Бэлтгэл сургуулилтын дараа биеэ хэрхэн цэгцлэх вэ?

0

Ажилдаа явахаас өмнө гүйж эсвэл спорт зааланд яваад шүршүүрт орох цаг байхгүй бол яах вэ? Хөлсний эвгүй үнэр дарах болон өөр бусад зөвлөгөөг бэлдлээ.

Юу авч явах вэ?

Цүнхэнд багтах авсаархан ариун цэвэр сахих хэрэгсэл авч явна. Үүнд:

 

Нойтон салфетик

Ямар ч үйлдвэрийн нойтон салфетик байж болно. Хүүхдийн ч бай. Хамгийн гол нь бага зай эзлэх хэмжээтэй байна.

 

Нүүрний нойтон салфетик

Тийм ээ, жирийн салфетикнаас өөр. Нүүрний арьсанд тохирсон бөгөөд анхилуун үнэртдэг. Дэлгүүрийн лангуун дээр нүүрний будаг арилгах бодисын хажууд ихэвчлэн байдаг юм.

 

Хуурай шампунь

Бэлтгэл сургуулилтын дараа үс нойтон, хиртэй юм шиг харагддаг. Энэ тохиолдолд хуурай шампунь аминд орно.

 

Дезодорант эсвэл антиперспирант

Энэ бол мэдээж хэрэг болов уу. Хөлсний эвгүй үнэрийг дарах хамгийн шилдэг арга. Хурц биш зөөлөн үнэртэйг нь сонгоно. Хурц үнэр таны эргэн тойрон байгаа хүмүүсийн дургүйцлийг хүргэх тул болгоомжтой хандана уу. Хэрвээ химийн гаралтай хөлсний үнэр дарагчаас зайлсхийдэг бол эфирийн тостой ус сонгоорой. Үр дүн нь дутахааргүй.

 

Үсний боолт

Хэрвээ та урт үстэй эсвэл таны чёлк нүүр рүү тань их ороод байвал үсээ боогоорой. Боосон үс хөлөрч, заваарах нь бага байдаг юм. Дараа нь янзлахад ч хамаагүй амар байх болно.

 

Солих дотуур хувцас

Шударга л байцгаая. Бэлтгэл сургуулилтын үед их хөлөрдөг, тэгээд өдөржингөө хөлс шингэсэн дотуур хувцастайгаа явах хэрэг үү? Ялангуяа, хөхний даруулгын хувьд тун хэцүү. Ажилдаа явахаасаа өмнө бүх хувцсаа солино.

 

Хөлдөөсөн савтай ус

Үгүй ээ, уух зориулалттай биш. Бэлтгэл сургуулилтын дараа нүүр тань улайсан бол хэрэглэх гэж байгаа юм. Ундны усны хажуугаар бас хөлдөөсөн ус авч яваарай.

Ийм урьдчилсан бэлтгэлтэй байхад та санаа зовох зүйлгүй ажилдаа явахаасаа өмнө спортоор хичээллэж болно.

 

Бэлтгэл сургуулилтын өмнө

Хэд хэдэн зүйл хийнэ: үсэндээ хуурай шампунь түрхээд (хэрвээ таны үс урт бол) бооно. Ингээд ажилдаа ор доо.

 

Бэлтгэлийн дараа

Дараах алхамууд таныг ажилдаа явахад богино хугацаанд тусална:

  1. Нүүрний улаан дарж, үс хатаах арга. Хувцас солих өрөөнд үсний сэнс байвал хүйтэн горим дээр тохируулж агаарын урсгал дор зогс. Сэнс байхгүй бол хуурай алчуураар нүүр, үсээ дарж арчина.
  2. Дахин нэг давхар хуурай шампунь цацна. Шампунийг жигд цацахыг хичээгээрэй.
  3. Нүүрний нойтон салфеткаар нүүрээ арчина.
  4. Жирийн нойтон салфеткаар биеийн бусад хэсгээр гарсан хөлсийг арчина. Их хөлөрдөг хэсэгтээ илүү их анхаарал хандуулна.
  5. Дотуур хувцсаа солино.
  6. Хөлсний үнэр дарагч бодис түрхэнэ. Одоо ажлын хувцсаа өмсөнө.

Эдгээр алхамд та 10 минут л зарцуулна.

Нүүр тань улаан хэвээрээ байвал хөлдөөсөн устай саваа хацартаа наана. Ажилдаа явах замдаа мөстэй саваа шилэн хүзүүн дээрээ тавьж болно. Нүүр рүү ирэх цусны эргэлтийг хөргөж нүүрний улайлтыг бууруулдаг ажээ. Ингээд л ажилдаа ирэхэд хэн ч таныг спорт зааланд гүйгээд ирснийг анзаарахгүй.

3
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *