Аялах нь хүнийг гэр бүл зохиохоос ч илүүтэйгээр аз жаргалтай болгодгийг судалгаагаар баталжээ. Ийм учраас л гадныхан аялахыг илүүд үздэг юм байна!

2

Таны юу ч үгүй аяллын цүнхээ үүрээд гэрээсээ гарах, нэг бол тансаг зэрэглэлийн зочид буудалд захиалга өгөх аль нь ч байсан ялгаагүй: аяллын туршлага таны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, эндорфинд тус дэм үзүүлдэг байна. Зарим хүмүүсийн хувьд аяллаар явах нь гэр бүл зохиох эсвэл хүүхэдтэй болохоос ч илүү баяр баясгалан авчирдаг гэнэ. “Booking.com” вебсайтын зүгээс хийсэн судалгаагаар, хүмүүс аялахад маш их ач холбогдол өгдөг бөгөөд энэ нь тэдний амьдралдаа хийдэг хамгийн аз жаргалтай зүйлсийн жагсаалтад дээгүүр байр эзэлдэг байна.

Бид та бүхэнтэй энэхүү сонирхол татам судалгааны үр дүнг хуваалцахаар бэлтгэлээ.

1. Аялал танд тэр даруйдаа аз жаргалыг бэлэглэнэ

Зохих үр дүнд хүрэхийн тулд “Booking.com” вебсайтын зүгээс 17 орноос ирсэн 17,000 орчим хүний дунд аялалтай холбоотой санал асуулга явуулжээ. Санал асуулгад оролцсон хүмүүсийн дийлэнх нь маш цөөхөн зүйл аяллаар явахаас илүү аз жаргалыг мэдрүүлнэ гэж хариулсан байна. Тухайлбал хүмүүсийн 77% нь сэтгэл санаагаа илүү дээрдүүлэх зорилгоор аяллаар явахаар төлөвлөдөг гэж хариулжээ.

© Westend61 / Getty Images

 

2. Аялал танд бусад зүйлээс илүү аз жаргалыг мэдрүүлнэ

Энэ судалгааны хамгийн сонирхолтой хэсэг нь хүмүүс аялалд явах нь бусад зүйлээс илүү аз жаргалыг мэдрүүлж чаддаг гэж үзсэн байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 49% нь хуримын өдрөөс илүү аяллаар явсан өдрүүдэд сэтгэл нь их хөдөлсөн гэж судалгааны үеэр хариулсан байна.

© 0000001/Reporter/East News

Бараг хүмүүсийн тал нь хэн нэгэнтэй болзоонд явахаас илүү аяллаар явах нь сэтгэлийг нь хөдөлгөдөг гэдэгт санал нэгджээ. Өөрөөр хэлбэл хүмүүсийн 45% нь хайртай хүнтэйгээ сүй тавих үед төрж байсан мэдрэмж, аяллаар явахын мэдрэмжийн хажууд арай бага аз жаргалыг мэдрүүлсэн гэж үзсэн байна. Мөн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 29%-д нь аяллаар явахыг хүсэх үед ялгарах эндорфины хэмжээ хүүхэдтэй болохыг хүсэх үеийн ялгарах эндорфины хэмжээнээс илүү өндөр байгааг олж тогтоожээ.

© Kirill Sharkovski / unsplash

 

3. Эд зүйл худалдаж авах нь баяр баясгаланг өгөхгүй

Түүнчлэн хүмүүсийн хандлагыг ажиглахад, шинээр эд зүйл худалдаж авахаас илүү шинэ дадлага, туршлагатай болох нь хүмүүст илүү таатай санагддаг болох нь батлагджээ. Хүмүүсийн 70% нь шинэ эд зүйл худалдаж авах үед биш, очиж үзээгүй улс орон руугаа аяллаар явах үедээ илүү аз жаргалтай байдаг гэж хариулсан байна.

© mileycyrus / Instagram

Үүнээс харахад хүмүүс шинэ адал явдал эрэлхийлэн, аялах дуртай болох нь нотлогджээ. Жишээ нь хүмүүсийн 56% нь шинэ хувцас эсвэл төхөөрөмж авахаас илүү аяллаар явах нь дээр гэж үзсэн бол, 48% нь шинэ газруудаар аялж, газар үзэж, нүд тайлах гэсэн сонголтыг хийсэн байна.

© sonjachnuj/easyfotostock/Eastnews

 

4. Аяллаар явахаар төлөвлөх нь таны сэтгэл хөдлөлийг нэмнэ

Сонирхолтой нь, судалгаанд хамрагдсан хүмүүсийн 72% нь аяллаар явахаар төлөвлөх нь илүү аз жаргалтай болгодог гэж хариулжээ. Жишээ нь хүмүүсийн 80% нь газрын зураг үзэж, аялах газраа сонгох үедээ жирийн үетэй харьцуулахад илүү сэтгэл нь хөдөлдөг гэсэн байна.

© Instagram/Sipa USA/East News

10 хүн тутмын 6 нь зочид буудлын хаягийг хайж, ирээдүйн аяллаа төсөөлөн бодоход, сэтгэл санааны байдал эрс сайжирдаг гэжээ. Хэдий тийм боловч, юу ч дэлгүүр хэсэхийг орлож чадахгүй: судалгаанд хамрагдсан хүмүүсийн талаас илүү нь аяллаар явах үедээ хувцас худалдаж авах нь сэтгэл санааг бүр илүү дээр болгодог гэж хариулцгаажээ!

© Jonas Verstuyft / unsplash

Та энэ судалгааны үр дүнтэй санал нийлэх үү? Та урьд өмнө нь амьдралаа өөрчлөх зорилгоор аяллаар явж байсан уу? Бидэнтэй гайхалтай түүхээсээ хуваалцаарай.  

7
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2019/10/11 at 14:04

    Tiim ch uchraas nuudellej amidardag yum

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *