Хараалаас болгоомжил! Өөрийгөө болон ойр дотныхныгоо хорон муу бүхнээс хамгаалах арга

2

Хүн аз жаргалтай болох тусам бусдын хар хэл ам хүрдэг жамтай хорвоо юм даа. Өөрийнхөө чадалгүйгээс болж бусдад атаархдаг хүмүүс байх юм, аймшигтай сонсогдох хэдий ч тэд хараал хэлж эрүүл мэнд эсвэл ажил төрлийг нь бүтэлгүй болгохыг хүснэ. Энэ мэт далдын хүчинд таны итгэдэг эсэх эсвэл гандан очиж ном уншуулж мөргөдөг эсэх нь хамаагүй бусдын хорон муу нүдний хар анерги амьдралын эрч хүчийг шавхдагийг мартаж болохгүй.

Хамгийн шилдэг хамгаалалт – байгалийн чулуу. Зөвхөн таны хувь тавиланг хамгаалаад зогсохгүй эрч хүчээр сэлбэж эрүүл мэндийг тань тэтгэх болно, жишээ нь цусны даралт тогворжуулах чадалтай чулуу гэж байх ажээ. Олдоц сайтай чулууг танд танилцуулахаар бэлдлээ. Эдгээр чулуугаар гоёл чимэглэл хийж болно. Өөрийгөө хамгаалах шаардлагагүй бол гоёл хийгээд зүүгээрэй.

 

Хамгаалах чулуу

Чулуу нь “эрэгтэй” ба “эмэгтэй” гэж байдаг. Эрэгтэй чулуу нь илүү тодоор гялалзаж дулаан өнгө ялгаруулна. Эмэгтэй хүний хэрэглэх чулуу нь мат, хүйтэн өнгийг санагдуулам байна. Хорон муу нүднээс хамгаалах чулууг сонгоход амархан. Өөрийнхөө ордыг хараад л ямар чулуу тохирохыг тодорхойлно. Үүнээс гадна хүн бүхэнд тохирох универсал чулуу гэж бас байх ажээ.

 

1. Хар судалт гартаам

Хамгаалах хүч чадлыг хар судалт гартаам агуулдаг. Дотоод сэтгэлийн хүч ихтэй, эргэн тойрныхондоо байнга атаархал төрүүлж явдаг хүмүүс зүүхийг зөвлөдөг. Зөвхөн хамгаалаад зогсохгүй эрч хүч өгнө. Аливаа асуудалд нухацтай хандахад нөлөөлнө. Тиймээс сурагч, бичиг цаасны ажил хийдэг хүмүүс зүүхийг зөвлөж байна.

Чулууг үе үе амрааж байх хэрэгтэй буюу хуримтлагдсан сөрөг энергийг цэвэрлэнэ. Муу таньдаг хүмүүсээс ийм төрлийн чулуу бэлгэнд авахгүй байхыг зөвлөж байна. Магадгүй чулуунд сөрөг энерги шингэсэн байхыг үгүйсгэхгүй.

 

2. Ногоолин

Хорон муу нүд, аливаа таагүй явдлаас хамгаална. Мөн эрүүл мэндийг хамгаалах чадалтай учраас хүүхдүүдэд зүүлт хийж хүзүүнд нь зүүдэг байна. Ганц бие хүмүүс зүүснээр хайр дурлалын хүчийг татаж чадна гэж үздэг.

Маш олон үйлчилгээтэй чулуу гэж хэлж болно. Заавал биедээ авч явж байх хэрэгтэй. Ямар нэгэн бэлэг дурсгал эсвэл гэрийнхээ хаа нэгтээ тавьж муу энергиэс хамгаална. Энэ чулуу байгаа гэрт хэрүүл уруул бага гардаг гэж үздэг.

 

3. Барын нүд

Маш түгээмэл чулуу. Эрт дээр үеэсээ хамгаалах чадалтай гэж үзэж ирсэн бөгөөд хараал, хорон муу санаанаас хамгаалах зорилгоор биедээ авч явдаг байжээ. Гэр бүлийн харилцаагаа хамгаалахыг хүсэж байгаа бол зүүлт хийж болно, ихэвчлэн эмэгтэйчүүд зүүхийг зөвлөдөг байна.

Хэт их сөрөг энерги цуглуулсан барын нүд хагардаг. Энэ тохиолдолд хогийн саванд хаялгүй газар булах хэрэгтэй.

 

4. Хризоколла

Муу бодол, бусдын атаа жөтөөг хөөнө. Хар дарж зүүдлэх, айдсыг үлдэн хөөдөг байна. Хэрвээ та олны өмнө их гардаг эсвэл эргэн тойрны таагүй хандлага мэдрэгддэг бол энэ чулууг зүүгээрэй. Уг чулууг саруул ухааны чулуу хэмээн үздэг байна.

 

5. Авантюрин/Маргад

Маш гоёмсог чулуу бөгөөд хүмүүс харангуутаа л дурладаг. Мөнх, цэвэр ариун хайр дурлалыг бэлгэддэг. Хорон муу нүднээс хамгаана, эзэндээ аз жаргал авчирдаг. Энэ чулуугаар хийсэн гоёл чимэглэл зүүж байгаа хүн эрч хүчээр дүүрэн байх болно.

Уран бүтээлч чадварыг нэмэгдүүлдэг гэж үздэг учраас зохиолч, зураач, хөгжимчид, жүжигчид ихээр зүүдэг.

Хамгаалах хүчтэй чулууны жагсаалт үүгээр дуусахгүй. Танд таалагдсан чулууг сонгон аваарай.

Та чулууны хүчинд итгэдэг эсэхээ бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай. Мөн мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй шүү.

58
ГоёГоё
18
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
9
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Aseena Gs

    Aseena Gs

    2018/01/11 at 12:37

    ss pls

  2. Enkhee Na

    Enkhee Na

    2018/01/11 at 12:39

    Butsaagaad horiig n uurt n chinii hor har husel yagaad biyelj chi zovohgui yavaad bgaa butsaagaad ataa nudnii horoo hurgechihne l biz.zuv amidarsan yavsan bol hund busdad gemtei amidraagui gem hiigeegui bol uhsend n aidagiin.tui chyort shuudee.

  3. Amartur Boldbaatar

    Amartur Boldbaatar

    2018/01/11 at 13:49

    Хөх Чонын Үр

  4. Цэдэвдулам Гаваа

    Цэдэвдулам Гаваа

    2018/01/11 at 16:17

    Ingene tegne geed zarah yumaa bitgii tulga neg ih hereg boldogui yum bilee Hun uuruu Saihan sanaatai uavahad bolno

  5. Altanchimeg Gonchig

    Altanchimeg Gonchig

    2018/01/11 at 16:31

    Bas ch yag tegj boldoggvi l yum bilee sergiilj baihad ilvvdehgvi biz dee.hvn tus boloh gj l bichee biz yund tegj durgvitsene be. Yagaad sain talaas ni bodoj boldoggvi yum bolloo huurhii

  6. Oyunbagana Erdenebileg

    Oyunbagana Erdenebileg

    2018/01/11 at 23:50

    Otgoo Baganaa

  7. Bonke Tsetsegee

    Bonke Tsetsegee

    2018/01/12 at 04:16

    Xaraasan xaraaln xar tolgoigoo oroodog xar canaa boddoggui xund xaraal xezeech xureegui

  8. Зочин

    2018/01/12 at 09:29

    ЭЕРЭГ БОЛГООД АВАХУУ ГЭДЭГ НЬ ТАНЫ БОДОЛ АЛИВААГ САЙНААР ХАРВАЛ САЙН НЬ ИРНЭ ДЭЭ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *