Хамгийн зохимжгүй хувцасладаг алдартнууд

0

Эрчүүд моодны араас хөөцөлддөггүй, энгийн даруу байхыг эрхэмлэх ёстой гэж үздэг шүү дээ. Гэвч найзууд дундаа, ялангуяа бүсгүйчүүдийн нүдэнд тэнэг харагдахгүйн тулд зарим нэгэн муу үлгэр дуурайлал болохуйц хүмүүсийн хувцаслалтыг судалж үзэх хэрэгтэй. Дуурайж болохгүй, “моод алдаг” алдартнуудыг онцолъё.

1. Марк Зукерберг

35 тэрбум долларын эзэн хүн бол дэлхийг “Adidas улавч, навсгар цамц өмсөөд суудаг өөрийн гэр” гэж үздэг байж болно.

Зохимжгүй хувцасладаг 10 алдартан 3

Даган дуураймаар гоё харагдаж байна уу? Үгүй дээ, баярлалаа. Стив Жобсын даруухан Levi’s өмд, Issey Miyake хар цамцыг санаж байгаа биз дээ? Нүцгэн тавхайгаа гялалзуулаад суух нь түүнээс тэс өөр зүйл юм.

Facebook-ийн эзэн, гэргий Присцилла Чаны хамт:

Зохимжгүй хувцасладаг 10 алдартан 4

2. Микки Рурк

Хоёр хувилбар байна. Жүжигчин эр айлд ороод хувцасны шүүгээнээс нь гарт таарсан эр, эм хамаагүй хувцаснуудыг хуу хамдаг байж мэднэ.

Зохимжгүй хувцасладаг 10 алдартан 5

Эсвэл тэрээр энэ насандаа хэн нэгнийг айхтар гомдоогоод, одоо тэр нүглээ ийм гутамшигт төрхөөр цайруулж амьдардаг юм болов уу?

Зохимжгүй хувцасладаг 10 алдартан 6

3. Жонни Дэпп

Энд нэг асуулт гарч байна. Кинонд Жонни элдэв гаж төрхтэй дүрүүдийг бүтээдэг үү эсвэл тэд Жоннигийн дүрд тоглодог юм болов уу?

Зохимжгүй хувцасладаг 10 алдартан 7

Хэзээ нэгэн цагт соёл иргэншил нуран унаж дэлхийн мөхөл ирлээ гэхэд гудамжны танхайчууд л ингэж харагдах биз. Харин өнөөдөр бол ногооны талбайн мануухайнаас тайлж авсан гэлтэй ноорхой хувцас, энд тэндгүй унжиж санжсан зүүлт сэлтийг (толины өмнө удаан зогсож сонгосон бололтой) үлгэрийн ханхүү юм уу, толгойдоо жаахан “юмтай” суут ухаантан л өмсөж зүүх байх.

Зохимжгүй хувцасладаг 10 алдартан 8

4. Роберт Паттинсон

29 настай Британийн жүжигчин залуу маань нэг дор “хамгийн стильтэй”, “хамгийн тэнэг хувцасладаг” гэсэн жагсаалтад багтаж байна. Ranker сайтад түүнийг “аймаар харагддаг” алдартнуудын 10-т бичсэн байгаа.

Зохимжгүй хувцасладаг 10 алдартан 9

Тэрээр нүүрээ угаах дургүй гэдгээ нэгэнтээ дурьдсан бөгөөд ингэж ярих хэрэггүй байсан юм. Тэртэй тэргүй л ил юм чинь. Түүнчлэн нэрт дизайнеруудын хийсэн хувцсаар чамирхах дуртай ч , яг л хогийн савнаас ухаж гаргасан мэт харагддаг. Орон гэргүй хүн шиг хааш яаш төрх нь нусгай жаалуудын шүтээний хувьд тохиромжтой байж магадгүй ч, нас биед хүрсэн эр хүн энэ хайнга байдлаа засах л хэрэгтэй.

Зохимжгүй хувцасладаг 10 алдартан 10

5. Жастин Бибер

“Намайг алаад орхи” – 22 настай канад дуучны стилийг цөөн үгээр хэлвэл ийм байна. “Эршүүд” харагдах оролдлого ч алга. Захыг нь шахаж товчилсон цамц, савхин хүрэм, ковбой өсгийт – үнэхээр дур гутам хослол. Nirvana сул цамц нь хүндрүүлэх нөхцөлтэй гэмт хэрэгтнийг санагдуулна.

Зохимжгүй хувцасладаг 10 алдартан 12

Оросын GQ сэтгүүлд нэгэнтээ бичсэнээр, Биберийн залуу насны аймшигт зургууд Google-ийн гэрэл зургийн буланд үүрд хадгалагдана. Энэ зургууд ч бас.

Зохимжгүй хувцасладаг 10 алдартан 11

6. Чарли Шин

Өтлөх яагаа ч үгүй сайхан насандаа (50 настай) хүн өөрийгөө археологийн олдвор болгож чадахын тод жишээ.

Зохимжгүй хувцасладаг 10 алдартан 13

Боулингийн хуучинсаг загварын цамцыг тэрээр өөрөө өмсөөд зогсохгүй, оёж худалддаг юм. Хүүхэмсэг өвгөчүүдээс гадна энэ хувцсыг нь хөгшчүүдэд зориулсан диско клубын дижэй л өмсөж магадгүй.

Charlie Sheen Magic Marketplace 2009 at the Las Vegas Convention Center Las Vegas, Nevada - 17.02.09 Credit: (Mandatory): Judy Eddy / WENN.com

7. Хью Хефнер

Playboy-ыг үндэслэгч, тэтгэврийн дэггүй хөгшнийг хараад авах хэрэгтэй. Олон нийтийн газар унтлагын өмд цамц, гэрийн халаадтайгаа иржээ.

Зохимжгүй хувцасладаг 10 алдартан 14

Цэргийн малгай хазгай тавьчихсан. Шаргал үст хүүхнүүдээр бүчүүлээд л.

Зохимжгүй хувцасладаг 10 алдартан 15

8. Сергей Безруков

“Бригада” киноны Саша Беловын дүрээр танигдсан жүжигчин маань 90-ээд оны моодноос нэг хэсэгтээ л гараагүй. Мөн тэрээр эмээ нарын гэртээ хийдэг “орос баатар эр” стилийн хувцсыг эрхэмлэдэг нь баруун талын зураг дээрх нэхмэл хуягнаас харагдаж байна.

Зохимжгүй хувцасладаг 10 алдартан 16

Өмнөх эхнэр Ирина Безруковагийн хамт Францад.

2270431 23.08.2013 Актеры Сергей и Ирина Безруковы на открытии XVI Фестиваля российского искусства во Дворце Фестивалей и Конгрессов в Каннах. Валерий Левитин/РИА Новости

Сибирьт шинэ эхнэр Анна Матисонтой хамт.

Зохимжгүй хувцасладаг 10 алдартан 17

1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Gunura Endless

    Gunura Endless

    2016/04/03 at 17:42

    Хэлэх үг ч алга

  2. xopom iim t1 admintaimu

    2016/04/03 at 17:46

    Bichsen helber humuusiig todorhoilj bgag chin unshxaar ene humuusiin huvtsasnaas iluu uur hureed bhin novsh gej humuusiin yu omsoh yr ni chamd ymar hamaatain

  3. Obcsure Angel

    2016/04/03 at 18:24

    жастинаас бусад нь үнэн дажгүй харагдаж байна

  4. To Admin

    2016/04/03 at 21:30

    Yostoi medrel admin bnadaa…

  5. cs 1.6 sonirhogch

    2016/04/04 at 00:01

    jasin bieberiin huvtsas haha

  6. Ih hotiin zaluus

    2016/04/04 at 11:24

    Shuumjleheese umnu oilgo hervee oilgohgui bol ter sedveer niitlel gargaad demii
    USA delhiin oduud zagvariin tuhai mash sain medne end bgaa humuus bugd ontsgoi hevshmel baidlaas angid baidag zagvariin medremj undurtei humuus l ingej zagvar oilgohgui humuusiin haraand buruugaar bodogdoj bna

  7. haha

    2016/04/05 at 19:05

    hahahhaha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *