Дэлхийн хамгийн жижигхэн, удирдлагатай нисдэг тэрэг Pico-Falcon

1

Дрон буюу нисдэг хэрэгслүүд өдрөөс өдөрт түгээмэл болж, бид шинэ шинэ нээлтүүдтэй тасралтгүй танилцах болсон цаг үе иржээ. Өндөр үнэтэй алсын удирдлага бүхий нисдэг хэрэгслээс эхлээд жижиг радио удирдлагатай нисдэг тэрэг гээд хэрэглэгчийн боломжийн түвшин бүрт зориулагдсан олон арван хэрэгслүүдтэй бид танилцаж байна. Тэдгээрийн нэг нь Pico-Falcon хэмээн нэрлэгдсэн радио удирдлага бүхий шинэ нисдэг тэрэг юм.

Дэлхийн хамгийн жижигхэн нисдэг тэрэг - хуруухан чинээ Pico-Falcon 1 Дэлхийн хамгийн жижигхэн нисдэг тэрэг - хуруухан чинээ Pico-Falcon 2

Bandai компаний салбар CCP-гийн өнгөрсөн жил гаргасан Nano-Falcon-ы залгамжлагч энэхүү нисдэг тэрэг нь хуруун чинээ жижигхэн гэдгээрээ онцгой. Дэлхийн хамгийн жижигхэн энэхүү нисдэг тэрэгний 46 мм урт хэмжээтэй харьцуулахад түүний хэт улаан туяан удирдлага нь зэгсэн том харагдах аж.

Дэлхийн хамгийн жижигхэн нисдэг тэрэг - хуруухан чинээ Pico-Falcon 3 Дэлхийн хамгийн жижигхэн нисдэг тэрэг - хуруухан чинээ Pico-Falcon 4

Pico-Falcon-ы хос ротор тогтвортой байдлыг хангах ба уг төхөөрөмж өөрөө маш жижигхэн учир батерей нь ч мөн адил жижигхэн бүтээгдсэн учир 30 минут цэнэглэсний дараа ердөө 4 минут л нисэх боломжтой байгаа ажээ.

Дэлхийн хамгийн жижигхэн нисдэг тэрэг - хуруухан чинээ Pico-Falcon 5

45 долларын үнэтэй бяцхан нисдэг тэрэг хөх, ногоон, улбар шар өнгөнүүдтэйгээр ирэх 12-р сарын 5-наас эхлэн Япон улсад худалдаалагдаж эхлэх юм байна.

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *