Бидний хувцаслалт, гадаад үзэмжиндээ гаргадаг 10 том алдаа

6

“Хувцаслах чадвар гурван халим дээр тогтоно – энгийн, зөв сонголт болон өөртөө анхаарал тавих – энэ бүгдийг өндөр үнээр авахгүй” гэж нэгэн удаа Кристиан Диор хэлж байжээ. Гурав дахь халимыг бидний зарим нэг нь мартаад байдаг бололтой, яагаад ч юм их хүч гарна гэж ойлгоно. Ганган шинэ гутал нь үнийхээ наалттай явж байгаа энэ дүр зургийг олон л хүн харсан байлгүй.

Бидний танилцуулах 10 алдаа гээд байгаа зүйл хүн харахад өчүүхэн мэт боловч гадаад үзэмжийг үнэхээр гутаадаг болохыг анхаарна уу.

1. Өнгөө алдсан хувцас

Хар өнгийн хувцас жирийн бүсгүйг хатан хаан болгож чадна. Гэхдээ хар хувцас дээр нь хог, утасны өөдөс, эсвэл хар өнгөө алдаж цайрсан бол гадаад төрхийг гутаах болно. Зөвхөн хар ч биш, өөр өнгийн хувцас ч гандаж өнгөө алддагийг мартаж болохгүй.

  • Яах вэ: Хар болон тод өнгийн хувцсыг хүйтэн усанд угааж бай, угаалгын машины хатаах горимыг ашиглахгүй. Өнгийг хадгалж үлдэхийн тулд уксус, өтгөн хар кофе эсвэл цайнд зайлж байгаарай. Орцод нь ацетат орсон даавуу бол өнгөө хурдан гээнэ, харин ноос, нейлоны орцтой хувцас өнгөө алдах нь удаан.

 

2. Цасан цагаан биш хувцас

Цагаан өнгийн хувцас хар өнгөтэй адил бүсгүй хүнийг чимдэг, гэхдээ зөвхөн цасан цагаан тохиолдолд шүү. Шаргал эсвэл саарал туяа орсон цагаан хувцас хэзээ ч хүнийг чимэхгүй, харин талын саарал хулгана шиг л харагдуулна. Мөн цагаан хувцсан дээр тогтсон хөлсний шар толбо муухай харагддаг байна.

  • Яах вэ: шинэ цагаан хувцас аваад хуучин цагаан хувцаснуудтайгаа харьцуулж үзээрэй. Хэрвээ ямар нэгэн шаргалтсан, сааралтсан шинж тэмдэг харагдвал устөрөгчийн хэт исэл, хүнсний сод эсвэл нимбэгийн шүүс хийж угаагаарай. Өнгө нь сэргэхээргүй болсон бол өмсөхөө больсон нь дээр.

 

3. Замбараагүй шуусан ханцуй

Зөв бөгөөд эмх цэгцтэй шуусан ханцуй нь илүү залуу, загварлаг харагдуулна. Харин арагш нь замбараагүй шуусан ханцуйтай бол бөглүү газраас анх удаа цамц өмсөж ирж дээ гэж харагдахад хүргэнэ.

  • Хэрхэн зөв хийх вэ: ханцуйны товчийг тайлж эхлээд манжетийг нь эргүүлнэ, тэгээд манжетийн өргөний дагуу 1-2 удаа нугална. Хэрвээ манжетийн дотор тал өөр өнгөтэй бол итали маягаар эргүүлээрэй (энэ видеог 1,25 секундээс үзээрэй).

 

4. Унжсан өмд

Салтаа нь унжсан өмд (мөн “зуав” гэдэг)-ийг хип-хопууд, Дорнын оршин суугчид эсвэл үлгэрийн баатар өмссөн бол ямар ч анхаарал татахгүй. Бусад тохиолдолд илүү залуу харагдах эсвэл загварлаг харагдахыг хоосон хүссэн нөхдүүд шиг л бусдын нүдэнд бууна. Амжилтгүй оролдлого гэх юм уу даа.

  • Яах вэ: хэрвээ та ийм загварын өмднөөс татгалзаж чадахгүй бол спортын гуталтай өмсөөрэй. Дээд хэсгээрээ топ эсвэл жирийн футболк илүү тохиромжтой. Том хээтэй, чимэглэлтэй хувцас огт зохихгүй.

 

5. Хувцсан дээрх хаг

Хувцсан дээрх хагны хог ой гутам харагдуулдаг, ойроос харсан хүн бол шууд зайгаа барихад хүрнэ.

  • Яах вэ: Хаг – та ямар нэгэн алдаа гаргаж байгааг илтгэж байна. Хуйх хуурайших эсвэл амин дэмийн дутагдалд орсон байж болно. Асуудлыг трихолог л тодорхойлж танд тус болно. Тэгэхээр асуудлыг шийдтэл хар өнгийн хувцаснаас хэсэгтээ татгалзаарай.

 

6. Хэт их чимэглэл

Гоёл чимэглэл хэтрэх, ялангуяа нүүрнийхээ тод будагтай хослуулсан бол бүр утгагүй харагдахад хүргэнэ.

  • Яах вэ: Коко Шанель зөвлөхдөө, гэрээсээ гарахдаа хамгийн сүүлд зүүсэн гоёл чимэглэлээ тайлаад гарч бай гэжээ. Чухам илүүц зүйлийг л сүүлд зүүдэг байна.

 

7. Арчлаагүй сахал

Эмэгтэйчүүдийн нүүрний будагны адил эрчүүдийн сахал эрчүүдийг чимж улам хүчирхэг харагдуулдаг. Гэхдээ нүүрэн дээр ургасан үс нь цэвэр цэмцгэр, арчилдаг нөхцөлд л шүү дээ. Харин арчлаагүй сахал ямар ч хүчтэй сайхан эр хүнийг гудамжны гуйлгачин шиг л харагдуулна. Сахлан дээр наалдсан хоолны үлдэгдлийг энд дурдаад ч хэрэггүй.

  • Яах вэ: сахлын хэлбэрийг өөрийнхөө нүүрний хэлбэрт тохируулж засна. Мэргэжлийн салонд хандвал илүү тохиромжтой. Нэгэнт зөв хэлбэрээ гаргуулж чадсан бол бие даан засаад яваад байж болдог байна.

 

8. Унжсан өмд

Дээрх зураг ямар харагдахыг элдэв тайлбаргүйгээр ойлгуулж байгаа болов уу. Ялангуяа нуруу нь бөгтөр хүмүүс өмдөө унжуулаад явж байгаа нь үнэхээр муухай харагддаг.

  • Яах вэ: өөрийн хэмжээнд таарах жинсэн өмд авч өмсөж бай, өмд сонгохдоо ер нь загвар хөөгөөд хэрэггүй дээ. Нуруугаа тэгшлэхийн тулд хааяахан ч гэсэн гэдэс рүү хүйтэн ус асгачихлаа гэж төсөөлж байгаарай.

 

9. Сэргээгээгүй нүүрний будаг

Наалдсан тушь, уруулын хагархайгаар цуурсан уруулын будаг, дутуу будсан хөмсөг – энэ бүгд сэргээгээгүй удсан нүүрний будгийг илтгэнэ. Ийм будагтай бүсгүйчүүд сайхан харагдахгүй, харин ч ядарсан царайтай харагддаг.

  • Яах вэ: нүүрний будгаа хуучирсан гэж үзэж байгаа л бол угааж цэвэрлэсэн нь дээр. Цаашид нүүрний будгийг удаан байлгахын тулд сууриа сайн тавьж байгаарай. Жишээ нь, жирийн тос нүдний тенийг удаан тогтоодог.

 

10. Үл мэдэгдэх алдаанууд

Чөтгөр жижиг зүйлд нуугдаж байдгийг та бид мэднэ. Шүдэн дээрх уруулын будаг, даашинзны жижиг цоорхой, шүдний завсар орсон мах – энэ бүх жижиг зүйлийг хүмүүс хамгийн түрүүнд олж хардаг.

  • Яах вэ: таагүй байдлаас зайлсхийх энгийн арга бий. Гэрээсээ гарахаас өмнө хэдхэн минут өөрийгөө толинд хараарай. Бас аяга кофе ууж эсвэл зууш идсэнийхээ дараа ч гэсэн толинд харж занших хэрэгтэй.

Эдгээр зөвлөгөө ямар чухал болохыг өөрийн бие дээр мэдрэхийг хүсэж байвал: бусдын мөрөн дээрх хагийг хараад ямар мэдрэмж төрөх бол гээд төсөөлөөрэй. Бусдын өөр ямар байдал танд таалагддаггүй тухай сэтгэгдэл хэсгээр хуваалцаж болно.

171
БахархмаарБахархмаар
46
ГоёГоё
42
Ха ХаХа Ха
42
ТэнэглэлТэнэглэл
33
ХөөрхөнХөөрхөн
19
ГайхмаарГайхмаар
18
ХарамсалтайХарамсалтай
17
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Uugii Khishgee

    Uugii Khishgee

    2018/03/21 at 20:32

    Бат-Очир Баянжав

  2. Uugii Khishgee

    Uugii Khishgee

    2018/03/21 at 20:32

    Бат-Очир Баянжав

  3. Lkhamsuren Lkhagvadorj

    Lkhamsuren Lkhagvadorj

    2018/03/21 at 20:50

    Zolbayar Bat-Erdene

  4. Lkhamsuren Lkhagvadorj

    Lkhamsuren Lkhagvadorj

    2018/03/21 at 20:50

    Zolbayar Bat-Erdene

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *