Galaxy S ухаалаг утасны ард байрлах “S” үсэг ямар учиртай вэ?

1

Та бид өдөр тутмын хэвшил болсон зүйлст нэг их анхаарал хандуулдаггүй болохыг эндээс мэдэж болно. Зарим нэг ажигч гярхай хүмүүс энэ талаар бодож үзэж байсан л байх, гэхдээ учрыг нь олоогүй байж магадгүй юм. Samsung Galaxy S ухаалаг гар утаснуудын төгсгөлд дандаа дагалдаж бичигддэг “S” үсэг ямар учиртай юм бол оо?

Galaxy S ухаалаг утасны ард байрлах "S" үсэг ямар учиртай вэ? 3

Үүнийг тайлбарлахын тулд 2011 он руу буцах хэрэгтэй, энэ талаар Samsung компани ч анхнаасаа дэлгэрэнгүй тайлбар өгч байжээ. “S” гэдэг нь “Super Smart” үгийн товчлол бөгөөд Galaxy S нь Samsung-ийн хувьд урдаа барьдаг хамгийн том загвар юм. Гэхдээ өмнө нь “S” үсгээс гадна өөр төрөл бүрийн утгыг илэрхийлэх үсгэн товчлолуудыг ашиглаж байсан. Тэдгээрээс та бүхэнд танилцуулъя.

Galaxy S ухаалаг утасны ард байрлах "S" үсэг ямар учиртай вэ? 2

S – дээр дурьдсанчлан Super Smart үгийн товчлол. Уг үсгээ Samsung өөрсдийн хамгийн нэр хүндтэй, томоохон загвартаа өгсөн бөгөөд Samsung Galaxy S утас дэлхий даяар 10 сая ширхэг борлуулагдсан байна.

R – уг үсэг нь Royal/Refined үгний товчлол. Энэхүү төрөлд өндөр хүчин чадал, сайн гүйцэтгэл болон бүтээмжийг хослуулсан премиум ангилалын технологийг ашигласан дээд зэргийн ангилал юм.

W – уг үсэг нь Wonder үгний товчлол. Энэ ангилалд спортын хэв маягийг өндөр чанартай гүйцэтгэлтэй хослуулсан төгс тэнцвэртэй байдлыг эрэлхийлж буй хүмүүст зориулсан загварууд багтдаг байна.

M – уг үсэг нь Magical үгний товчлол. Эдийн засгийн хувьд боломжийн, үзүүлэлт өндөртэй загварууд.

Y – уг үсэг нь Young үгний товчлол. Залуучуудын зах зээлд нэвтрүүлэхэд зориулсан загварууд багтана.

Wonder, Magical, Young, Super Smart, Royal/Refined гэсэн ангилалуудын товчлолоос одоо заримыг нь ашиглахаа нэгэнт больжээ. 4 жилийн өмнө мөн A гэсэн ангилал гаргаж байснаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж байсан ба уг ангилалын тодорхой тайлбар байхгүй байгаа хэдий ч тус загварын утаснууд худалдаанд гараад эхэлчихсэн байна. Магадгүй үнийн хувьд хямд, хүчин чадал үзүүлэлтийн хувьд дундаж үзүүлэлттэй утаснууд уг ангилалд багтаж байж болох юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. bugs

    2016/04/03 at 15:16

    galaxy A zagvaruud bdg bizde

  2. Зочин

    2016/04/03 at 15:49

    Samsung A5 A7 ntr gd bdag boltson bizde

  3. Lhagvaa Blizz

    Lhagvaa Blizz

    2016/04/03 at 15:56

    Galaxy A bgaashde uleegeed bgaarai

  4. Ск

    2016/04/03 at 16:46

    Галактикийг дүрсэлсэн байгаа биздээ

  5. Есүдэй Ж.

    Есүдэй Ж.

    2016/04/04 at 00:19

    “Самсунг Галакси С(Сулунгас) 1” гэж байгаам :)) хаха

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *