Богино үстэй бүсгүйчүүдэд тохиолддог 10 асуудал

2

Амьдралын аливаа өөрчлөлтийг үсний засалтаас эхлүүл гэдэг. Гадаад төрхөө өөрчлөх ямар сайхан бэ? Богино үс баяр баяслаас гадна багагүй арчилгаа, ажиллагаа шаардана. Урт үстэй байсан бүсгүйчүүд богино үсийг арчлахад амархан гэж ойлгож явдаг. Үс ороох хэрэггүй, ямар ч асуудалгүй. Энэ бол буруу бодол…

Энэ жил богино үс моод болно. Тэгэхээр үсчин дээр очихоос өмнө та юу мэдэж байх ёстой вэ?

Богино үсний засалт

1. Бүгдэд зохихгүй

Деми Мур шиг дур булаам харагдана гэж бодож байна уу, үгүй дээ… Үсчнээс зараа шиг л юм гарч ирнэ. Дугуй царайтай бүсгүйчүүдэд богино үс илүү зохидог юм. Царайны хэлбэрээс гадна чих, хүзүүний урт зэргийг харгалзах үзэх хэрэгтэй. Өөг дарах ёстойгоос бус ил гаргах хэрэггүй.

 

2. Төрөл бүрийн засалт

Сүүл, буржгар зэрэг огт хэрэггүй. Таны өдөр тутмын сонголт – зүүн, баруун эсвэл төв хэсгээрээ илүү үстэй байж болно. Богино үс ургаад ирэхээр яахаа мэдэхээ байдаг.

 

3. Эргэн тойрны санал бодол

Ийм эрс өөрчлөлт хийхэд юу нөлөөлсөн гээд л асууж эхэлнэ. Нөхрөөсөө салаад багтарч үхэх гэж байгаадаа ингэсэн эсвэл эрүүл мэндийн асуудал тулгарсан гэж үзнэ.

 

4. Урт үс нь илүү байжээ

Хамаатан садан, ялангуяа ахимаг настай хүмүүс урт үс нь илүү дээр байсан юм гэж үглэнэ. Харин танд шинэ үс нь илүү зохиод байгаа мэт, эргэн тойрныхон эсрэг үзэл бодолтой хэвээрээ л…

 

5. Эрчүүдтэй харьцуулахад

Хэт богино үс – зөвхөн эрчүүдийн өнгө төрх гэж үзэх хүмүүс олон. Тийм учраас өөрийгөө “банди” гэж хэлүүлэхэд бэлэн байх хэрэгтэй. Харин эрчүүд ийм үстэй бүсгүйчүүдийг дур булаам харагддаг гэцгээдэг нь хачирхалтай.

 

6. Байнга сэнс хэрэглэнэ

Орой шүршүүрт орсны дараа үсээ сэнсээр хатаахаас өөр аргагүй. Нойтон үстэйгээ хэвтсэний маргааш өглөө өөрөөсөө ч айна биз. Урт үсийг боогоод хэвтэнэ, харин богино үсийг дахиж норгоод хэвэнд нь оруулахаас өөр аргагүй.

 

7. Ургуулах

Зохиогүй богино үсээ ургуулах гэж хэдэн долоо хоног тамд байгаа мэт өнгөрөөнө. “Банди” засалт ургаж эхлэхдээ ч бас сайхан харагдахгүй.

 

8. Чийгтэй агаар

Гадаа бороотой эсвэл хэт их чийгшилтэй байхад эмэгтэйчүүд багваахай цэцэг шиг харагддаг. Харин богино үстэй бүсгүйчүүд инээдтэй багваахай шиг харагдана. Тийм аймшигтай зүйл биш л дээ, зарим нэгэнд нь бүр таалагддаг гээч.

 

9. Хайртай эрчүүдээ алмайруулна

Таны шинэ төрхийг хэн хүндээр хүлээж авах вэ гэвэл таны хайртай залуу. Таны урт үсээр хуруугаа явуулж байснаа тэр дурсах болно. Шинэ дүр төрхөнд дастал багагүй хугацаа өнгөрүүлэх ажээ.

 

10. Дахиад л өөрчлөлтийг хүснэ

Энэ бол эмэгтэй хүний байгалиас заяасан зан ааш – шинийг туршиж үзье. Хэдэн долоо хоногийн дараа дахиад л урт үстэйгээ, гэхдээ удаан явахгүй ээ. Ургачихна эсвэл парик зүүж болно.

 

Зөвлөгөө

Гадаад төрхөндөө эрс өөрчлөлт хийхдээ сайтар бодож байгаарай. Хэн юу гэж хэлэх нь хамаагүй, та өөрийгөө зөв илэрхийлэх хэрэгтэй.

Та үснийхээ засалтыг байнга өөрчилдөг үү? Үзэл бодлоо сэтгэгдэл хэсгээр бидэнтэй хуваалцаад нийтлэлийг найз нөхдөдөө хуваалцаарай.

15
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Ж. Отгончимэг

    Ж. Отгончимэг

    2018/04/22 at 10:28

    Tuul Tola

  2. Ж. Отгончимэг

    Ж. Отгончимэг

    2018/04/22 at 10:28

    Tuul Tola

  3. Уранаа

    Уранаа

    2018/04/22 at 15:14

    М. Даваажаргал

  4. Уранаа

    Уранаа

    2018/04/22 at 15:14

    М. Даваажаргал

  5. Билэгсайхан Б.

    Билэгсайхан Б.

    2018/04/22 at 19:03

    Дашка Б.

  6. Sainzaya Gankhuyag

    Sainzaya Gankhuyag

    2018/04/22 at 20:18

    Segi Selenge

  7. Sainzaya Gankhuyag

    Sainzaya Gankhuyag

    2018/04/22 at 20:18

    Segi Selenge

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *