Брокколигийн цэцэгнээс илүү иш болон навчинд нь илүү их шим тэжээл агуулагддаг

3

Брокколи хэрэглэж эрүүл саруул яваарай!

Брокколи хамгийн их шим тэжээлтэй ногоо хэмээгддэг. Бид эрүүл мэнддээ анхаарал тавихын тулд брокколигоор салат хийж иддэг хэдий ч үнэндээ бие махбодид илүү их шим тэжээл өгөх хэсгийг нь хэрэглэлгүй хогийн саванд хаядаг байна.

Брокколи нь антиоксидантын эх сурвалж байхын зэрэгцээ А, Е болон С амин дэм ихээр агуулдаг. Үүнээс гадна брокколигийн цэцэгнээс бид их хэмжээний магни болон кальци авч чаддаг байна.

Брокколигийн бусад хэсгүүдэд агуулагдах шим тэжээлийн хувьд? Урьд нь та брокколигийн иш, навчийг нь хүнсэндээ хэрэглэе гэж бодож үзэж байсан уу? Хэрвээ үгүй бол энэ тухай бодож үзээрэй. Эрүүл мэндээ дэмжихийн тулд брокколигийн иш, навчийг идэхийг танд зөвлөж байна.

Брокколигийн 30гр навчны 90%-д нь А амин дэм агуулагддаг – уг амин дэмийг бид өдөр тутмын хоол хүнснээсээ авч байх ёстой. Брокколигийн навчийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэснээр дархлаа дэмжигдэхийн зэрэгцээ хараа сайжирна. Мөн бие махбодид нэн хэрэгтэй С амин дэмийн 43% -ийг хангаж өгөх юм. С амин дэм нь хавдраас урьдчилан сэргийлэх хүчтэй үйлчилгээ үзүүлдгийг эрдэмтэн судлаачид тогтоожээ.

Үүнээс гадна брокколигийн ишийг авч үзье. Иш нь ширхэглэгийн агууламж өндөртэй. Бага зэрэг чихэрлэг амтагддаг. Брокколигийн бусад хэсгүүдээс илүү удаан болох талтай. Гэхдээ шим тэжээл ихтэй гэдгийг нь мартаж болохгүй.

Энэхүү нийтлэлийг уншсанаас хойш та брокколиг юу үлдээлгүй бүтнээр нь ашиглах хэрэгтэйг ойлголоо. Үнэхээр эрүүл мэндэд ач тустай ногоо юм, цэцэг нь ч тэр, навч нь ч тэр бас ишийг нь ч хаяхгүй. Брокколиг бүтнээр хоол хүнсэндээ хэрэглэж эрүүл мэнддээ анхаараарай.

13
ГоёГоё
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Адъяа Намсрай

    Адъяа Намсрай

    2019/11/14 at 21:35

    ishiig n iddeggui hun bas bdiimu ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *