигдахгүй хоцорно.

Мэдээж хүнсний аюулгүй байдлыг төрийн тусгай байгуулага шалгаж байдаг ч чухам тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авах эсэхээ худалдан авагч өөрөө л шийднэ.

Ингээд энэ удаа хамгийн аюултай, хортой гэж үзсэн 10 хүнсийг танд танилцуулъя. Доор дурдах хүнс нь таныг өвдөх, янз бүрийн архаг хуучтай болгож ч магадгүй юм шүү.

1. ГМО буюу генийн өөрчлөлттэй хүнс

Газрын самар. Үүнд өсгөх ген болох петуньи бий. Энэ нь их хэмжээгээр байгаа бол маш хортой юм. Энэхүү шош төрлийн ургамлыг бүр өт хорхой ч иддэггүй гэдгийг мэдсэн хойно та худалдаж авах уу?

  • Нөөшилсөн ногоон вандуй
  • Нөөшилсөн сахартай эрдэнэ шиш
  • Гадаад төмс
  • Уусдаг какао
  • Хавчны савхан махыг зарим төрлийн генийн өөрчлөлт хийсэн ургамалтай хамт боловсруулдаг байна.

 

2. Е-621 буюу натрийн глутамат

Авах гэж байгаа хүнснийхээ орцыг нь унш. Хэрвээ орцод нь натрийн глутамат байгаа бол буцаагаад тавь. Одоо үүнийг маш олон зүйлд нэмж хийж байгаа учир болгоомжтой байгаарай. Оронд нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн болох давс, перец, хүрэн манжингийн сахар зэргийг аваарай.

 

3. Сахар орлуулагч

Сахар орлуулагч болгон калори агуулахгүй, ихээхэн хямд, ганцхан сав нь 12 кг сахарыг орлодог. Гэхдээ энэ чанараас нь болж түүнийг ашигтай хүнс гэж хэлж огт болохгүй юм.

Та сахар орлуулагчтай хүнс хэрэглэсний дараа таны бие организм удахгүй нүүрс ус орж ирэх нь гэж хүлээж эхэлнэ. Гэхдээ тэр нь ирэхгүй. Иймэрхүү “мэхлэлт”-ийн дараа таны бие цэвэр нүүрс ус өдрийн турш хүлээж авахгүй. Түүнээс гадна сахар орлуулагч таны биед ороод маш их өлсөх мэт сэтгэгдэл төрүүлдэг. Сахар орлуулагч бүү хэрэглээрэй.

 

4. Хуванцар, гялгар саванд хийсэн давсалсан загас

Иймэрхүү хүнсийг тосонд хадгалах ёстой ба өөр юунд ч хадгалж болохгүй. Ямар нэг уксус, дарс зэрэг нь давсалсан загасыг шинээр нь байлгаж чадахгүй юм. Ийм хүнс авахдаа чухам ямар савлагаатай, юунд хадгалж байгааг нь сайн анзаар. Хэрвээ саван дотор нь тос байхгүй бол энэ загасанд уротропин хийсэн байна гэсэн үг.

 

5. Янз бүрийн амтлагчтай, синтетик өнгө оруулагчтай, түргэн болох хүүхдийн будаа

Байгалийн гаралтай нэмэлттэй төстэй, өөр нэмэлт хийсэн ийм бүтээгдэхүүнийг онцгой анхаарч ялгах хэрэгтэй. Иймэрхүү “хуурамч” нэмэлт бүхий хүнс нь ойлгомжтой үнэртэй, янз бүрийн жимсний амттай байна. Гэтэл энд ямар ч натурал жимс байхгүй билээ.

 

6. Барбарис

Энэ хатуу чихрийг ширээн дээрээс авч шууд хогийн саванд хийх хэрэгтэй. Та энэ чихрийг бага зэрэг норгоод ширээний бүтээлэг дээр тавиад үз дээ…

Маш хүчтэй химийн үйлчлэлээр барбарис нь бүр хуванцрыг ч түлж чаддаг байна. Одоо таны ходоод яах тухай бодоод үз.

 

7. Транс-тос

72,5%-ийн тослогтой чанар муутай тосыг битгий худалдаж ав. Тэнд транс-тос хэмээх устөрөгчөөр шингэлж задалсан муу чанарын ургамлын тос байна. Жинхэнэ тосны агууламж 82,5%-иас бага байна гэж үгүй. Хэрвээ та иймэрхүү тослогийн тухай мэдээлэл олж чадаагүй бол зүгээр ургамлын тос хэрэглэх нь дээр. Ер нь бол жинхэнэ тос их хэмжээгээр идэх нь ганц халбага транс тос идсэнээс илүү “хэрэгтэй” юм шүү.

 

8. Бага зэргийн давсалсан улаан түрс

Давсалсан загастай адил улаан түрсийг удаан хадгалах боломж муу. Зөвхөн хөлдөөсөн болон ихээр давсалсан түрсийг л удаан хадгалж болно. Хэрвээ та бага зэргийн давсалсан улаан түрс идэж байгаа бол түрс дээр уротропин эсвэл нимбэгийн хүчил нэмсэн байна гэсэн үг. Мэдээж өөр нэмэлт байж болох ч эцсийн дүндээ нэг л үр дүнтэй байх ба тэр нь формальдегид.

 

9. Эрдэнэ шишийн чипс, чихрийн хөөс

Эдгээр нь маш хортой хүнс бөгөөд үйлдвэрлэх явцдаа ямар нэг сахар огт хэрэглэдэггүй байна. Энэ нь 140 хэмд шатах учир түүний оронд янз бүрийн сайхан амттай цикломат мэтийн нэмэлт нэмдэг ба энэ нь маш хортой сахар орлуулагч юм.

 

10. Мармелад

Өмнөх нийгмийн үед иддэг байсан мармелад нь одоогийнхоос ихээхэн өөр хүнс бөгөөд тэнд бүх л зүйл натурал байжээ. Одоо дэлгүүрт байгаа ийм хүнсийг түүнтэй бүү андуураарай. Өөрөөр хэлбэл одоогийн мармелад нь химийн үйлдвэрлэлийн бас нэг гайхамшиг юм. Ийм хүнс хэрэглэх нь маш аюултай юм шүү.

Та уншсан зүйлээсээ ямар нэг дүгнэлт хийв үү? Хийсэн байх гэж найдаж байна. Нэг л зүйлийг тогтоож ав – хүний биеийн боловсруулж чадахгүй бодис нь өөрөө хүний биеийг боловсруулдаг байна. Та зөв хооллож, “дотоод ариун цэврийг” сахин, зөв биеийн ачаалал авч байвал таны биологийн нас нэмэгдэх биш хасагдах болно.

142
ГайхмаарГайхмаар
36
БурууБуруу
33
ХарамсалтайХарамсалтай
21
ТэнэглэлТэнэглэл
14
ХөөрхөнХөөрхөн
10
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Хавдар судлал эмч

    2018/08/08 at 14:00

    Эх сурвалжаа тавь! Битгий худлаа шаагаад бай! Ийм мэдээлэл ихэвчлэн өрсөлдөгчийнхөө эсрэг гаргасан худал мэдээ бдаг!

  2. Bolormaa Unurbat

    Bolormaa Unurbat

    2018/08/08 at 19:17

    Sunjidmaa Jambal

  3. Zaya Zaya

  4. Oros buteegdehuun ih bna shuu

  5. Olziibayr Narantungalag

    Olziibayr Narantungalag

    2018/08/10 at 05:57

    Аймшиг

  6. Olziibayr Narantungalag

    Olziibayr Narantungalag

    2018/08/10 at 05:57

    Aimshig

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *