Домогт илбэчин Дэвид Копперфильд хаашаа алга болов? Тэр одоо юу хийж, ямаршуухан харагдаж байгаа бол?

0

Хэдийн жилийн тэртээ Копперфильд гэдэг нэр сонины нүүр, зурагтын нэвтрүүлэг болгонд дурдагддаг байлаа. Авьяаслаг илбэчний шүтэн бишрэгчид нь түүний үзүүлбэрийг амаа ангайлган үзэж сонирхдог байсан бөгөөд жинхэнэ шидтэн шиг л хүлээн авдаг байсан юм. Дараа нь Копперфильдын тухай ярихаа больцгоосон – тэр одоо хаана байна вэ?

t-online.de

Дэвид Копперфильдийн үзүүлбэр үнэхээр сонирхолтой болдог байлаа. Бүхэл бүтэн стадион дээр тавих үзүүлбэрийн тасалбарыг олно гэдэг амаргүй. Түүний үзүүлбэр болгоны нууцыг тайлах гэж бүгд өөрсдийн хэмжээнд оролдоно. Үүний тулд үзүүлбэрийг бичлэгийг хэдэн ч хүн, хэчнээн ч удаа удаашруулж үзэж байсан юм, тоолж баршгүй.

Эрх чөлөөний хөшөөг алга болгодог, Цагаан хэрмийн ханыг нэвтлэн гардаг, мөн устай санд үсэрч ордог үзүүлбэр үзэгчдийн сэтгэлд хамгийн их хүрч байсан гэдэг. Эдгээр үзүүлбэрүүдийг амьдаар нь үзсэн хүмүүс үүнд далдын хүч оролцсон гэдэгт бат итгэлтэй байдаг ажээ.

Копперфильдийг Гиннесийн номд хүртэл бүртгэсэн юм.

turkaramamotoru.com

Гэтэл 2000-аад оноос эхлэн тэр дэлгэцээр гарахаа гэнэт больсон. Дэлхийн улс орон даяар тархсан шүтэн бишрэгчдийн дунд алдартай илбэчин хаашаа алга болов гэсэн асуултууд цуварч эхэлжээ.

obovsyom.com

Царай зүсний хувьд олон эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг ч эзэмдсэн байсан юм. Клаудия Шифферээс салсны дараа буюу 1999 онд илбэчний хайрыг татах итгэл найдвартаа хөтлөгдсөн маш олон бүсгүйчүүд хэдэн мянган хайрын захидал илгээж байв.

rusunion.com

Хэдий Копперфильд телевизийн дэлгэцээр гарахаа больсон ч гэлээ АНУ-д алдартай хэвээр л байна. Тэрээр урьдын адил илбээ үзүүлсээр байгаа ажээ. Түүний үзүүлбэрийн тасалбарын дундаж үнэ 100 орчим ам.доллар, бас ч гэж хямд үнэд тооцогдохгүй үнэ.

userapi.com

Концертын танхимд тоглолтоо толилуулахаас гадна Лос-Анжелесийн казинод ч тааламжтай хүлээн авдаг. Тэрээр энэ газрын байнгын бөгөөд хүсэн хүлээсэн зочин нь болно. Копперфильд мөн АНУ-д кафе ажиллуулдаг – шууд агаараас л захиалгын хоолыг бэлдэж үйлчилдэг ажээ. Дэвидийн илбийн бас нэгэн үзүүлбэр бусдын сонирхлыг ихэд татах болоод байгаа юм.

userapi.com
obovsyom.com

Копперфильд хувийн амьдралынхаа тухай тэр болгон дэлгээд байдаггүй. Мэдээж загвар өмсөгч Клаудия Шифферт дурлаж байсан үеийг эс тооцвол шүү дээ. Гэхдээ жүжигчний ихэнх шүтэн бишрэгчид уг харилцааг жинхэнэ хайр дурлал биш пиар явуулга төдий гэж дүгнэж байсан удаатай. Копперфильд одоогийн байдлаар францын загвар өмсөгч Хлоя Госселинтэй харилцаатай байгаа бөгөөд 2010 онд тэдний дундаас охин Скай нь төржээ.

userapi.com

Хайртай бүсгүйтэйгээ албан ёсны арга хэмжээнд хүрэлцэн очдог, гэрэл зургийг нь өөрийн Инстаграм хуудас дээр тавьдгаас гадна хайртай гэдгээ ч ил зарласан.

userapi.com

Бусдаар бол Копперфильд өөртөө үнэнч хэвээрээ: 100 хувь оньсого шиг, дээд зэргийн нууцлалыг баримтална. Түүний үзүүлбэрүүд одоо болтол нууц хэвээрээ л байгаа, үүнтэй хэн ч маргаж чадахгүй.

instagram.com
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *