Саяхан түр саатуулах газраар үйлчлүүлсэн арван алдартан

0

Саяхан түр саатуулах газраар үйлчлүүлсэн арван алдартан


Алдартнууд ч бас дэггүйтдэг. Зарим нь дэггүй сахилгагүйгээрээ нилээд алдартай. Тиймээс нийгмийн хэв журмыг сахиулах үүрэгтэй цагдаагийн ажилтнууд тэднийг баривчилдаг. Учир нь хууль хэнд ч ижил тэнцүү үйлчилдэг. Гэмт этгээд хичнээн тэрбумын хөрөнгөтэй, Дэлхий дахинд алдартай байгаад ч нэмэргүй. Энд бид саяхныг хүртэлх хугацаанд буюу сүүлийн нэг жилийн хугацаанд дэггүй үйлдлийнхээ улмаас гартаа гав зүүж, цагдаагийн газрын хаалга татсан арван алдартны тухай мэдээллийг хүргэж байна. Таны мэдэх хэн хэн гэгч алдартнууд энэ дэггүйчүүдийн тоонд орж байна вэ?

Жорж Клуни

Вашингтон дахь Суданы элчин сайдын яамны гадаах эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчлагдсанаасаа хойш 2013 оны 3-р сард улс төрийн идэвхтэн жүжигчин эрхэм маань бас л баривчлагдсан байна. Тэрээр баривчлагдахдаа “Энгийн иргэдийг бөмбөгдөхөө зогсоо!”, “Чимээгүй хүчирхийллийг төгсгөл болго!” гэсэн бичигнүүд барьж байсан байна.

Бронсон Пеллетье

Бүрэнхий киноны хүн-чононуудын нэгийн дүрийг бүтээсэн Канадын жүжигчин Бронсон Пеллетье Лос Анжелесын олон улсын нисэх онгоцны буудалд баривчлагдсан байна. Мэдээж хэрэг хүн бүр тусгайлан зориулсан газруудад бие засдаг. Гэтэл Бронсон энэ нь алдартнуудад хамаагүй юм шиг аашилсан бөгөөд ичгүүргүй залуу жүжигчнийг тэр даруйд нь баривчилж, олон нийтийн газрыг бохирдуулсан хэргээр шийтгэл оногдуулсан байна.

Жош Броли

Жүжигчин Жош Бролин ч мөн адил олон нийтийн газрыг бохирдуулсан хэргээр Калифорний цагдаагийн ажилтнуудад баривчлагдсан. Цагдаагийн ажилтны хэлснээр 44 настай жүжигчин эрхэм Санта Моникагийн явган хүний талбайг маш ихээр бохирдуулсны учир баривчлагдаж, түр саатуулах байранд хоригдсон ба түүнийг архи нь гарахаас өмнө хүмүүс ирж гаргаж авсан байна. Түүний байдлаас харахад тэр экс Диана Ланегаас салсандаа их цочирдсон байдалтай байсан гэнэ.

Жэми Вейлетт

Лондонгийн үймээний үеэр гар хийцийн тэсрэх бөмбөг хэрэглэхээр төлөвлөн авч явж байсны учир баривчлагджээ. Түүгээр ч үл барам согтуугаар оргилуун дарс хулгайлсан хэргээр нэр төрөө хугалсан байна. 2012 оны 3-р сард Жэми хоёр жил шоронд хоригдох ялаар шийтгүүлсэн ба одоо ганцхан жилийн дараа суллагдах юм байна.

Сэм Уортингтон

2012 оны 11-р сард Атлантагийн Вортекс зоогийн газарт баривчлагдсан түүний талаар гэрчүүд хэлэхдээ Аватарын од маш их ууртай байсан ба зоогийн газрын ажилтантай ширүүн маргаан үүсгэж, хоёр ч удаа хүчтэй түлхсэн байна.

Жеймс Кромвелл

2013 оны 2-р сард Висконсины цагдаа нарт баригдсан жүжигчин Жеймс Кромвелл биеэ зохисгүй авч явсны улмаас баривчлагдсан байна. Оскарын шагналд нэр дэвшигч 73 настай эрхэм Висконсины их сургуульд судалгаанд амьтан ашиглахыг эсэргүүцсэн нь энэ аж.

Рассел Брэнд

Папарацциудын хувийн эд хөрөнгөнд хүндэтгэлгүй хандсан Рассел Брэнд машинаасаа өөрийнх нь зургийг авч байсан гэрэл зурагчны iPhone гар утсыг шүүрч, дараа нь цонхоор нь буцаан шидсэн байна. Гэрэл зурагчин утсаа барьж авч чадсан ч жүжигчин эр гэрэл зурагчны машины цонхыг хагалсан хэргээр баривчлагдсан байна. Инээдмийн жүжигчин эрхэм энэ тухайгаа өөрийн Твиттер хуудсанд хошигнон бичсэнээр бол тэрээр Стив Жобсыг нас барснаас хойш iPhone гар утсыг хүндэтгэлгүй барьж байгаа хэнийг ч хүлээн зөвшөөрч чадахаа больсон бөгөөд үүнийг Стив Жобсын хүндэтгэлд зориулан хийсэн үйлдэл байсан гэжээ.

Мэттью Фокс

2012 оны 5-р сард Орегон мужид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсны учир баривчлагджээ. Тэрээр энэ төрлийн хэргээр анх удаагаа баригдаж байгаа нь энэ ба жил хүрэхгүй хугацааны өмнө мөн архи хэрэглэсэн үедээ зүй бус авирласны улмаас баривчлагдаж байсан байна. Фокс урьд нь 2011 оны 8-р сард хувийн автобустай үдэшлэгтээ түүнийг оруулахыг зөвшөөрөөгүй автобусны эмэгтэй жолоочийг цохиж байжээ.

Аманда Байнс

Вест Холливудын шөнийн цэнгээний газраас гэр рүүгээ харих замдаа зогсож байсан цагдаагийн машиныг мөргөсөн Аманда Байнс согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгадаг төхөөрөмжөөр шалгуулахаас татгалзсаны учир түр саатуулах байранд хүргэгдсэн ба маргааш өглөө нь 5000 долларын барьцаа төлж суллагджээ.

Линдсей Лохан

Тэнсэн харгалзах ялын хатан хаан эргэн ирлээ. Нийтдээ 7 удаа баривчлагдсан түүний хамгийн сүүлийнх нь 2012 оны 11-р сард байсан ба шөнийн цэнгээний газраас өглөө эрт гарахдаа хэрүүл шуугиан дэгдээсний улмаас баривчлагдсан байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Eenjig

    2013/05/03 at 17:56

    хаха алдарт линдсей лохан. хүүхэд байхдаа ямар хөөрхөн байлаа

  2. uniQu3

    2013/05/03 at 19:44

    lindsay lohan *** uhaan ordgui mal ymdaa

  3. Lighting_ghost

    2013/05/04 at 09:36

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *