Амьтдын ертөнцийн сонин хачинтай илүү ойртож, дараах 19 баримттай танилцана уу. 10 жилийн биологийн хичээлээс ч илүү их мэдлэг олгоно!

2

Үхэрт дээд үүдэн шүд гэж байдаггүй, галууны сүүн шүд хэлэн дээрээ байдаг, бас моринд сахал ургадаг. Шударга байцгаая, бидний цөөн хэд нь л эдгээр баримтыг биологийн хичээл дээр мэдэж авч байсан. Гэхдээ интернетэд талархал илэрхийлье, бид одоо амьтдын ер бусын үзэгдлийг харуулсан зургуудыг үзэж, мэдлэгээ тэлэх боломжтой боллоо.

Эдгээр амьтдын биеийн хэсгүүдийг томруулж харуулсан фото зургуудыг үзээд та өөрийн эрхгүй гайхширна гэдэгт итгэлтэй байна.

1. Зааны сүүл яг л элэгдсэн будгийн багс шиг харагдаж байна

© CallMeKudu / Reddit

 

2. Нугасан хошуутын хөл ингэж харагддаг

© Jean-Paul Ferrero / ardea.com / EAST NEWS

 

3. Баавгайн сарвуу нүсэр том, тэр тусмаа хүний гартай харьцуулахад

mollyruderx / Instagram

 

4. Энэ бол жижиг толбот догшин махчин загасны өндгөн дэх үр хөврөл

© Sander van der Wel / Wikimedia Commons

 

5. Зааны хошуу бол хамар болон дээд уруулын нэгдэл юм. Зарим төрлийн зааны хошуунд 2 хуруу шиг хэлбэртэй нүх байдаг бол заримд нь нэг байдаг

© Greg George / Wikimedia Commons

 

6. Цэнхэр хөлтэй бүүби шувууны нэр өөртэй нь холбоотой. Энэ шувууны хөл маш ховор тод цэнхэр өнгөтэй.

© Pixabay

 

7. Ямааны нүд тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд хүүхэн хараа нь хөндлөн байрласан байдаг

Leo Reynolds / Flickr

 

8. Энэ бол шар шувууны чих. Өднийх нь ард нуугдсан шувууны толгой дахь нүх юм

© Mike Peel / Wikimedia Commons

 

9. Үхрэнд дээд талын үүдэн шүд гэж байдаггүй

© Pixabay

 

10. Эх газар амьдардаг яс мэлхийнд шүд байхгүй. Оронд нь тэдэнд шувууных шиг шовх хошуу байдаг бөгөөд тэгшхэн ховил нь шүдийг орлодог.

Marsh / Flickr

 

11. Том хэмжээтэй ялааны нүд ингэж харагддаг

© Opo Terser / Wikimedia Commons

 

12. Галуу яг л шүд шиг харагддаг хэлтэй бөгөөд энэ нь хоолоо идэхэд тусалдаг байна

Dani Vellender / Flickr

 

13. Тэмээн хяруулын хөлд зөвхөн 2 хуруу байдаг бөгөөд бусад шувуудын хувьд хөлдөө 3 эсвэл 4 хуруутай байдаг

© Tony Wills / Wikimedia Commons

 

14. Наймаалжны тэмтрүүлүүдийг томруулах юм бол ингэж харагдана

petenick2 / Flickr

 

15. Дунгийн нүд гэж хар цэг байдаг бөгөөд толгойноос нь ургасан тэмтрүүл дээр байрладаг

Ian Jacobs / Flickr

 

16. Муурны хэлний гадаргуу бяцхан арзгар зүйлсээр хучигдсан байдаг бөгөөд хүрч үзэх юм бол таны арьсанд яг л зүлгүүр хүрч байгаа юм шиг мэдрэгдэнэ

© torbakhopper / Wikimedia Commons

 

17. Энэ гүрвэлийн хэл цэнхэр өнгөтэй. Гэхдээ хэл биш, цэнхэр өнгөтэй арьс гэж нэрлэдэг

Josh More / Flickr

 

18. Хонин гүрвэлийн хөлийн хуруунуудад ширүүн үс байдаг бөгөөд энэ нь тэднийг гадаргуу дээр наалдах болон хана, таазан дээр хөдлөхөд нь тусалдаг

philliefan99 / Flickr

 

19. Морины сахал яг л хүнийхтэй ижил ургадаг

© UniqueUsername_orNot / Reddit

Аль фото зураг таны мэддэггүй зүйлийг харуулсан байна вэ?

9
Ха ХаХа Ха
6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *