Microsoft компанийн Япон дахь салбар ажлын 4 өдөрт шилжжээ. Уг өөрчлөлтийн үр дүнд ажилчдынх нь ажлын бүтээмж 40%-иар нэмэгдсэн байна

0

Microsoft компанийн Япон дахь салбар ажлын долоо хоногийн шинэ горимд зоригтойгоор шилжжээ. Сарын турш компанийн ажилтнууд ажлын дөрвөн хоногоор ажилласан, гурван амралтын өдөртэй. Туршилт нэгэн сонирхолтой дүгнэлтэнд хүрэхэд нөлөөлсөн. Хэрвээ уг туршилт түр зуурынх биш бөгөөд үнэхээр үр өгөөжөө өгөөд эхэлбэл тун удахгүй бидний ажлын өдрүүдийн тоонд ч өөрчлөлт орох тухай яригдаж эхлэхийг үгүйсгэхгүй. Бид ийм зүйл мөрөөдөөгүй гэж үү?

Microsoft компанийн Япон дахь оффис нэг сарын турш ажлын 4 өдрөөр ажиллажээ.

Компанийн 2300 ажилтан “ажлын шинэчлэлтийн төсөл” нэр дор Баасан гаригийг цалинтай амралтын өдрөөр тооцон өнгөрүүлжээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд ажилтнуудын цалинд нөлөөлөөгүй бөгөөд ээлжийн амралтанд ч муу нөлөө үзүүлээгүй байна.

Туршилтын үр дүнг дурдвал, ажилтнуудын ажлын бүтээмж 40 хувиар (илүү нарийвчлан хэлбэл 39.9%) нэмэгджээ. Аливаа уулзалт, хурлын цагийг өөрчилсөнтэй холбоотой бүтээмж нэмэгдсэн гэж үзсэн байна. Нүүр нүүрээ харан уулзах, хуралдах байдлыг виртуал хэлбэрт шилжүүлжээ. Мөн Япончууд цахилгаанаа 23.1%-иар хэмнэж чадсанаас гадна цаасны багагүй хэмнэлт гаргаснаа ч тооцож гаргаж.

Ингээд л баахан сайн талууд үргэлжилсээр, гэхдээ энэ нь үнэхээр объектив үр дүн байж чадах уу? Нэг сар гэдэг ердөө л 4-хөн долоо хоног. Жилийн дараа гэхэд ажлын эрч хүч, чадамж мэдэгдэхүйц буурсан байхыг үгүйсгэхгүй юм. Энэ л шалтгааны улмаас Microsoft компани ажлын өдрүүдийг шууд 4 болгон өөрчлөхөөр яарахгүй байна. Компанийн удирдлагууд уг туршилтаа ирэх зун эсвэл жилийн өөр бусад улирлуудад хийхээр төлөвлөжээ.

Ажлын өдрийг цөөлөх нь манай улс эх оронд хэрхэн нөлөөлөх бол? Байж болох л юм. Гэхдээ Microsoft компанийн эрхэлж буй үйл ажиллагаа бусдаас ялгаатай, тийм ч учраас адил төстэй үр дүн бусад байгууллагуудад гарна гэж шууд дүгнэж бас болохгүй.

Япон дахь Microsoft компани хөдөлмөрийн цагийн шинэ горимд шилжих анхны алхамыг хийсэн байхыг үгүйсгэхгүй. Компанийн удирдлага болон ажилтнууд нь өөрсдөө ийм өөрчлөлт хийхэд бэлэн эсэх нь бас том асуудал болон үлдэнэ.

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *