Эмэгтэйчүүдийн ариун цэврээс үүдэлтэй асуудал болон үрэвсэл даамжрахаас хамгаалах зорилгоор кокосын тосыг ашиглах нь

2

Кокосын тос нь өргөн хэрэглээтэй хүнс юм, хоол хүнсэнд хэрэглэхээс гадна арьсны гоо сайхны арчилгаанд ч хэрэглэнэ.

Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний рН тэнцвэрт байдал алдагдахад Candida эрс үрждэг.

Уг халдвар нь биеийн аль ч хэсэгт илэрнэ, жишээ нь ходоод гэдэс, бэлэг эрхтэн, ам, арьс хүчтэй загатнах байдлаар илэрдэг.

Аз болж кокосын тос нь энэ төрлийн халдварыг анагаах чадалтай ажээ.

Уг халдвартай тэмцэх хүчтэй бодис гэвэл кокосын тосонд агуулагдах лаурийн хүчил, каприны хүчил, каприлын хүчил – бүгд нян, вирус болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Каприлийн хүчил нь халдварын эсийг гэмтээж цаашид үржих боломжийг хаадаг. Лаурийн хүчил нь дархлааны системийг бэхжүүлж бие махбодийн халдвартай тэмцэх чадварыг нэмэгдүүлнэ.

Үүнээс гадна гадуур түрхэхэд цочирсон арьсанд хамгаалах давхарга үүсгэж өгдөг байна.

Халдварын үед кокосын тос хэрэглэх хэд хэдэн аргууд байх ажээ:

Үр дүнтэй аргууд

Цочирсон хэсгийг тайвшруулахын тулд арьсандаа шууд түрхэж болно. Өдөрт хэд хэдэн удаа түрхээрэй.

Кокосын тостой тампон

Загатнаа, халуу оргих мэдрэмжийг намдаахын тулд бэлэг эрхтний дотор талын хананд тос түрхэнэ. Үүний тулд тампоноо кокосын тосонд хэдэн минут дүрээд үтрээндээ хийнэ. Маргааш өглөө нь аваарай. Энэ эмчилгээг 5 өдрийн турш хийж мөөгөнцрийг устгана.

 

Кокосын тостой суппозитор/лаа

Унтахаасаа өмнө тавьбал илүү үр дүнтэй. Биеийн дулаан лааг хайлуулна, тогтмол хэрэглэж чадвал халдварыг бүрэн дарж чаддаг. Хайлсан лаа нь цагаан хэрэгсэл бохирдуулахаас хамгаалж дэвсгэр дэвсээрэй.

 

Кокостой ванн

Ваннаа бүлээн усаар дүүргээд хэдэн дусал тос хийнэ. Өдөр болгон ийм тостой усанд ороход загатнаа багасч цочирсон арьс тайвширна.

 

Кокосын тостой шүршүүр

4 х.х тосыг 2 л бүлээн цэвэрхэн усанд хийж хутгаад бие дээрээс шүршинэ. Өдөр болгон ийм шүршүүрт орно.

 

Кокосын тосыг хүнсэндээ

Аяга кофендоо хийгээд ууж болно, мөн ургамлын тосны оронд хоол хийхдээ ашиглаарай. Хоолноос өмнө ганц хоолны халбага тос уух ч боломжтой.

5
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *