Хуучин найз залуугаа яаж мартах вэ?

2

Харилцаа дууссан ч гэсэн түүний тухай дурсамж үлдсэн. Салах болсон шалтгаан ямар ч байж болно: хууран мэхлэлт, гэнэтийн шийдвэр, шинэ хайр, сэтгэл санааны тогтворгүй байдал…

Цаг хугацааны эрхэнд эмэгтэй хүн салсан найз залуу эсвэл нөхрөө санаж уйтгарлаж эхэлдэг. Түүний сошиал суваг руу орно, очдог газраар нь орно, цугтаа авахуулсан зурагнуудаа үзнэ. Шинэ аз жаргалтай харилцаа үүсгэж чадсан ч гэсэн хуучин харилцаагаа санагалзсаар л…

Энэ мэдрэмжид сэтгэл ямар ч хамаагүй. Эмэгтэйчүүд хуучин харилцаагаа санагалзах 5 шалтгааныг сэтгэл судлаачид ийнхүү тайлбарлаж байна. Бид танд шалтгааныг танилцуулахаар бэлдлээ.

Хуучин харилцаагаа эргэн дурсах нь

1. Дуусгаагүй ажлын мэдрэмж

Сэтгэл судлал уг үзэгдлийг дуусгаагүй гештальт хэмээдэг – хуучин харилцаагаа дурсан санана. Хэлж дуусгаагүй үг, гомдол, үл ойлголцол хүнд ямар нэгэн байдлаар “тунадас” үлдээдэг. Ийм байдал нь хосууд учир зүйгээ олж тайван, нөхөрсгөөр салаагүй харин нэг нь зүгээр л хаалгаа тас хаагаад гарч одсон нөхцөлд бий болно. Эсвэл эмэгтэй нь харилцаагаа өөрчлөхийг хүссэн ч харилцаа нь гэнэт тасарчээ.

Хэрвээ та хуучин нөхөр, найз залуугаасаа асуусан асуултандаа аваагүй хариулт байгаа бол бүгдийг ил гаргах хэрэгтэй. Сэтгэл судлаачдын зөвлөж байгаагаар бол хэлж чадаагүй үг, гомдлоо цаасан дээр л буулга, гэхдээ тэр захидлыг илгээхгүй, зүгээр л хаячих.

 

2. Сэтгэл хөдлөлийн хараат байдал

Хайр дурлалыг хараат байдалтай андуурч ойлгох явдал их байдаг. Энэ хоёрын ялгаа маш их, хайрлаж байгаа хүн хайртай хүндээ зөвхөн сайн сайхан, аз жаргалыг л хүснэ, бас тавьж явуулах чадалтай байдаг. Италийн сэтгэл зүйч Роберто Ассажиоли сэтгэл хөдлөлийн хараат байдлыг эцэг эхийн эрүүл бус харилцаанаас олж илрүүлжээ, энэ харилцаа хүүхдүүд болон гэр бүлийн бусад гишүүнд нөлөөлнө. Хүн хэн нэгнээс ямар нэгэн байдлаар заавал хамааралтай байдаг, бас ямар нэгэн хэмжээгээр өөрийгөө золиослоно.

Өөрт нь хэрцгий, ширүүн хандаж байгаад хаяж явсан эр хүнээ маш ихээр санадаг эмэгтэйчүүд байдаг. Эрүүл харилцаатай болсон ч гэсэн хэрцгий нөхрөө эргэн дурсана, яагаад гэвэл тэр эмэгтэй хараат байдлаа мэдрэх хэрэгтэй байгаа юм. Энэ мэдрэмжээсээ салахын тулд өөр дээрээ хичээнгүйлэн ажиллах хэрэгтэй: хүүхэд үеийн гомдлоо эргэн дурс, өөрийг нь юу зовоож бас юу баярлуулж байгааг ойлгохыг хичээ.

 

3. Тав тухын бүс

Удаан үргэлжилсэн харилцаа ямар нэгэн хэмжээгээр тодорхой дадал зуршил үлдээсэн байдаг. Цугтаа зугаалах, хуваарилагдсан ахуйн ажлууд, дундын найз нөхөд, хагас сайны орой үзэх кино гээд амьдралын баяр баясал авчирдаг тав тухын бүсийг бий болгожээ. Харин одоо энэ бүсээс гарах хэрэгтэй болж байна. Салсны дараа тайван амьдралдаа эргэж очихыг хүснэ, дассан хэмнэл энэ бүгд сайхан – шинийг бий болгоход хэцүү байх нь мэдээж. Тийм учраас хуучин харилцаа чангаагаад байгаа юм, яг л бага насаа өнгөрөөсөн гэр шиг.

Хамгийн гол нь тав тухын бүсээсээ гарч шинэ боломж бий болгож чадна гэдгээ ойлгох хэрэгтэй. Шинэ харилцаанаас та өмнөх харилцаанаас алдсан бүгдийг олж авч чадна шүү дээ.

 

4. Биелэгдээгүй хүлээлт

Сэтгэл зүйч Фриц Перлз үүнийг “хэрэгжээгүй хэрэгцээ шаардлага” гэж нэрлэжээ, энэ нь сэтгэл санааны дарамт, уналтанд оруулна. Та хоёр цугтаа ирээдүйн төлөвлөгөө боловсруулсан, гарах хүүхдүүддээ нэр бодож олсон, ирээдүйд танай гэр бүлийн амьдрал ямар аз жаргалтай байхыг цугтаа мөрөөддөг байв. Гэтэл энэ мөрөөдөл гэнэт л салхинд хийсэн алга болжээ. Мөрөөдлөөсөө татгалзах хэцүү, мартах бүр ч хэцүү.

Өөрт сэтгэлийн өвчингүй бас гомдолгүй байхын тулд хүний мөрөөдөл, төлөвлөгөө болгон биелдэггүй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Дараагийн удаа хэтэрхий их зүйл бүү төлөвлөж байгаарай, хайртай хүнийхээ өгч чадахгүй байгаа зүйлийг түүнээс бүү хүсэж шаард.

 

5. Өмчлөх хүсэл

Салсан ч гэсэн хуучин нөхөр, найз залуугаа хардаж эрх чөлөөг нь олгохгүй байх тохиолдол их байдаг. Эмэгтэй хүн өөрийгөө дээгүүр боддог, байнга хэн нэгэнтэй өрсөлдүүлж урд нь алхах хүсэл эрмэлзэлтэй хүмүүс. Жишээ нь, эмэгтэй хүн салснаасаа хойш түүнийг огт бодоогүй явж байтал хагас жилийн дараа өөр эмэгтэйтэй цуг явааг нь олж харна. Ингээд тэр салсан нөхрөө санаж эхэлнэ, түүний нүдэнд өртөхийг хичээнэ, цуг явсан эмэгтэйнх нь тухай мэдээлэл цуглуулна.

“Юмтай байх” гэдэг зүйл хувиа хичээсэн байдал, дарангуйлах болон хэрэгцээ шаардлага дээр тулгуурлагддаг. Тэнцвэртэй харилцаа бий болгохын тулд юуны түрүүнд халамжит гэргий, хайртай хүн нь “байх”-ыг хүсэх хэрэгтэй. Авах бус өгөхийг эрхэмлэ.

Хуучин эр нөхөр, найз залуугаа санахгүй байхыг хүсвэл аль болох салахгүй байхыг л хичээ, бат бөх, эрүүл харилцаа үүсгэхийг чармайна. Үүний тулд үнэхээр цугтаа байхыг хүсэж байгаа хүнээ сонго, харилцаагаа сайжруулахын тулд хоёулаа хичээнэ. Хэрвээ салахаас өөр аргагүй болсон бол зууралдах хэрэггүй. Сайхан байсан, бүр ч илүү сайхан болно. Хамгийн гол нь – зөв салж сурах нь чухал.

12
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
7
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *