2004 онд дэлгэцнээ гарч байсан “Солдаты” буюу “Цэpэг эрс” олон ангит киноны жүжигчид 17 жилийн дараа хэрхэн өөрчлөгдөж, одоо юу хийж байгаа вэ?

0

2004 оны 8 дугаар сард РЕН ТВ сувгаар “Солдаты” инээдмийн олон ангит кино гарч эхэлжээ. Уг бүтээл үзэгчдийн дунд санаанд оромгүй амжилт олсон тул продюсер Вячеслав Муруговын удирдлага доор үргэлжлүүлэн дараагийн хэсгүүдийг хийхээр шийдсэн байна.

Кино анх гарсан цагаас хойш 17 жил өнгөрчээ. Жүжигчдийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг, тэд одоо ямар ажил эрхэлж байгааг сонирхоцгооё.

1. Киноны гол дүр болох Михаил Медведевийн дүрийг бүтээсэн жүжигчин Александр Лымарев

“Солдаты” олон ангит киноны дараа найруулагч Александр Кириенкогийн “Оранжевое небо” кинонд Киев хотын дарга Марк Задухийн хүүгийн дүрийг бүтээжээ. Мөн “Гадалка”, “Желтый глаз тигра” зэрэг олон ангит кинонуудад ч тоглосон байна. Яг одоогийн байдлаар антреприз жүжгүүдэд тоглож явна. 38 настай жүжигчин урьдын адил алдартай байхаа больжээ.

Жүжигчин гэр бүлтэй. Түүний эхнэрийг Мария гэдэг, Строгановын нэрэмжит нийслэлийн урлагийн академийг дүүргэсэн нэгэн.

 

2. Сувилагч Ирина Пылеева, дараа нь Ирина Медведевагийн дүрийг бүтээсэн жүжигчин Ольга Фадеева

“Солдаты” олон ангит киноны дараа “Цыганки” киноны Сашагийн дүрээр, “Не жалею, не зову, не плачу” уянгын киноны багш Белова, “Кровь с молоком” детектив киноны гол дүр болох мөpдөгчийн дүрээр гялалзжээ. Мөн 5 гаруй жил Янка Купалагийн нэрэмжит үндэсний академик театрын тайзнаа тоглосон байна. Одоогийн байдлаар кинонд тоглох нь эрс багассан.

Ольга найруулагч Александр Самохваловтой сууж хүүхдийнхээ хүмүүжилд илүү их цаг зарцуулж байгаа юм.

 

3. Папазоглогийн дүрийг гайхалтай бүтээсэн жүжигчин  Максим Мальцев

“Солдаты” олон ангит киноны дараа “Глухарь” олон ангит кино, “Москва. Три вокзала” детектив кино болон “Краплёный” гэмт xэрэг, уянгын олон ангит кинонд мөpдөгчийн дүрийг бүтээжээ. Мөн “Кухня” олон ангит киног нь ч дурдах хэрэгтэй. Харамсалтай нь 38 настай жүжигчинд дахиж дүрийн санал тавиагүй л байна. Тэрээр өөрийн хувийн амьдралаасаа төдийлөн хуваалцаад байдаггүй ажээ.

 

4. Түрүүч Шматкогийн дүрийг чадварлагаар бүтээсэн алдартай жүжигчин Алексей Маклаков

Алексей Константинович “Солдаты” олон ангит киноны дараа тавиад кинонд дүр бүтээснээс энэ жил тав нь дэлгэцээр гарсан байна. Эдгээр бүтээлүүдээс дурдвал “Крюк” болон “Майор Гром: чумной доктор”, “Семейный бюджет”, “Хрустальный” зэрэг кинонууд болно. 60 настай жүжигчний амьдрал завгүй үргэлжлэх ажээ. Маклаков гурав дахь эхнэртэйгээ амьдарч байгаа бөгөөд 5 хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байна.

 

5. Түрүүч Гунько – саяхан 40 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн жүжигчин Антон Эльдаров. Залуу хүн хэдий ч уран бүтээлээр баялаг нэгэн – 70 гаруй дүр бүтээгээд байна.

Түүний тоглосон “Склифосовский” олон ангит киноны дүрийг тэр дундаас онцлох хэрэгтэй. Мөн “Москва. Три вокзала”, “Гаражный папа” инээдмийн киноны Кешагийн дүр ч үзэгчдийн сэтгэлд сайн хүрч чадсан. Антон хоёр дахь удаагаа гэр бүл зохиогоод байгаа, 2 хүүхдийн эцэг.

 

6. Дэд xурандаа Колобковын дүрийг бүтээсэн Роман Мадянов. Өндөр амжилтад хүрч чадсан жүжигчин болов уу?

Нэгдүгээрт, тэрээр 200 гаруй уран бүтээлийн сантай, хоёрдугаарт, “Ника”-гийн дөрвөн ч шагналтай уран бүтээлч. Харин 33 насандаа Оросын гавьяат жүжигчин болсон. Роман анхныхаа эхнэртэй ханилаад 30 гаруй жилийг үдэж байна. Ганц хүүдээ ч гэсэн Роман гэж нэр хайрлажээ.

 

7. Түрүүч Самсонов – жүжигчин Иван Жидков

Түүний уран бүтээлийн амжилтад ямар ч жүжигчин атаархана. 38 насныхаа босгон дээр Иван 40 орчим киноны гол дүрд тоглосон байна. Дaйн бaйлдааны сэдэвтэй кино нь илүү анхаарал татна – “Грозовые ворота”, мөн адал явдалт “Сеть”, уянгын “Нулевой километр” кинонууд ч амжилттай болсон. “Нулевой километр” киногоор шилдэг туслах дүрийн шагнал авчээ.

Жүжигчний хувийн амьдрал ч гэсэн бужигнасан. Түүний дурлаж байсан бүсгүйчүүдээс дурдвал жүжигчин Татьяна Арнтгольц, Екатерина Семенова, загвар өмсөгч Лилия Соловьева болон загвар өмсөгч Анастасия Юрченко нар юм. Иваны охин Маша, хүү Степан нар том болцгоож байна.

Эдгээр дүрүүдээс хэн нь таны сэтгэлд илүү тод үлдсэн бэ?

2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Oyunjargal Tserendash

    Oyunjargal Tserendash

    2021/12/30 at 13:47

    сколов где

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *