
Бид өдөр болгон л гэрэл зураг дардаг болж, өөрөөр хэлбэл сонирхолтой, тэр бүү хэл зэрвэс харахад этгээд хачин зураг дарах боломж улам л нэмэгдэнэ гэсэн үг. Та ч гэсэн авсан зургуудаа нэг хараарай, тэр дунд таны ажиглаагүй анхаарал татахуйц зүйл байгаа ч юм билүү? Зарим нэг хүмүүс өөрийнхөө авсан гэрэл зургуудаа интернетээр хуваалцаад эхэлсэн байна. Эдгээр бүтээлүүд хэн нэгнийг хөгжөөсөн байж болно, нөгөө нэгнийг нь харин төөрөгдөлд оруулсан ч байж болно. Гэрэл зураг дээр чухам юу болоод байгааг хэр хурдан ойлгож чадсанаа сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.
Гэрэл зургийг зөв цагт нь тааруулж авчээ – хувцас болон цас, модны зааг яг таарч байна шүү

Ажлын цонхоороо нар жаргахыг харж суух шиг жаргал хаана байх вэ?

Гэрэл зураг дээр хоёр нохой бий шүү – гөлөг ба түүний ээж хоёр

Далайн амьтан биш харин яг л сэлж байгаа хүн шиг

Бидний өмнө ямар ч лабрадор үүлдрийн нохой байхгүй, харин залуучуудын асгаж байгаа шингэн л байгаа юм

Ямар ч этгээд хачин богино долгионы зуух байхгүй ээ, харин тусгал нь л ингэж харагдаж байгаа нь тэр

Сүүдэр нь нохойноосоо зугтаасан бололтой юу?

Микрофон ийм өнцгөөс бүсгүйг огт чимсэнгүй

Энэ дэлгүүрийн түрдэг тэрэг агаарт хөөрдөг юм байна шүү

Гар, хөл – энэ гэрэл зураг дээр бүгд холилджээ

Сүүдэр л будлиулчихлаа, хоёр биш дөрвөн сарвуутай гэдгийг батална

Таны хүүхэд мэдэгдэхгүйгээр том болж гэж та бодсон уу?

Энэ яавч цагаан цамцтай сүйт бүсгүйн гар биш ээ!

Шөнийн тэнгэрийн гэрэл зураг биш ээ, хананд туссан гэрэл л байгаа юм

Энэ бүсгүй нэг л хачин харагдаад байна уу? гэхдээ сайтар ажиглавал бүх зүйл байрандаа байгаа шүү

Ийм л манан бууж, салхины сэнсний нэг сэнс харагдана

Хоёр анааш нэг юм шиг харагдана, яг л үлгэрийн юм шиг

Гэрэл зураг болгон өөрийнхөөрөө сонирхолтой харагдана, ялангуяа санамсаргүй авсан гэрэл зургууд. Ингэж авч болно гэж тухайн үед хэний ч санаанд ороогүй нь лавтай.







