Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт

1

Эмэгтэйчүүд эрчүүдийг өөрсдийнх нь хийж чаддаг зүйлсийг хийж чаддаггүй гэж гомдоллодог. Гэвч эмэгтэйчүүдэд эрчүүдийн талаар мэдэхгүй бас ойлгодоггүй маш олон зүйл байдаг. Магадгүй тиймээс л эрчүүд өөрсдийг нь ойлгож тэдний талаар ихийг мэддэг байгаасай гэж хүсдэг байх. За тэгэхээр бүсгүйчүүдээ та нарт зориулж мэдэхэд илүүдэхгүй дараах 16 баримтыг хүргэж байна.

16. Эрчүүдийн давсаг илүү том байдаг

Эрчүүдийн давсаг эмэгтэйчүүдийнхтэй харьцуулбал хэмжээгээр том байдаг ба тэд давсгаа суллах нь бага байдгийг судалгаагаар нотолжээ. Тиймээс тэд хуримтлуулсан шингэнээ гаргахын тулд 00-ын өрөөнд удаан хугацаагаар байдаг.

Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 1

15. Зарим эрчүүдэд аль болох том зай эзлэх нь чухал байдаг

Эрчүүдэд нэгэн өвөрмөц онцлог бий – үүнийг би “аварга өндөгний синдром” гэж нэрлэдэг. Энэ нь эрчүүд суухдаа хөлөө том алцайлгаж суудгийг хэлж байгаа юм. Ялангуяа нийтийн тээвэрт зорчиж байхдаа та бүхэн ажигласан байх. Би таньдаг залуусаасаа яагаад ингэдэг тухай асуусан юм. Эцэст нь тэд нэг л хариултыг өгсөн: тэд үүнийг өөрийн мэдэлгүй хийдэг ба энэ нь тэдний аль болох их зай авах гэж тэмүүлэх “эрэгчний” ноёрхолтой холбоотой.

Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 2

14. Эрчүүдэд целлюлит үүсдэггүй

Энэ баримт целлюлиттэй эмэгтэйчүүдийн 85%-ийг сэтгэлээр унагааж магадгүй юм. Гэвч үнэнийг яаж далдлахав дээ: эрчүүдэд целлюлит үүсдэггүй нь байгалиасаа заяасан шинж чанар юм. Энэ нь эрэгтэй эмэгтэй хүний булчин, өөх, холбогч эдийн өөр өөр харьцаатай байдагтай холбоотой. Гэхдээ эрчүүдэд целлюлит огт үүсэхгүй гэсэн үг бас биш юм, зүгээр л ийм тохиолдол маш ховор байдаг.

Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 4

13. Эрчүүд таны яриаг сонсож байхдаа тархиныхаа тал хувийг л ажиллуулдаг

Бүсгүйчүүд эрчүүд тэднийг сонсдоггүй эсвэл тэд биднийг анхааралгүй сонсдог гэж үргэлж гомдоллодог. Хамгийн гомдмоор нь тэд сонсоогүй байж сонссон гэж хэлэх нь! За тэгэхээр хүндэт хатагтай нараа: үнээн, тэд сонсож байдаг нь үнэн. Зүгээр л тэдэнд таны яриаг сонсоход бүх тархиа ажиллуулах шаардлага байдаггүй. Тархины үлдсэн хувь нь өөр зүйл бодож байдаг. Харин эмэгтэйчүүдийнх өөр байдаг – тэд сонсож байхдаа тархиныхаа бүх хэсгийг ажиллуулдаг. Танд зөвлөж хэлэхэд эрчүүдтэй ярихдаа бүх зүйлээ товч, тодорхой, үнэн бодитоор нь ярьж байгаарай.

Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 3

12. “Пенис-нисдэг тэрэг”

Нэг зүйл миний сонирхолыг үргэлж татдаг байсан юм: яагаад зарим эрчүүд ямар нэг сонин содон зүйлсээ гайхуулах дуртай байдаг юм бол гэж? Зарим нь бэлэг эрхтнээрээ хачин зүйлс хийнэ. Жишээ нь, бэлэг эрхтнээ эргүүлэх (үүнийг “пенис-нисдэг тэрэг” гээд байгаа юм), эсвэл энэ хэсэгтээ шивээс, аймшигтай пирсинг хийлгэнэ. Шалтгаан нь маш энгийн: эдгээрийг тэдэнд байгалийн зөн билэг нь хэлж өгдөг аж. Амьтдын ертөнцөд эрэгчин амьтад эмэгчнээ өөрт татахын тулд төрөл бүрийн арга хэрэглэдэг. Хүмүүс ч бас үүнтэй адил зүйлс хийдэг байх нь.

Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 5

11. Тестостерон нь эмэгтэйчүүдийг бодвол эрчүүдийг илүү идэвхтэй болгодог

Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүү идэвхтэй байдаг нь үнэн. Учир нь тестостерон даавар нь маш хүчтэй зүйл юм. Эрчүүдэд амьдралынх нь туршид хоёр л удаа энэхүү даавар ихээр ялгардаг. Эхнийх нь – эхийн хэвлийд эрэгтэй болох, эмэгтэй болох эсэх нь шийдвэрлэгдэж байх үед. Хоёр дахь нь – бэлгийн бойжилтын үед. Мөн эрчүүдэд тестостероны ялгаралт их байдаг.

Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 6

10. Эрчүүдэд тестостерон ялгардаг ч цусан дахь агууламж нь маш бага байдаг

Хэдий тестостерон хүчтэй ч эрэгтэй хүний цусанд маш бага хэмжээгээр агуулагддаг. 40 хүртэлх насны эрүүл эрчүүдэд децилитр цусанд 350-1000 нанограмм агуулагддаг гэсэн үг юм. Вискиний нэг шотод хийхийн аргагүй бага хэмжээтэй гээд бод доо.

Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 7

9. Архины буруу хэрэглээ – эрчүүдийн дайсан

Согтууруулах ундааг бага хэмжээгээр хэрэглэвэл амарч тайвшрахад тусалдаг. Харин их хэмжээгээр уувал эрүүл мэндэд маш хортой. Согтууруулах ундаа тестостероны түвшинг бууруулдаг. Тиймээс архийг ихээр уувал зугаа цэнгэл, бүсгүйчүүдийг ирээдүйд мартаж болно шүү.

Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 8

8. Эрчүүд ч бас Кегелийн дасгалыг хийх хэрэгтэй

Ташааны булчин болон эмэгтэйчүүдийн “дотно” булчинг чангалдаг энэхүү дасгал нь эрчүүдэд ч тустай байж болох юм. Кегелийн дасгал нь булчинг чангалахын зэрэгцээ шээс задгайрах өвчнийг эмчилдэг. Хэдий энэ эмэгтэйчүүдийн өвчин ч гэлээ эрчүүдэд бас тохиолдох нь бий.

Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 9

7. Эрчүүд хөгшрөлтийг удаашруулж чадна

Утгагүй сонсогдож магадгүй ч эрчүүд арьс арчилгааны бүтээгдэхүүнээр гайхамшиг бүтээж болно. Цэвэршилтийн үед эмэгтэй хүний арьс коллагенаа маш хурдан алддаг. Тиймээс эмэгтэйчүүд хурдан хөгширдөг юм. Хэрэв эрэгтэй тань арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэг бол тэрээр хөгшрөлтийг удаашруулж чадна. Харамсалтай нь эрчүүдэд скраб, тоник, тос гэх мэт зүйлсийг тоодоггүй шүү дээ.

Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 11

6. Хөвч таслуулах тухай домгууд

Эрэгтэй хүн бүр хөвч таслуулах тухай өөр өөр бодолтой байдаг: зарим нэг нь үүнийг сайн гэж байхад зарим нь эрс эсэргүүцдэг. Зарим нь шашны шалтгааны улмаас, зарим нь эрүүл мэндийн шалтгаанаар таслуулдаг. Хөвч таслуулахад буруу зүйл байхгүй ч одоо болтол хөгжилтэй домгууд байсаар байгаа аж. Жишээ нь, хөвчөө таслуулсан эрчүүд ХДХВ-ээр өвчлөх магадлал буурдаг гэж зарим хүмүүс боддог. Мөн өөр нэг домог бий: хөвчөө таслуулаагүй эрчүүд шээс бэлгийн замын халдвараар өвчлөх нь их гэх мэт. Мэдээж хэрэг эдгээр нь бүгд худал зүйл.

Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 10

5. Зарим тохиолдолд эрэгтэй хүнээс сүү гарч болно

Хачин санагдаж байна уу? Гэхдээ зарим шалтгааны улмаас эрэгтэй хүнээс сүү гарч болдог. Энэ нь ямар нэг эм хэрэглэснээс болж болно. Мөн хэрэгцээтэй даавар дутагдах эсвэл пролактин дааврын илүүдлээс болж үүсдэг эмгэгтэй холбоотой байж болдог. Ийм нөхцөл байдалд яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.

Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 12

4. Эрчүүд мөөгөнцрийн халдвар авч болно

Мөөгөнцрийн халдвараар зөвхөн эмэгтэйчүүд өвчилдөггүй. Эрчүүдэд ч халдварлагдаж болно. Илүүдэл жинтэй эсвэл их хэмжээгээр хөлөрдөг эрчүүд өвчлөх эрсдэл өндөртэй байдаг. Азаар мөөгөнцрийн эсрэг эмээр бүх хүнийг эмчилж болдог болжээ.

Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 14

3. Эрчүүд эмэгтэйчүүдийг шулуун шударга яриасай гэж хүсдэг

Ихэнхи эрчүүд шулуухан яриад ажилдаа шууд ордог. Тэдэнд юмыг тойруулж ярьж ийш тийш дагуулж явах шаардлага гардаггүй. Мөн тэдний ярианд ямар нэг далд утга хайгаад хэрэггүй. Тэд юу илэрхийлэхийг хүссэн тэр бүхнээ л шууд ярьдаг. Эрчүүд яг үүнтэй адил зүйлийг эмэгтэйчүүдээс хүсдэг.

Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 13

2. Эрчүүд физиологийн талаар ярилцах тийм ч дуртай биш байдаг

Эрчүүд өөрийнх нь физиологи, сэтгэл зүйн талаар, “эрэгтэй байх нь чамд ямар байдаг вэ” гэх мэт өөрийнх нь хувийн зүйлийн тухай ярилцах тийм ч дуртай биш байдаг. Үүнд л эрчүүд, эмэгтэйчүүдийн том ялгаа оршиж байгаа юм. Бүсгүйчүүд харин ч эсрэгээрээ ийм сэдвээр ярилцах их дуртай байдаг.

Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 15

1. Бүх эрчүүд АДИЛГҮЙ

Мэдээж бүх эрчүүд адилгүй. Тэдний зарим нь хувийн сэдвээрээ ярилцахыг хүсдэг байж болно, зарим нь дэндүү жижигхэн давсагтай ч байж болно. Зарим нэгнийх нь тестостероны түвшин хэвийн хэмжээндээ байгаа мөртлөө идэвхигүй нэгэн байх жишээтэй. Эрэгтэй эмэгтэйгүй бүх л хүн өөр. Энэ чинь л гайхамшиг шүү дээ.

Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 16

13
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Icc Enhbold

    Icc Enhbold

    2016/06/19 at 21:01

    ďxdxcxcxxccxxcccxfx

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *