Байгаль дэлхийн цаашдын хувь тавиланд эерэгээр нөлөөлөхөд туслах стандарт бус 9 эко санаачлага. Улс орон бүр ийнхүү өөр өөрсдийнхөөрөө хичээцгээж байна

2

Өнөөдөр дэлхий даяараа л Грета Тунберг-ийн тухай ярилцаж байна: манай гаригийг сүйрэлд хүргэх уур амьсгалын өөрчлөлтийн тухай түүний НҮБ дээр тавьсан илтгэл олны анхаарлыг татав. Экологийн асуудал зөвхөн швед сурагч охины сэтгэлийг зовоосонгүй: олон улс оронд стандарт бус аргаар асуудлыг шийдэхийг зорьсон хүмүүс нэмэгдсээр. Тэдний зорилго эцсийн дүндээ байгаль дэлхийг аврахад чиглэсэн.

Та бүхэнд танилцуулж байгаа эдгээр 9 санаачлагын эзэд ч мөн адил байгаль дэлхийг хамгаалахад өөрийн хувь нэмрийг оруулж байгаа тул зохих сайшаал магтаалыг хүртэх ёстой. Гэхдээ зарим нэг нь арай л их эргэлзээ төрүүлснийг нуух юун: жишээ нь гудамжинд хогоо хаясан хүмүүсийн зургийг олон нийтийн газарт хадах – арай хэтрүүлэг үү үгүй юу?

1. Азийн супермаркетууд хуванцар савлагаа, гялгар уутны оронд гадилын навч ашиглаж байна

© Perfect Homes Chiangmai / Facebook © Perfect Homes Chiangmai / Facebook

Тайландын Rimping супермаркет нэгэн флешмоб–ыг амжилттай эхлүүлээд байна, тэд хуванцрыг бүрэн орлох гадилын навчийг ашиглаж эхэлсэн. Уг санаачилгыг зөвхөн тайланд төдийгүй вьетнам фирмүүд ч нэвтрүүлээд байна. Ийм савлагаатай бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчид ч нааштай хүлээн авсан: тэд “гоёмсог гадилын навч”-нд ороосон хүнсний бүтээгдэхүүнийг илүү их худалдан авч байна.

 

2. Энэтхэгийн фирм органик материалаар аяга хүртэл хийж эхлэв

© Tenith Adithyaa / Facebook

Banana Leaf Technology компани гадилын навчийг аж үйлдвэрийн түвшинд ашиглаж эхлээд байна. Тус компани органик материалыг тусгай аргаар  боловсруулж хэлбэрээ алдахгүй, ус нэвтрэхгүй бас нянгаас хамгаалагдахаар болгожээ. Ийм боловсруулалтын дараа савлагааг зөвхөн хуурай хүнс савлахад ашиглаад зогсохгүй шингэн зүйл хийхэд ч ашиглаж болох юм.

 

3. Америк эрдэмтэд усан хангамжийн сувгийг замгаар цэвэрлэх аргыг олжээ

© Rice University / Facebook

Хьюстон дахь Райсын их сургуулийн эрдэмтэд суурин газрын усан хангамжийн эх үүсвэрийг замгаар цэвэрлэх аргыг олжээ. Судлаачид туршилтын 14 долоо хоногийн туршид задгай агаарт 12 ус цуглуулах санд төрөл бүрийн усны замаг ургуулжээ. Усны ургамал усны хоолойд хэвийн ургаад зогсохгүй мөн 90% нитрат, 50% фосфор боловсруулсан байгааг олж илрүүлэв. Ийм байдлаар цэвэршүүлсэн усыг ямар нэгэн айдасгүйгээр усан хангамжийн санд нийлүүлж болох аж.

 

4. Британичууд ахуйн хог хаягдлаар анх ундаа сав суулга хийлээ

granbyworkshop / instagram

Grandy нэртэй английн урлан сав суулганы цуглуулгаа танилцуулав: зөвхөн хагархай керамик, шил болон чулуун хог хаягдлаар хийсэн сав суулга. Тус компани өргөн хэмжээний судалгаа явуулсны үр дүнд шавар болон шилний бүтцийг судалж хог хаягдлаар хэрхэн сав суулга үйлдвэрлэж болох аргыг олж нээжээ. Судалгааны үр дүнд тэд хэрэглэхэд таатай аяга, таваг хийж чадсан. Тэдний бүтээгдэхүүнийг богино долгионы зууханд халааж болно, мөн аяга таваг угаах машинаар ч угаах боломжтой.

 

5. АНУ-ын нэгэн компани ногоон бетон болон цемент үйлдвэрлэж байна

© Solidia Technologies / Twitter

Америкийн нэгэн компани агаарт 70%-иар бага нүүрсхүчлийн хий ялгаруулдаг цемент, бетон үйлдвэрлэж чаддаг болжээ. Барилгын эдгээр материалууд нь CO₂ ялгаруулах хэмжээгээрээ гуравдугаарт (жагсаалтын эхний хэсгийг автомашин болон үйлдвэрүүд эзэлнэ) бичигддэг. Ногоон бетон болон цемент зөвхөн хортой хий бага ялгаруулаад зогсохгүй эдгээр барилгын материалыг үйлдвэрлэхэд цэвэр ус, нефть ашиглах нь ч бага ажээ.

 

6. Панамд хуванцар саваар тосгон босгож байна

© Plastic Bottle Village / Facebook © Plastic Bottle Village / Facebook

Канадын цагаач Роберт Безо 1 сая гаруй хуванцар сав цуглуулж ашиглах стандарт бус арга олжээ. Тэрээр панамын Бокас-дель-Торо арал дээр 33 гектар талбай худалдан аваад цэвэр эко тосгон барьж эхэлжээ. Байшингийн каркасыг төмөр арматураар, дараа нь хуванцар саваар дүүргэнэ. Хуванцар нь барилгын материалыг бүрэн орлож чадаж байна: халуунаас сайн хамгаалдаг ажээ.

 

7. Италийн компани жүржийн хальсаар стакан хийдэг шүүс шахагч бүтээжээ

© CRA-Carlo Ratti Associati / Facebook

Carlo Ratti Associati гэх дизайны компани нэгэн өвөрмөц шүүс шахагч хийжээ. Уг төхөөрөмж зөвхөн шүүс шахахгүй мөн шүүсийг нь шахсан жимсний үлдэгдлийг дахин ашиглана. Уг машинд 3D принтер суурилуулсан бөгөөд жүржийн хальсыг боловсруулж нэг удаагийн стакан болгон хэвлэх ажээ. Нэг үгээр хэлбэл ямар ч хаягдалгүй үйлдвэрлэл юм уу даа.

 

8. Австралид ус зайлуулах хоолойн хогийг загасны тороор шүүдэг

© Palifaith / Reddit

Австралийн Хенли байгалийн цогцолбор газрын ус зайлуулах хоёр хоолойнд загасны тор тавьжээ. Үүнээс өмнө ажилчид хогийг гараараа түүдэг байсан бөгөөд тэдний ашигтай ажлын коэффициент өндөр гарч чаддаггүй байв. Загасны тор тавих нь илүү үр дүнтэй: хэдхэн сарын дотор үзэсгэлэнт газраар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн усны хоолойд хаясан 370 кг орчим хогийг цуглуулсан байна.

 

9. ХонгКонг-д хог хаясан хүмүүсийн фотороботыг ДНХ-ийн үндсэн дээр гаргаж ирдэг

© Ogilvy and Mather / Vimeo

Hong Kong Cleanup төрийн бус байгууллага цэвэр цэмцгэр байдлыг алдагдуулсан муу хүмүүсийг илрүүлэх нэгэн гайхалтай аргыг сэдэн олжээ. Идэвхтнүүд гудамжинд хаясан хогийг түүгээд ДНХ дээжийг нь авсан байна. Үүний үндсэн дээр хууль дүрэм зөрчигчдийн цээж зургийг гаргаж ирэх ажээ. Тухайн хүний зурагтай постерыг хүн их цуглах газар өлгөж олон нийтэд харуулна: хог хаясан хэн боловч үл мэдэгдэгч болон үлдэж чадахгүй. Уг кампанит ажлын тусламжтайгаар ХонгКонгийн гудамжинд ил задгай хаясан хог хаягдлын асуудлыг бага ч болов шийдэж чаджээ – уг байгууллагын мэдээгээр тус хотын ард иргэд өдөрт 16 тн хог хаягдал гаргадаг байна.

Чухам ямар санаачилга таны хувьд илүү утга учиртай санагдав?

12
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *