Яагаад 30 настай ихэнхи эмэгтэйчүүд 20 настай байх үеэсээ илүү сайхан харагддаг вэ?

2

Коко Шанель нэгэн удаа “хэрвээ эмэгтэй хүн 30 хүрэхдээ сайхан хүүхэн болоогүй бол тэр ухаантай хүн биш” гэж хэлсэн гэдэг. Нээрээ ч бидэн дундаас 18 настай байх үеийн зургаа хараад инээхгүй хүн ховор. Хэдийгээр залуу идэр залуу насанд өөрийн гэсэн олон давуу тал байх ч хүн 30 хүрээд хүүхэд наснаасаа илүү сэтгэл татам ямар нэг зүйл олж авдаг байна.

Энэ удаа яагаад идэр залуу үеэсээ илүү сайхан харагдах 30-аад насны бүсгүйчүүд бий болсон тухай ярилцъя.

1. Зөв хоололт

Түргэн хоолоо зөв хооллолтоор сольж чадсан нь 30 настай сайхан бүсгүйчүүдийн гол ололт болов уу. Их хэмжээний жимс, ногоо, цэвэр ус нь арьсыг чийгшүүлж, эрүүлжүүлж, илүүдэл жин үгүй болж нүдний доодох хаван зэрэг оргүй болно.

 

2. Нойр

Баранд өглөөний 5 хүртэл бүжиглэх? Болох хэдий ч, онцгой тохиолдолд л… Нойргүй хэдэн шөнө, эцэс төгсгөлгүй шоудах нь 18 настай Кейт Мосс нарт ямар нэг романтик төрх бий болгож байсан ч 10 жилийн дараа тэдний байдал одоо хүн дуурайх хэмжээний өнгө төрхөө алджээ. Шөнө болохоос өмнө ямар ч нүүрний будаггүйгээр унтах нь 30 настай сайхан бүсгүйчүүдийн бас нэг мундаг нууц юм.

 

3. Спорт

30 настнууд спорт гэдэг нь сайхан байх, амжилттай байх зэргийн салшгүй нэг зүйл гэдгийг сайн мэднэ. Их сургуульд байх үед спорт гэдэг зовлонтой юм байдаг байсан бол одоо татсан гэдэс, зөв хэлбэр нь сайхан бүсгүйчүүдийн салшгүй нэгэн хэсэг болжээ. Хүүхэд насны булцгар хацар баяртай.

 

4. Хүүхдийн тос зэргийг ашиглах

Шинжлэх ухааны ололтод баярлаж байх ёстойгоо хүн болгон мэдэх хэрэгтэй.Орчин үеийн эмэгтэйчүүдэд гоо сайхнаа элдэв хохиролгүйгээр дэмжих олон сайхан боломж байна. Одоо хамгийн сайхан маникюр тань хэдэн хоногийн турш сайхнаа хадгалж болох мэтийн олон жишээ бий. Иймэрхүү сайхан боломжуудыг 30 настнууд аль хэзээний өргөн хэрэглэдэг болжээ.

 

5. Өөрийн дутагдлыг ойлгох

Дутагдлаа хүлээн зөвшөөрч түүнийгээ давуу тал болгох нь нас явах үед бий болдог гайхамшигтай чанар юм. Эргэн тойрон тэр чигээрээ скинн-жинстэй явахад та харин хүний нүд булаах хурц, нисэх мэт даашинз өмсөж хүн болгоны санаанд үлдэнэ.

 

6. Дахин давтагдашгүй төрх

Магадгүй энэ эмэгтэйд өндөр өсгийт, даашинз зэргийн оронд бүдүүлэг гэмээр том гутал, байкерын хүрэм хэрэгтэй юм биш биз? 30 насныхан ямар хувцас юуг тань илүү тодорхойлж байгааг аль хэзээний сайн мэдэх болсон байдаг. Задгай энгэр, хэт мини хормой зэрэг нь аймшигт зүүд мэт ард хоцорчээ.

 

7. Өөртөө итгэлтэй байх

Өөрийнхөө үзэл бодлыг яг таг илэрхийлж чаддаг, түүнээсээ айдаггүй байх нь орчин тойрныхноо татах нэгэн супер хүч болдог байна. 30 насны эмэгтэйчүүд өөрийгөө хэн болох, юуны төлөө зүтгэхээ мэднэ. Магадгүй өөрийнхөө боломж, итгэлтэй байдлаасаа болж сайхан харагддаг юм биш биз?

 

8. Материаллаг хангамж

30 настай болох үед олон хүн өөртөө арай илүү зүйл зарцуулах боломжтой болдог. Эцэг эхээс хумсны будаг, шинэ жинсний мөнгө гуйх хэрэггүй үе. Одоо сайн гоо сайханч, үсчинд цаг авах ба тэд ч юуг яаж хийхээ сайн мэднэ. Мөн өөртөө тааруулан авсан чанартай арьсны гоо сайхны хэрэгсэл нь танд ямар нэг батга үлдээх болон харшил зэргээс хол байх болно.

 

9. Өөрийгөө хөгжүүлэх

Дээд боловсролын диплом 10 жилийн өмнө авсан ч одоо цааш явах цаг болжээ, магистрын зэрэг авах, шинэ боломж нээх цаг үе. 30 насныхан өмнө нь тэнэг мэт санагдаж байсан зүйлдээ хүчээ сорьж үзнэ. Зураг, морь унах гээд таалагдаж байгаа зүйлсээ сонгоно. Үүнтэй зэрэгцэн нүдэнд нь дөл орох ба үүнийг нь анзаарахгүй байхын аргагүй билээ.

 

10. Энэ цаг үе нь эргэж олдохгүй гэдгийг мэдрэх

Тэнэг кино үзэж, сонирхолгүй хүнтэй цуг баасан гаригийн оройг дүүрэн хүнтэй баранд өнгөрүүлэх ямар хэрэг байна? 30 хүрсэн хүнд энэ нь хамаагүй юм. Учир нь тэд үүнээс илүү сайхан зүйл бий гэдгийг сайн мэднэ.

Цаг хугацаа гэдэг нь дуусашгүй нөөц биш гэдгийг мэдэрсэн байх нь тэднийг илүү хүчирхэг болгож, амьдралын цаг мөч бүхнээ үнэлэх боломж олгодог байна.

57
БахархмаарБахархмаар
15
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Eriksson Jonna

    Eriksson Jonna

    2018/04/21 at 11:09

    Dulmaa Purevdulam

  2. Chimgee Chimgee

    Chimgee Chimgee

    2018/04/21 at 14:24

    harin tiiin kkkk

  3. Ganbat Dashpuntsag

    Ganbat Dashpuntsag

    2018/04/21 at 19:29

    Sanchir Batsukh

  4. Altaa Gold

    Altaa Gold

    2018/04/21 at 22:43

    40 tei ni buur saihan haragdaad bga sh de

  5. Nani Go Go

    Nani Go Go

    2018/04/22 at 04:41

    zarim tsetsegs ih ert felgerch bhad zarim ni ih oroi delgerch baidag ….;

  6. Shuree Badrakh

    Shuree Badrakh

    2018/04/24 at 03:15

    Bi bodohdoo iluu uhaan suugaad bie avch yavah chadvartai boldog l baih.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *