Үзэгчдийн анзааралгүй орхигдуулсан, кинон дээр гараад өнгөрдөг 15 нууцлаг зүйлс. Харин анзаарч ойлгосон хүмүүст “мундаг” гэж хэлэхээс өөр юу гэхэв

0

Маш нарийн бодож хийсэн кино бүтээл нь зөвхөн үзэгчдэд тaaшaaл өгөөд зогсохгүй мөн кино бүтээгчдэд ч өөрт нь тaaшaaл авчирдаг байна. Яагаад гэвэл тэд өөрсдийн хэрэгжүүлж байгаа төсөлд зүрх сэтгэлээ зориулсан улс шүү дээ. Киноны жинхэнэ үзэгч – найруулагчдын нуусан илгээмжийг олох, киноны төгсгөлд тайлагдах үйл явдлын зангилааг эрт ойлгож чадна. Гэхдээ тэр болгон хүмүүс ингэж чадахгүй л дээ.

Бид алдартай кинонуудыг хэд дахин анхааралтай үзэж хэд хэдэн нууцуудыг амжилттай олж илрүүлсэн юм. Нийтлэлийн төгсгөлд танд таалагдах нэгэн бонус бий. Кино болон амьдралд адилхан зүйл тохиолдох боломжтой ажээ.

Tenet, 2020

© Tenet / Warner Bros.

“Tenet” киноны төгсгөлд Нил бункерт байгаа өөрийнхөө нөхдийг аврахын тулд амиа золиослох гэж байгааг анхааралтай үзэгч ойлгосон байх. Яагаад гэвэл үхсэн цэрэгт яг л Нилийх шиг тэмдэг байсан шүү дээ. Улаан утсаар уясан тэмдэг урьд нь киноны эхэнд гол дүрийг аварч байгаа тусгай албаны хүнд зэрвэс харагдаад өнгөрснийг цөөхөн үзэгч анзаарсан байна.

 

Star Wars, 2019 – …

© Star Wars / Lucasfilm, © The Mandalorian / Lucasfilm

“Star Wars” киноны 2 дугаар цувралын 1 дүгээр ангид R5-D4 дроид үзэгдээд өнгөрдөг. Энэ хэсэг “Star Wars” киноны шүтэн бишрэгчдийн дунд багагүй шуугиан тарьсан юм. Учир юунд вэ гэвэл, яг л энэ дроидыг “Star Wars. Episode IV: A New Hope” киноны эхэнд Люк Скайукерийн нагац ах жавагуудаас худалдаж авах дөхсөн юм. Даанч R2-D2 эвдрээд худалдан авагчид сонголт үлдээсэнгүй. Бидний дурдаж байгаа дроид шатсан ул мөр үлдсэнийг та анзаарсан уу?

 

Get Out, 2017

© Get Out / Universal Pictures

“Get Out” гэх нэртэй этгээд сонирхолтой триллерт чухал үйл явдлыг илтгэх нэгэн хачирхалтай хэсэг гардаг. Үйл ажиллагаанд оролцох зочид гэрт нь хүрэлцэн ирэх үеэр зарим нэг нь хар арьст зарц Уолтертай халуун дулаанаар мэнд асуудаг. Киноны төгсгөлд бид чухам тэр л хүний биед уураг тархийг шилжүүлэх туршилтыг зохиосон хүн оршиж байгааг ойлгоно, тийм учраас зочид түүнтэй хуучны андтайгаа уулзаж байгаа мэт мэндчилэх ажээ.

 

Spider-Man: Homecoming, 2017

© Spider-Man: Homecoming / Marvel Studios, © Avengers: Age of Ultron / Marvel

“Spider-Man: Homecoming” кинонд Брюс Беннерийн зураг бусад алдартай эрдэмтдийн гэрэл зурагнуудын хамт хананд өлгөөтэй байдаг. Брюс Беннер бол Marvel-ийн кино ертөнцийн нэгэн баатар, алдартай эрдэмтэн. Тэрээр амжилтгүй болсон туршилтын улмаас өөрийгөө ногоон өнгийн үлэмж биетэн болгон хувиргасан – Халк.

 

Mad Max: Fury Road, 2015

© Mad Max: Fury Road / Warner Bros., © depositphotos

“Mad Max: Fury Road” киноны мөргөлийн зан үйл V8 хөдөлгүүрийг санагдуулам.

 

Hauru no ugoku shiro, 2004

© Hauru no ugoku shiro / Studio Ghibli

Хаяо Миядзакигийн “Hauru no ugoku shiro” аниме-ийн Софи өнгөрсөн үед очиж залуу Хаул харваж буй од Кальциферыг барьж байгаа хэсгийг хардаг, охин хүүд ийн хашхирна: “Намайг ирээдүйд олоорой!”. Хаул киноны эхэнд Софиятай анх удаа уулзахад хүү түүнд: “Би чамайг хаа сайгүй хайлаа” гэж хэлэх ажээ.

 

Harry Potter and the Half-Blood Prince, 2009

© Harry Potter and the Half-Blood Prince / Warner Bros.

“Harry Potter and the Half-Blood Prince” киноны профессор Слизнорт өвс, ургамал чанаж тарни шившдэг хичээл дээр Амортенци бэлтгэдэг. Энэ ургамал нь тухайн хүнд үнэ цэнэтэй хүн болгон нь бодогдоход хүргэдэг хайрын ургамал юм. Гермианогийн хэлснээр шинэхэн хадсан өвсний үнэр бөгөөд гаатай шүдний оог санагдуулам гэжээ. Энэ үйл явдлаас өмнөхөн Харри “Нора”-д ирэх үед Гермионагийн хацар дээр наалдсан шүдний оог арилгахаар Рон гараа сунгаж байдаг юм.

 

Signs, 2002

© Signs / Touchstone Pictures

М.Найт Шьямаланын “Signs” триллер киноны эхэнд “Dexter’s Laboratory” хүүхэлдэйн кино үзэж суудаг, уг хүүхэлдэйн кино триллерийн төгсгөлийг үзүүлэх ажээ.

 

Monsters, Inc., 2001

© Monsters, Inc. / Pixar Animation Studios

“Monsters, Inc.” хүүхэлдэйн кинонд эрчим хүч хуримтлуулдаг канистр гардаг даа. Сонирхолтой баримт: инээмсэглэлийн канистр айдсын хашгиараа канистраас хэмжээгээрээ том. Учир нь инээмсэглэл нь айдсын хашгираанаас илүү их эрчим хүч авах боломжтой.

 

Doctor Sleep, 2019

© Doctor Sleep / Warner Bros.

“Doctor Sleep” киноны Дэнтэй түүний онцгой чадварын тухай ярилцдаг эмчийн өрөө нь “The Shining” киноны Жектэй ярилцаж байгаа өрөөг санагдуулам. Тасалгааны ханын өнгө, өнцөг, эмчийн ширээн дээрх эд зүйлс зэргийг харахад Стэнли Кубрикийн кинонд ямар нэгэн илгээмж илгээв үү гэлтэй.

 

Glass, 2019

© Glass / Universal Pictures

М.Найт Шьямаланын “Glass” триллерт Жеймс Макэвойг бие хүн хуваагдалтай байдлаар харуулсан буюу олон зан чанар гаргадаг дүрийг бүтээсэн. Түүний бүх дүрүүдийг нь титрт дурджээ.

 

Bean, 1997

© Bean / Working Title Films

Жүжигчин Роуэн Аткинсон өөрөө Мистер Бин гэдэг дүрээ бодож гаргасан хэмээдэг. Тэрээр францын инээдмийн хуучны нэгэн дүр болох Юлогоос санаа авчээ. Киноны нэгэн хэсэгт дүрийн жинхэнэ нэр нь тодорхой болно. Сонирхолтой нь түүнийг үнэхээр Мистер гэдэг юм байналээ.

 

Good Omens, 2019

© Good Omens / Amazon Studios

“Good Omens” олон ангит киноны нэг анги дээр Үхэл автомат тоглоомд дoнтдoг. Тэрээр 1 дүгээр байранд байгаа T. Pratchettг-аас бусад бүх дээд амжилтуудыг эвдэнэ. Терри Пратчетт – “Good Omens” номын зохиолчдын нэг ажээ.

 

Major Payne, 1995

© Major Payne / Universal Pictures

“Major Payne” киноны нэг хэсэг дээр хошууч нэгэн сонсогч руу хашгирдаг: “Би чиний чөтгөр авсан ах чинь биш шүү!”. Хамгийн сонирхолтой нь жүжигчид хамаатнууд ажээ. Дэмиен Уэйанс (сонсогч) нь Дэймон Уэйансын (Пэй) үеэл нь гэнэ.

 

Midsommar, 2019

© Midsommar / A24

“Midsommar” аймшгийн киноны эхний хэсэгт гарах зургийг санаж байна уу? Киноны цаашдын үйл явдлыг ерөнхийд нь харуулсан зураг байсан юм.

 

Бонус: Лоренс Фишберн өөрийнхөө насыг худлаа хэлж байгаа залуугийн дүрд тоглохын тулд насаа худлаа хэлжээ

© Apocalypse Now / Zoetrope Studios

Лоренс Фишберн нэгэн ярилцлагадаа ийн ам алджээ: “Фрэнсис Форд Копполагийн домог болсон “Apocalypse Now” кинонд тоглохын тулд өөрийнхөө насыг худлаа хэлсэн юм”. Тэр үед жүжигчин дөнгөж 14 настай хүү байж. Сонирхолтой нь, армид явахын тулд насаа худлаа хэлж байгаа залуугийн дүрийг бүтээсэн байна.

Та кинонд онц сонирхолтой ямар нууц зүйлс олж харж байсан бэ?

5
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. エボ ア李通

    エボ ア李通

    2020/12/02 at 15:45

    Bi spiderman .monsters . Harry potteriig olson

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *