Авилгалд идэгдсэн ардчилсан хэмээх улс орнууд

0

Transparency International төрийн бус байгууллага улс орнуудын авилгалын индексийг судалгааны үндсэн дээр гаргаж ирдэг. Энэ судалгааг хийхэд маш хэцүү гэх бөгөөд энэ нь улс орнууд өөрийн авилгалтай холбоотой асуудлыг нуун дарагдуулах сонирхолтой байдагтай холбоотой ажээ.

Тийм хэдий ч Transparency International төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд зохих мэдээллийг цуглуулж чаддаг бөгөөд энэ жилийн судалгаанд 168 улс орон хамрагдаж, 0-ээс 100 хүртэлх үнэлэмжээр үнэлжээ. 0 – хамгийн их авилгалд өртсөн, 100 – авилгал байхгүй улс орон гэж ойлгоно.

Амьдралын түвшин доогуур улс орнууд авилгалд их өртөх нь хэнд ч ойлгомжтой тул энэ удаад Африк болон Ойрх Дорнодын улс орнуудаас жагсаалтыг тэргүүлсэн байна. Жишээ нь, Сомали – 8, Афганистан – 11, Судан – 12 гээд цааш үргэлжлэхээс гадна Хойд Солонгос – 8 гэсэн үнэлгээгээр энэхүү жагсаалтад бичигджээ. Авилгал бараг байхгүй улс орноор Дани 91 оноотой тэргүүлсэн байна.

Ирланд

Ирланд 79 оноо авч энэ удаад хээл хахууль багатай улсын тоонд бичигдсэн байна. Гэхдээ 2015 онд RTE телевиз улс төрчид өөрсдийн хувийн ашиг сонирхолын төлөө юу хийж байгааг, төрийн албан тушаалтнууд хэрхэн хээл хахууль авч байгаа тухай баримтат кино хүртэл хийж байв.

Авилгалд идэгдсэн ардчилсан хэмээх улс орнууд 1

Япон

Ерөнхий судалгаагаар Японы хээл хахуулийн хэмжээ бага. Гэхдээ GAN Integrity порталын мэдэгдэж байгаагаар төрийн өндөр дээд албан тушаалд ямар ч туршлагагүй хүмүүс дээд албан тушаал хашиж байгааг дурьдах болсон байна.

Авилгалд идэгдсэн ардчилсан хэмээх улс орнууд 2

Чили

Латин Америкийн улс орнуудын дундаас хамгийн бага хахуульд идэгдсэн улс орон юм. Тransparency International-ийн оноогоор энэ жил 70 оноо авсан нь өмнөх жилийнхээсээ 3 оноогоор буужээ.

Авилгалд идэгдсэн ардчилсан хэмээх улс орнууд 4

Эстони

2012 онд Ерөнхийлөгч Тоомас Хендрика Ильвесийн санаачилгаар Хахуулийн эсрэг хуулийг баталснаар төрийн албаны ажлыг илүү ил тод болгож өгч чаджээ. Өнгөрсөн жил 69 оноотой байсан бол 2016 онд 70 оноо авч нэг шатаар урагшилж чадсан байна.

Авилгалд идэгдсэн ардчилсан хэмээх улс орнууд 3

Франц

Франц ч мөн өмнөх жилээсээ илүү оноо авч 100-с 70-ийг авч чадсан юм. GAN порталын мэдэгдэж байгаагаар “Францын болон гадаадын иргэд ямар нэгэн байдлаар хахууль өгч, авсан нь нотлогдвол эрүүгийн хэрэг үүсгэхээр Эрүүгийн хуульд зааж өгсөн” нь нөлөөлсөн гэжээ.

Авилгалд идэгдсэн ардчилсан хэмээх улс орнууд 5

Португал

2015 оны Ernst & Young-ийн судалгаагаар тус улсын иргэдийн 83 хувь нь Португалийг хээл хахуульд идэгдсэн гэж үнэлсэн гэж гарчээ. 2014 онд дэд сайд асан Жозе Сократеш мөнгө угаасан болон хөрөнгө орлогоо мэдүүлэхээс зайлсан гэх хэргээр хоригдож байсан юм. Энэ жил Португал 63 оноо авчээ.

Авилгалд идэгдсэн ардчилсан хэмээх улс орнууд 6

Польш

Энэ жил Польш 62 оноо авчээ. “Хувийн бизнес эрхлэгчид хахуулийн асуудалд их орооцолдож байна, үүнд нь төрийн албан тушаалтнууд ч нөлөөлж байгаа нь илт” гэж GAN Integrity портал бичжээ.

Авилгалд идэгдсэн ардчилсан хэмээх улс орнууд 7

Израиль

Израиль энэ жил 61 оноо авсан байна. Өнгөрсөн жилийн 5 дугаар сард Ерөнхий сайд асан Эхуд Ольмерт 15 мянган долларын авилгал авсан хэргээр шүүхэд дуудагдаж байжээ.

Авилгалд идэгдсэн ардчилсан хэмээх улс орнууд 8

Словени

Сүүлийн жилүүдэд Словенид хээл хахуулийн хэд хэдэн томоохон хэрэг дэгдээд байгаа. 2013 болон 2014 онуудад Ерөнхий Сайд Янез Яншагийн эсрэг ард иргэд жагсаж эсэргүүцлээ илэрхийлж байжээ. Учир нь тэрээр хувийн активаа нуусан гэж үзэцгээсэн юм.

Авилгалд идэгдсэн ардчилсан хэмээх улс орнууд 9

Испани

Сонгууль болохоос өмнө сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд Мариано Рахояг хээл хахуулийн хэргээр буруутгаж байсан бол саяхан төрийн эрхийг барьж байгаа нам дотор бас нэгэн шуугиан дэгдэв: хээл хахууль авсан хэргээр 24 хүн баривчлагджээ. Испаничууд 58 оноо авсан юм.

Авилгалд идэгдсэн ардчилсан хэмээх улс орнууд 10

Чех

Өнгөрсөн жил тэд 51 оноо авсан бол энэ жил 56 болгож чаджээ. 2013 онд ерөнхий сайд Петр Нечас хахуулийн хэргээр буруутгагдаж албан тушаалаасаа огцорч байсан удаатай.

Авилгалд идэгдсэн ардчилсан хэмээх улс орнууд 11

Өмнөд Солонгос

2015 онд Өмнөд Солонгост маш их хэмжээний хахуулийн хэрэгтэй холбоотой шуугиан дэгдэж ерөнхий сайд Ли Вангу албан тушаалаасаа огцорсон. Томоохон бизнес эрхлэгч нэг нөхөр үхэхээсээ өмнө үлдээсэн зурвастаа ерөнхий сайдыг хахуулийн хэрэгт буруутган бичиж үлдээсэн байжээ. Энэ улс 56 оноо авсан юм.

Авилгалд идэгдсэн ардчилсан хэмээх улс орнууд 13

Унгар

Унгар улс өмнөх жилээсээ урууджээ, энэ жил 51 оноо авсан байна. Эмнэлгийн ажилтнуудад хахууль их өгдөг гэсэн мэдээ байх бөгөөд унгарчуудын 92 хувь нь үүнийг хэвийн үзэгдэл гэж үзжээ.

Авилгалд идэгдсэн ардчилсан хэмээх улс орнууд 12

Словак

Энэ улс Унгар улстай адил оноотой. Словак бол Европын улсуудаас хээл хахуульд хамгийн их идэгдсэн улс гэж үздэг. 2011 оноос хойш “Горилла” гэх хээл хахуулийн томоохон шуугиан одоо болтол дарагдаагүй – энэ хэргээр хэд хэдэн улс төрчид, томоохон бизнес эрхлэгчид, төрийн албан тушаалтнууд баригдаад байгаа юм.

Авилгалд идэгдсэн ардчилсан хэмээх улс орнууд 14

Грек

Энэ жил Грек улсын хахуулийн асуудал багассан дүн гарсан байна, 2015 онд 43 оноо авч байсан бол энэ жил 46 оноо авчээ. Улс оронд “факелаки” (хөрвүүлбэл “дугтуй” гэсэн утгатай) гэх практик дэлгэрээд байгаа нь сайн үйлчилгээ авахын тулд хахууль өгдөг ажээ.

Авилгалд идэгдсэн ардчилсан хэмээх улс орнууд 15

Итали

Энэ улс орны нэрийг харангуутаа л та нэг хүний нэрийг санах биз ээ, Сильвио Берлускони – хэд хэдэн удаагийн хахуулийн хэрэгт буруутгагдаж байсан. 2013 онд орлогоо мэдүүлж татвар төлөхөөс зугтаасан, 2015 онд сенаторт авилга өгсөн. Итали 44 оноо авсан юм.

Авилгалд идэгдсэн ардчилсан хэмээх улс орнууд 17

Турк

Transparency International-ийн судалгаагаар 42 оноо авсан улс юм. 2013 онд төв банкны захирал болон төрийн өндөр албан тушаалтнууд авилга авсан гэх хэрэг дэгдсэн бөгөөд үүнээс гадна мөнгө угаасан хэргүүд ч мөн гарчээ.

Авилгалд идэгдсэн ардчилсан хэмээх улс орнууд 16

Мексик

Мексик бол хээл хахуулийн орон гэж хэлж болохоор улс. 25 оноотой энэ улсаар дамжин хар тамхины наймаа явагддаг. Эль Чапо гэх хочтой хар тамхины наймаачин хоёр ч удаа шоронгоос оргосон – тэрээр шоронгийн хуягуудад маш их хэмжээний хахууль өгч чаджээ.

Авилгалд идэгдсэн ардчилсан хэмээх улс орнууд 18

Монгол

Энэхүү нийтлэлд манай улс дурьдаагүй байсан боловч оруулах нь зүйтэй болов уу. 2015 оны байдлаар Transparency International-ийн судалгаагаар манай улс дэлхийн 168 орноос 72-р байрт жагссан байна. Монгол 39 оноо авсан юм. Яг л дээр дурьдсан улс орнуудтай адил хээл хахуульд идэгдсэн, хөрөнгө орлогын мэдүүлгээ нуун дарагдуулсан, төрийн албаны үйлчилгээ авахын тулд авилга өгсөн, эмнэлгийн ажилтнуудад заавал өгөх ёстой мэт авилга өгөх зэрэг бүх шатандаа их бага хэмжээгээр авилгалын систем ил далд хэлбэрээр байсаар байгааг манай улсад өгсөн 39 оноо гэрчилнэ. Transparency International-ийн мэдээллийг үзэх

Авилгалд идэгдсэн ардчилсан хэмээх улс орнууд 19

1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Юу

    2021/11/22 at 23:51

    Монгол 39 юм уу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *