Жүжигчин Роберт Доуни Жр. дэлхийг 10 жилийн хугацаанд цэвэрлэх даалгаврыг хүлээж авчээ. Тэр үүнийг бодит амьдрал дээрх Тони Старк шиг биелүүлэхээ амлалаа

3

Та магадгүй бидний гараг ертөнцийг эргэн тойрны хямралаас зөвхөн Марвелийн супер баатар аварна гэж боддог байх, гэвч энэ удаа жүжигчин Robert Downey Jr, өөрийгөө Төмөр хүн болгон хувиргаж, дэлхийг аврах төлөвлөгөөтэй ирсэн бөгөөд тэр 10 жилийн хугацаанд дэлхийг цэвэрлэх боломжтой гэж үзжээ. Хамгийн чухал хэсэг: тэр уран зөгнөлт кинонуудад ашиглагддаг хэрэгслийг хэрэглэхээр төлөвлөжээ.

Бид та бүхэнтэйгээ энэхүү гайхалтай мэдээг хуваалцаж байгаадаа сэтгэл хөдөлж байна! Дэлхий ертөнцтэй холбоотой зарим нэг зүйлийг сонсохдоо бэлдээрэй.

Хэрэв та Марвелийн кинонуудад дуртай бол, Robert Downey Jr.-ийн Tony Stark-ийн дүрийг хэдийнээ мэддэг болсон биз ээ, энэ дүр бол сүүлийн үеийн технологийн тусламжтай дэлхийн ертөнцийг аврах зорилготой гоц ухаантан. Харин өнөөдөр, жүжигчин маань Төмөр хүний жишээг дагахад бэлэн болжээ. Тэр саяхан 2020 онд “The Footprint Coalition” хэмээх шинэ байгууллагын үйл ажиллагааг явуулж эхлэх болсон талаараа зарласан байна. Түүний төлөвлөгөө? Дэлхий ертөнцийг хиймэл оюун ухааны тусламжтай 10 жилийн хугацаанд бүхэлд нь цэвэрлэнэ.

© Iron Man / Paramount Pictures © Vberger / Wikimedia Commons © Julia Kuzenkov / Pexels

Жүжигчин дээрх мэдэгдлийг “Amazon Re: Mars (machine learning, automation, robotics, and space)” буюу роботууд болон машинууд, тэр дундаа хиймэл оюун ухааныг ашиглах тухай уулзалт, конференцийн үеэр хийжээ. Жүжигчин төслийн талаар нарийн зүйлсийг яриагүй боловч, ном болон кинонууд дээр хиймэл оюун ухааны тархалт аюултай бас гарцаагүй гамшиг авчир болох ч, хүн төрөлхтөн зөв ашиглаж чадвал, маш их ач тустай болохыг хэлсэн байна.

© Invision / Invision / East News

“Роботууд болон нанотехнологийн хоорондын зохицлоор дэлхийг ертөнцийг цэвэрлэх нь ач холбогдолтой, 10 жилийн хугацаанд.” хэмээн жүжигчин маань хүрэлцэн ирсэн зочид гийчдэд мэдэгджээ. Тэр мөн “God, I love experts” төслийн ард ажиллаж, өөрийг нь шаардлагатай мэдээллээр хангаж буй эрдэмтэд болон судлаачдаар маш их бахархаж байгаа талаар тусгайлан цаг гаргаж, сэтгэгдлээ илэрхийлсэн бөгөөд энэ нь яг Tony Stark-ийн дүртэй ойролцоо санагдаж байгаа гэнэ. “Тэд бол яг Wikipedia суулгасан хүмүүс шиг.”

© Iron Man / Paramount Pictures © robertdowneyjr / Instagram

Тэр өөрийгөө дэлхий ертөнцийн өмнө гэм буруутай гэжээ. “Би бас энэ төрлийн хямралд нөлөө үзүүлсэн.” гэдгээ тэр хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбарлахдаа өөрийгөө дээрх асуудалд хувь нэмэр оруулагч гэсэн байна. “Би нүүрстөрөгчийн ул мөр үлдээсэн хар дарсан зүүдний эзэн.” Гэхдээ сайн мэдээ байгаа нь тэр энэ харууслаа өөрийн төлөвлөгөөгөөр цайруулж, нөхцөл байдлыг өөрчилнө.

© Iron Man / Paramount Pictures

Бид 2020 оны 4-р сарыг хүлээж, энэ төсөл хэрхэн хэрэгжихийг харах үлдлээ. Цаг хугацааны явцад, “The Footprint Coalition” байгууллагын вебсайт хүмүүст төслийн хэрэгжилт, явцын талаар цаг тухайд нь мэдээлэл өгөх юм байна.

Та 10 жилийн дотор дэлхий ертөнцийг тэр чигээр нь цэвэрлэх боломжтой гэж үзэж байна уу? Энэ хугацаанд бид хэр их бохирдлыг бий болгох бол? Өөрийн үзэл бодлоо бичээрэй.

14
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Doogii Sanduisuren

    Doogii Sanduisuren

    2019/07/10 at 17:55

    1 rt mongoliig min tseverleed ogooch

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *