
Дөрвөн сайн найз нийлж бүх хуримтлалаа цуглуулан мини-хотхон барихаар зоригложээ: нэг газар 4 адилхан байшин барьсан юм. Тэд 20 гаруй жил найзалж байгаа, тэд байгальд ойр байх нэг ижил хүсэлтэй. Тэдний байгуулсан хотхоныг «Llano Exit Strategy» («Льяног орхих стратеги гарц») гэх бөгөөд Техас мужийн Остинд байрлана.
Байгаль орчинд xохирол учруулахгүйгээр байшингуудыг барьжээ, тухайлбал тэд нарны энергийг ашиглаж цахилгаанаа шийдсэн юм.

Архитектор Мэтт Гарсиагийн зургаар барьсан байшин бүрд 40,000 ам.доллар зарцуулжээ

Мэтт Гарсиягийн 4 байшингуудын дээвэр борооны усыг цуглуулж цөөрөмд (бараг 20,000 литр ус цуглуулах багтаамжтай) цутгахаар хийгдсэн.

Байшингууд байрлах бүс нутаг нь хуурай цаг агаартайд тооцогдох тул тэд усаа хуримтлуулж маш гамтай хэрэглэх ёстой болж байгаа юм.

Байшингийн гадна ханыг тусгай боловсруулсан металлаар хийсэн нь байшингийн дотор хэмийг тогтвортой барихад тусална.

Зундаа байшинд сэрүүхэн байх тул ямар нэгэн агааржуулагч хэрэглэх шаардлагагүй.

Найз нар шинэ газартаа маш дуртай байгаа гэнэ, тэд ойр орчмоор зугаалж урьд өмнө харж байгаагүй амьтан, ургамал сонирхох ажээ.

Тэд буга, өмхий хүрэн, хэдэн мянган төрлийн шувуу бас нүд нь нэг л дасаж өгөхгүй байгаа этгээд хачин ургамалтай зэрэгцэн амьдрах болов.

Өөрсдийн босгосон хотхон дахь амьдрал – жинхэнэ адал явдал. Тэд тэтгэврийн насаа цугтаа өөрсдийнхөө хүслээр өнгөрөөх нь

Хамгийн ойр дотнын хүмүүстэйгээ хамт хөгжилтэй байх аз жаргалтай өдрүүд тэднийг хүлээж байна

Та хамгийн сайн найзуудтайгаа ингэж амьдармаар байна уу?







