Нүдээ бүлтлэн гаргаж хүмүүсийг айлгадаг эр

0

Нүдээ бүлтлэн гаргаж хүмүүсийг айлгадаг эрЖон Эдвард Дойл /John Edward Doyle/ хэмээх 30 настай эрийг энгийн үед харахад хэн ч түүнээс айхгүй. Харин түүнийг хоёр нүдээ нүднийхээ аяганаас 12 мм хүртэл бүлтлэн гаргаж ирэхэд айж эмээхгүй хүн үгүй биз. YouTube сайтад Mr.Zoom нэрээрээ танигдсан энэ эрхэм энэхүү хачирхалтай авьяасаа хоёр жилийн өмнө нээсэн ч сүүлийн 6 сарын хугацаанд хүмүүсийг айлгахад ашиглаж байгаа аж. Английн Рэйнхилл тосгоны пабд найз нарыгаа хөгжөөхөөр анх энэ авьяасаа ашиглаж байхдаа үүгээрээ интернэт сенсаци дэгдээх юм чинээ бодож яваагүй тэрээр санаж байснаасаа ч илүү их хариултуудыг хүмүүсээс аваад тогтохгүй олон арван цахилгаан шуудан, утасны дуудлага, телевизийн шоуны урилгуудыг хүлээн авч эхэлжээ. Mr.Zoom аймаар гэж хэлж болом энэ үйлдлийнхээ бичлэгийг YouTube дээр тавьснаас 6 сарын дараа түүнийг үзсэн хүмүүсийн тоо 600,000-д хүрч, Ripley’s Believe It or Not нэвтрүүлэгтэй холбогдож, Япон болон АНУ руу телевизийн нэвтрүүлэгт орохоор ниссэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *