2014 оны NBA-гийн хамгийн булчинлаг 5 тоглогч

0
0
16,131

Спорт гэдэг зүйл хүний бие бялдрыг хамгийн гайхалтай хөгжүүлдэг. Спортын төрлүүдээс хамаарч тамирчдын биеийн хөгжил харилцан адилгүй байх хэдий ч биеийн тамир спортоор хичээллэдэг хэн бүхэн бие бялдрын хувьд үнэхээр бахархам байж чаддаг. Сагсан бөмбөгийн спортын төрөл нь ч булчин хийгээд бие бялдрын хөгжилд онцгой нөлөөлдөг. Тиймээс NBA-гийн тоглогчид нь зөвхөн мэргэжлийн ур чадвар, гайхамшигтай тоглолтуудаараа шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг хөдөлгөөд зогсохгүй тоглогчдын булчинлаг, өв тэгш хөгжил бүхий биеийг харах нь нүд баясгадаг. Энд 2014 оны хамгийн булчинлаг хэмээн нэрлэгдсэн NBA-гийн 5 тоглогчийг танилцуулж байна.

1. LeBron James

King James нэрээрээ алдартай энэ эрхэм NBA-гийн хамгийн бие бялдар сайтай, булчинлаг тоглогчдын нэг. Түүний хамгаалах ур чадварыг ‘хамгаалалтын тоосгон хана’ шиг хэмээн зүйрлэсэн байдаг.

2014 оны NBA-гийн хамгийн булчинлаг 5 тоглогч 4

2. Dwight Howard

Гайхалтай бие бялдартай лигийн тоглогчдын дундаас үнэхээр гайхмаар биетэй гэдэгтэй нь маргах аргагүй. Өргөн мөр, булчинлаг гартай энэ тоглогчийг харсан хэн ч онцгой сайхан бие хааг нь бахдахгүй байж чадахгүй.

2014 оны NBA-гийн хамгийн булчинлаг 5 тоглогч 3

3. Blake Griffin

Одоогоор Los Angeles Clippers-т тоглож байгаа энэ тоглогчийг хамгаалах үед түүний ер бусын хүчирхэг довтолгооныг мэдрэх боломжтой гэдэг.

2014 оны NBA-гийн хамгийн булчинлаг 5 тоглогч 2

4.Serge Ibaka

NBA-гийн хамгийн царайлаг, хамгийн бие бялдар сайтай энэ тоглогч бол NBA-гийн хамгийн шилдэг хамгаалагчдын нэг. Түүний гайхалтай хөгжил бүхий сайхан бие хааг хэнтэй ч зүйрлэх аргагүй юм.

2014 оны NBA-гийн хамгийн булчинлаг 5 тоглогч 5

5. Andre Iguodala

Комик номын баатар хэлбэрийн бие хаа нь түүнийг энэ жагсаалтанд гарцаагүй оруулж байгаа юм. Тэнцвэртэй бөгөөд тэгш хэмийн гайхалтай зохицол бүхий биетэй энэ тоглогчийг харахад л онцгой уян хатан, хөнгөн гэдэг нь мэдрэгддэг.

2014 оны NBA-гийн хамгийн булчинлаг 5 тоглогч 1

3
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.