Сармисны голыг битгий хаяж байгаарай! Түүний ашиг тусын талаар олон хүн мэдэхгүй байна!

3

Амттай бас маш их ашигтай!

Зуны цаг эхэлж зусландаа сармис тарьсан хүмүүс сармисаа илүү том ургуулах гэж сармисны голыг нь тасдаж авдаг. Гэхдээ энэ голыг хаяж хэрэггүй бөгөөд энэ нь амттайгаас гадна маш их ашигтай юм шүү.

Та сармисны голыг хачиртай талх, янз бүрийн сүмс, бусад хоолонд хэрэглэж болно. Ингэснээр хоол тань илүү амттай, илүү эрүүл болох юм. Сармисны гол нь амттайгаас гадна бие организмд ашигтай бөгөөд энэ нь:

  • Сармисны гол нь С амин дэмээр баялаг бөгөөд ногоон сонгиноос хэд дахин илүү амин дэм агуулна!
  • Маш бага илчлэг агуулах тул та жингээ барих гэж байгаа бол таны нэг туслагч тань болно.
  • Сармисны голд их хэмжээний төмөр байх ба энэ нь алиманд агуулагддаг хэмжээнээс ч хэд дахин их.  Мөн хүхэр, кальци агуулах ба үнэр нь үүнийг илтгэнэ. Сармисны голны эфирийн тосыг ашиглах нь цөөнгүй бөгөөд их хэмжээний байгалийн гаралтай антибиотик агуулж байдаг нь янз бүрийн бактери, микробын эсрэг хүчтэй үйлчилгээтэй байна.
  • Сармисны гол нь зүрхний үйл ажиллагаа болон судсанд сайнаар нөлөөлж, цусан дахь холестериныг багасган, даралт ихсэх, судас бөглөрөх, даралт багасах, удаан хугацаагаар үргэлжилсэн өвчний дараа сэргээх зэрэгт хэрэгтэй.

Энгийн үгээр хэлэхэд сармисны гол нь маш ашигтай эд юм шүү! Та энэ ногоог өвөлд зориулан хурааж болох ба үүний тулд танд хэрэгтэй энгийн нэгэн аргыг зааж өгье. Та дадал болсон хоолны цэсээ өөрчилж, мөн эрүүл мэнддээ ч тус болох болно. Ингээд өвөлд зориулан сармисаа хадгалан хураая!

Орц:

  • 0,5 кг сармисны гол
  • 3 цайны халбага давс
  • 2 халуун чинжүү
  • 0,5 цайны халбага нунтаг хар перец
  • 0,5 цайны халбага
  • 0,5 цайны халбага нунтаг кориандра

Бэлтгэх арга:

  1. Сармисны голоо сайтар угаана. Хатуу хэсгийг нь авч хаяарай.
  2. Хэрчиж жижиглээд, холигчид бусад орцтой цуг хийнэ.
  3. Холимгийг нунтаглана.
  4. Жижиг хэсгээр салган уутанд хийнэ. (мөс хөлдөөгч болон нарийн боов хийх хэлбэр гаргагч мэтийн саванд хийж болно)
  5. Хөлдөөгчид хийнэ.
  6. Ийм даршийг бүтэн жилийн турш хадгалж болох боловч та ийм удаан хадгалж амжилгүй дуусгах болно.

Ингээд шинэ сайхан амттай хүнсний нэмэгдэл маань бэлэн боллоо. Одоо та маш олон сүмс болон хоол, шөлөндөө шинэ амт оруулах боломжтой боллоо.

8
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *