Өнөөдөр ямар туфль тренд болж байгааг та мэдэх үү?

0

Сүүлийн хэдэн улиралд гаж эсвэл этгээд гэж хэлмээр загварууд давамгайлж байсан бол одоо сонгодог загвар эргэж ирлээ. Завьхан загвар таны хөлийг чимж, хувцасны шүүгээнд нэмэгдэх нь ээ.

Завьхан-туфль эргэн ирлээ

Загварын алдартай компаниуд элдэв туршилт хийлгүйгээр энэ л загварын туфлийг тайзан дээр үзүүллээ.

Энэ улиралд өндөр нарийхан чамин өсгий, “богино” ухлаадас бүхий туфль загварыг тэргүүлнэ. Лакан эсвэл мат арьсан туфль бүсгүй хүнийг чимнэ, өнгөний хувьд хар, цагаан болон улаан.

Сонгодог материалаас гадна этгээд өнгөтэй элэг, матрын арьсан гутал ч тэргүүлэгчдийн тоонд багтана.

Chanel ч уламжлалаа орхисонгүй. Бүх стандартуудыг эвдэж бүхний дээгүүр явсаар. Тэдний цуглуулгад хар, цагааны хослол оржээ.

Алдартай брэндүүд ч хоцорсонгүй.

Бусад алдартай брэндүүд өөрийг өнгө төрхийг илтгэх загваруудыг санал болгож байна. Bottega Veneta брэндийн дизайнерууд шинэ цуглуулгаараа энгийн, эвтэйхэн бас гоёмсог загварыг танилцууллаа. Жирийн хотын төрхийг илүү үзэмжтэй, өнгөлөг болгож чадах тийм л загвар байв.

Мөн Кристиан Лабутен зүгээр суусангүй, зузаан ултаас эрс татгалзаж улаан ултай сонгодог завьханыг танилцууллаа.

Орчин цагийн загварлаг бүсгүйчүүд “нюд” өнгийг анзаарахгүй орхих нь юу л бол. Зарим нэг өнгө тохироход маш хэцүү хувцастай энэ өнгө гайхалтай зохицох болно. Чухам энэ л өнгө лакан загварыг моодны ертөнцөд эргэж ирэхэд нь нөлөөлснийг мартаж болохгүй.

Сонгодог загвар цаг хугацаанд захирагдахгүй гэдгийн нэг тод жишээ энэ юм. Эмэгтэйлэг, ихэмсэг чанарыг илэрхийлнэ. Өсгийн өндрийн хувьд онцгой шалгуур тавигдаагүй. Тэртээ 50-иод он эргээд ирэв үү гэмээр. Тэр үед хэт өндөр загвар гэж байсангүй.

Завьханыг өндөр өсгийгүйгээр төсөөлшгүй, гэхдээ өндөр нь 5-7 см оновчтой сонголт гэдгийг анхаарна уу.

23
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
6
БахархмаарБахархмаар
6
ХарамсалтайХарамсалтай
5
ГоёГоё
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *