Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй хүмүүс мэргэжлээсээ шалтгаалж ямар хоол иддэг вэ?

2

Ажил дээр идэх хоол олон зүйл хэлж өгдөг. Зарим нэг нь түрсийг дарсаар даруулж идэх хэрэгтэй байхад зарим нь зөвхөн чихэр, гадил идэж хагас литр кока колагаар даруулж байх жишээтэй. Эмэгтэй балетчин жирийн эрээс хоёр дахин их калори бүхий хоол идэж байхад Финийн дайчид ямар ч хоолыг сүүгүйгээр төсөөлдөггүй, бэлэн гоймон нь Эверестийн орой руу зүтгэх нөхдүүдэд хамгийн чухал хоол гэх мэт.

Энэ удаа янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүсийн хаана ажиллаж байгаагаас шалтгаалан хэрхэн хооллодог тухай 25 зураг орууллаа.

Шумбагч онгоцны цэрэг (Орос)

Өдрийн хоолонд вандуйн шөл, “флотын гоймон” зэрэг халуун хоол байх ёстой. Далайд гарсан үед түрс, улаан дарс заавал байна. Хуурай газар хоол нь арай даруухан бөгөөд загас бараг байнга байна. Өдрийн хоолны хэмжээ нь 1200 ккал байх ёстой.

 

Мөнх цэвдгийн орчинд ажиллах харуул (Орос)

Сабетта хэмээх тосгонд ажиллах ажилчдад согтууруулах ундаа хориотой бөгөөд бүр сүмийн дарсыг ч амсаж болохгүй. Гэхдээ шинэ ногоо, жимс хангалттай байх ба маш олон төрлийн халуун хоолноос сонгох боломжтой. Бүх л зүйлийг агаараар тээвэрлэх бөгөөд туйлын орчимд өвс ногоо тарих боломжгүй нь ойлгомжтой.

 

Сансрын нисгэгчид (ОУСС)

Янз бүрийн улс орны экипажууд цугтаа хооллох бөгөөд хүнсээ их солилцдог байна. Жишээ нь Америкийн сансар судлаачид Оросын хоормог, даршилсан, жигнэсэн хонины маханд их дуртай. Ихэнх хоолыг буцалсан усаар зайлж халаан соруулаар сорж идэх ба даршилсан, консервлосон хоолыг богино долгионы зуухаар халааж давс, халуун ногоог хүнсэн дээрээ түрхэж (амтлагч шингэн хэлбэрээр байдаг) иднэ. Сансрын нисгэгчийн өдрийн норм нь 3500 ккал.

 

Суурь машины үйлдвэрийн ажилтан (Беларусь)

Шинэ байцаатай, зөөхийтэй щи, сүмс бүхий гоймон, компот, талх зэргээр үйлдвэрийн заводод хооллоно. Ойролцоогоор 1 долларт 500 ккал.

 

Хуурай замын цэрэг (Орос)

Оросын цэргийн гуанзанд швед систем хэрэгждэг: хоёр бэлэн салатнаас сонгох, салат-бар-ын ямар нэг зүйл, 2 шөл, 3 хуурай, халуун хоол, 3 хачир, сок болон компот зэргээс сонгоно. Өдрийн хоолны хэмжээ 1980 ккал.

 

Тэнгисийн цэргийн баазын цэрэг (Финланд)

Мөн л швед системээр хөнгөн энгийн хоол байна: төмстэй мах юм уу гуляш, салатууд, ногоо, жимс, хэрчсэн мах, жигнэмэг, цай болон кофе гэх мэт. Ямар ч хоолны үед сүү болон исгэлэн сүүн бүтээгдэхүүн өгнө.

 

Том нисэх компанийн нисгэгч (Нидерланд)

Ихэнх том нисэх компаниудад нисгэгч нар өөр өөр хоол идэх дүрэмтэй байдаг ба үүгээрээ бүх л баг хордлого авахаас сэргийлж байгаа юм. Тэдэнд бизнес классын зорчигч нарын адил хоол оногдоно. Хоолны тэжээллэг чанар ойролцоогоор 800 ккал.

 

Жижиг нисэх компанийн нисгэгч (АНУ)

Хямд үнэтэй, жижиг нисэх компанийн нисгэгч нар адилхан хоол идэж болох ба гэрээсээ хоол авчирч бас болно. Зарим нэг нь нисэх буудлын гал тогоог ашиглан хоол хийж иддэг байна.

 

LEGO компанийн ажилтан (Дани)

Энд швед ширээний зарчим хэрэгждэг. Компани нь зөв хооллохыг дэмждэг учир олон төрлийн салат, шинэ ногоо, жимс, тахианы мах, зүссэн мах, бяслаг зэрэг байна. Халуун хоол бас байх бөгөөд баасан гаригт олон төрлийн зууш бий болно.

 

ГУМ-ын худалдагч (Орос)

ГУМ-ын ажилтан нарт брэндийн сав суулга бүхий гуанз үйлчлэх бөгөөд хоолоо Зөвлөлтийн үеийн орц найруулгаар хийдэг байна. 200 рубльд цадтал хооллож болно. Хамгийн дээд хэсэгт байрлах учир зөвхөн тусгай картаар орно. 3 давхарт арай илүү өргөн меню бүхий гуанз байх бөгөөд үүнд дэлгүүрт үйлчлүүлж байгаа хэн боловч орж болдог байна.

 

Түргэн тусламжийн ажилтан (Канад)

Түргэн тусламжийн ажилтанд өдрийн хоолны цаг гэж байх боловч тэд үргэлж яарч сандарч хоол ундаа явуут дундаа идэх хэрэгтэй болдог байна. Ихэнх ажилчид гуанзнаас хоолоо боолгож авах болон гэрээсээ авчирч ажлын дундуур иддэг билээ.

 

Гал командын ажилтан (Словак)

Ихээхэн хэмжээний будаа, ногоо мах: гал командынхан бас л явдал дундаа яаран хооллох үе их тохиолдоно. Түймэр унтраах үед хүн цагт 500 ккал шатаах учир хоолны орц ч бас их байдаг байна.

 

ХМТ-ны ажилтан, тусгай хүчний элит отряд (АНУ)

Куантико бааз нь өөрийн гэсэн дэд бүтэцтэй, хотоос үл хамаарах газар бөгөөд кафе болон гуанзтай байна. ХМТ-ны ажилтан болон тусгай хүчнийхэн нарт зориулсан хоол хамгийн их калори агуулна. Зарим хоол нь үнэтэй боловч сонголт маш өргөн, хоол нь уураг, нүүрс усаар баялаг ба маш эрчимтэй бэлтгэл хийдэг хүмүүсийн өдрийн хэмжээ нь 3000 ккал байдаг байна.

 

Уурхайчин (Өмнөд Солонгос)

Их хэмжээний будаа, гахайн мах, ус, сүү. Олон оронд уурхайчид металл саванд хоолоо хийж авч явдаг нь хөргөхгүй гэсэн утгатай юм. Өмнөд Солонгосын хувьд эртний арга болох даавуугаар ороодог ажээ.

 

Google-ийн ажилтан (Энэтхэг)

Өдөрт гурван удаа хооллох ба хоол нь европ, Энэтхэг, Ази хоолнууд байна. Хоолны цэс цаг үргэлж өөрчлөгдөнө.

 

 Уулын цаначид (Польш)

Хоол хүнс нь маш хөнгөн, тэжээллэг, хийхэд амархан байх ёстой ба тэдний ажиллах орчин 30 хэмээс доош хүйтэн байна. Энэ нь ихэвчлэн самар, шоколад, хуурай нунтаг хоол, байх ба дээрээс буцалсан ус хийгээд шөл, төмсний нухаш, гурилтай, гоймонтой хоол болно.

 

Цагдаа (Тайланд)

Хэдийгээр Тайландад цагдаа байх нь нэр хүндтэй боловч цалин багатай гэнэ. Тиймээс эрх баригчид цагдааг давхар ажилтай байхыг зөвшөөрдөг ба жишээ нь дасгалжуулагч гэх мэтээр ажиллах ба ингэж хоолны асуудлаа ямар нэг хэмжээгээр шийдэхэд нь тусалдаг байна. Ихээхэн хэмжээний халуун, шинэ ногоо, алим, манго, зэрэг нь 2 доллараас хямд. Иймэрхүү хоолны тэжээллэг чанар 300 ккал.

 

Facebook-ийн ажилтан (Хонконг)

Гурван хүнд ч хүрэх хэмжээний орц. Швед ширээ нь олон янзын төрөлтэйгөөрөө ялгарах бөгөөд нэмээд янз бүрийн амттан, жимс авч болно. Ажилчид зөвхөн кофенд л мөнгө төлнө. Олон оффист бар ажиллах ба согтууруулах ундаа нь үнэгүй.

 

Балетчин эмэгтэй (Япон)

Өдөр тутмын өндөр ачааллыг давах боловч илүү жинтэй болохгүйн тулд балетын бүжигчин хоолны маш нарийн дэглэм барьж сахар огт хэрэглэдэггүй байна. Энэ балетчин бүсгүй махны оронд загас идэж далайн хүнс, самар, өндөг, бяслаг, жимс болон их хэмжээний желе иддэг нь шөрмөсөө бэхжүүлэх зорилготой байдаг гэнэ. Нэг удаагийн хооллолт 600 ккал. Иймэрхүү дэглэмийг олон тамирчид баримтлах ба энэ нь нүүрс ус хуримтлуулах биш харин биед байгаа нөөц өөхийг хэрэглэж сурахад их тустай.

 

Tesla үйлдвэрийн ажилчин (АНУ)

Кофе, цай, хийжүүлсэн ус, халуун хүйтэн зууш болон зарим амттан нь үнэгүй. Ийм байдлаар компани зөв хоололтыг дэмждэг ба бусад хоолонд мөнгө төлөх хэрэгтэй.

 

Марафон гүйгч (Словак)

Гүйх үедээ иддэг хүнс нь. Гадил, шоколад, хийжүүлсэн ус, маш их ус. Уралдааны явцад 3000 ккал шатаах ба энэ нь насанд хүрсэн том эрийн бүтэн өдрийн зарцуулах хэмжээнээс ч их юм.

14
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *