Орчин үеийн хамгийн алдартай 14 эмэгтэйн зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан эрчүүд ямар хүмүүс байдаг вэ?

0

Олон нийтийн өмнө байнга гарч ирдэг хүмүүс бидэнд ойр дотнын хүн шиг л танил санагдах болжээ. Тэдний нүүр царайг бараг л өдөр болгон харна, тэдний уран бүтээл, амжилтыг ажиглан сууцгаадаг. Гэхдээ тэд камераас далд ямар амьдралтай байдаг бол гэдгийг тэр болгон боддоггүй. Тэд улаан хивсний ёслолоос бусад үед хэнтэй амьдарч байна вэ?

Өнөө цагийн хамгийн алдартай 14 эмэгтэйн зүрх сэтгэлийг эзэмдсэн эрчүүдийн тухай бид сонирхсон юм.

Леди Гага болон Майкл Полански

© AXELLE / BAUER-GRIFFIN / East News, © MEGA / Mega Agency / East News

Менежер Кристиан Каринотой тавьсан сүйгээ цуцалж, дууны найруулагч Дэн Хортонтой богино хугацаанд харилцаа үүсгэсний дараа Леди Гага Харвардын төгсөгч, бизнес эрхлэгч Майкл Полански-тэй болзох болсон юм.

© ladygaga / Instagram

Тэдний харилцаа өнгөрсөн оны 2 дугаар сард дуучин бүсгүй найз залуутайгаа авахуулсан гэрэл зургаа сошиал сувагт тавьснаар ил болжээ. Уг гэрэл зураг олны дунд явж байсан цуу яриаг үнэн болохыг баталжээ. Тэр цагаас хойш Гага найз залуу Поланскитэй авахуулсан гэрэл зургаа байнга тавих болсон төдийгүй ухаангүй хайртайгаа ч илэн далангүй бичдэг болсон байна.

 

Кирстен Данст болон Жесси Племонс

© Gilbert Flores / Broadimage / Broad Image / East News

Кирстен Данст ирээдүйн нөхөр болох жүжигчин Жесси Племонс-той 2015 онд “Fargo” олон ангит киноны хоёрдугаар бүлгийн зураг авалтын үеэр танилцжээ. Тэр цагаас хойш бие биенээсээ холдоогүй юм.

© East News

2018 оны 7 дугаар сард хүүтэй болж Эннис Ховард гэдэг нэр өгчээ. Энэ оны 3 дугаар сард дахин ам бүл нэмэгдэх гэж байгаа нь тодорхой болжээ.

 

Айшвария Рай болон Абхишек Баччан

© aishwaryaraibachchan_arb / Instagram

Дэлхийн хамгийн гоо бүсгүйд тооцогдох энэ хүн 14 жил жүжигчин Абхишек Баччан-той аз жаргалтай амьдарч байна. Абхишек – Болливуд киноны од.

© aishwaryaraibachchan_arb / Instagram

Тэд 10 настай охин Аарадхиягаа өсгөн хүмүүжүүлж байна. Айшвария, Абхишек хоёр үнэхээр алдартай – 2009 онд Опра тэднийг “Бранжелинагаас алдартай хос” хэмээн тодорхойлжээ.

 

Меган Фокс болон Machine Gun Kelly

© machinegunkelly / Instagram

Меган Фокс “Beverly Hills, 90210”–ийн од Брайан Остин Гринээс салснаас хойш хэдэн сарын дараа рэпер Machine Gun Kelly –тэй болзож эхэлсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Хосууд 2020 оны эхээр “Midnight in the Switchgrass” киноны зураг авалтын үеэр танилцжээ.

© Invision / Invision / East News

Хосууд олны өмнө хайраа илэрхийлэхээс огт ичдэггүй. Меган Колсоныг (дуучны жинхэнэ нэр) бүхий л арга хэмжээн дээр дагаж явдаг, тэр ч бүү хэл “Bloody Valentine” дууны клипэнд нь ч тогложээ.

 

Мадонна болон Ахламалик Уильямс

© face to face / FaceToFace / REPORTER / East News, © MEGA / Mega Agency / East News

Поп дууны хатан хаан Мадонна 27 настай бүжигчин Ахламалик Уильямс-тай болзоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Тэдний насны зөрүү бие биенээ хайрлахад огт саад болсонгүй.

© face to face / FaceToFace / REPORTER / East News

Хосууд 2015 онд дуучны тойрон аялалд зориулж зохион байгуулсан кастингийн үеэр танилцсан гэдэг. Ажил хэргийн харилцаа илүү ойр дотно болсон хугацаа нууц хэвээр үлджээ.

 

Эмили Ратаковски болон Себастьян Бер-Макклард

© emrata / Insatgram

Одоо цагийн хамгийн алдартай загвар өмсөгчдийн нэг Эмили Ратаковски 3 жил гаруй найруулагч Себастьян Бер-Макклард-тай аз жаргалтай амьдарч байна.

© emrata / Insatgram

Энэ жилийн 3 дугаар сарын 8-нд хүү төрүүлж Сильвестр-Аполло гэж нэр хайрлажээ.

 

Тильда Суинтон болон Сандро Копп

© M. Angeles Salvador / MEGA / Mega Agency / East News, © Marechal Aurore / ABACA / Abaca / East News

Дэлхийн хэмжээний алдартай жүжигчин 2004 оноос хойш зураач Сандро Копп-той хайр дурлалын харилцаатай байна. Залуу дүрслэх урлагийн хүн хэдий ч кинонд тоглох туршлага ч мөн бий.

© DDNY / Broadimage / Broad Image / East News

Чухам кино л түүнийг Суинтонтой учруулсан гэдэг: хосууд “The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe” кинонд цуг ажиллаж байжээ.

 

Натали Дормер болон Дэвид Оукс

© Fred Duval / MEGA / Mega Agency / East News, © Manfred Werner / Wikimedia Commons

Жүжигчин Натали Дормер болон Дэвид Оукс нар 2019 онд “La Vénus à la fourrure” киноны зураг авалтын үеэр танилцжээ. Бусад тохиолдлын л адил ажил хэргийн харилцаа аажим хайр дурлалынх болж хувирсан байна. Энэ жилийн эхээр хосууд охинтой болжээ.

 

Рейчел Макадамс болон Жейми Линден

© LFI / Photoshot / REPORTER / East News, © Jordan Strauss / Invision / AP / East News

“The Notebook” киноны од хэдэн жилийн турш кино зохиолч Жейми Линден-тэй болзсон юм. 2018 оны 4 дүгээр сард хосууд эцэг эх болсон бол өнгөрсөн жил хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа нь хэвлэл мэдэллийн хэрэгслээр цацагдаж эхэлжээ.

Рейчел хувийн амьдралаа тэр болгон дэлгээд байдаггүй, гэхдээ нэг удаа хүүгээ төрүүлсэн үйл явдлыг “амьдралынх нь хувьд хамгийн чухал үйл явдал” боллоо гэж бичсэн удаатай.

 

Дакота Жонсон болон Крис Мартин

© CHRIS DELMAS / AFP / East News, © FLAVIO LO SCALZO / AGF / SIPA / East News

“Fifty Shades of Grey” киноны од 2017 оны 10 дугаар сараас эхлэн Coldplay хамтлагийн дуучин Крис Мартин-тай болзож эхэлсэн байдаг. Тэд харилцаагаа албан ёсоор зарлаагүй гэхдээ папараццийн дуранд цугтаа зугаалж байхдаа байнга өртдөг. Дакота ч Крисийн хүүхдүүдтэй (анхны эхнэр Гвинет Пэлтроугоос гарсан хүүхдүүд) дотно харилцаатай ажээ.

© MEGA / Mega Agency / East News

 

Серена Уильямс болон Алексис Оганян

© AFP / East News

Серена Уильямсын нөхөр – бизнес эрхлэгч, Reddit-ийн үүсгэн байгуулагчдын нэг Алексис Оганян. Хосууд 2017 онд Шинэ Орлеанд хуримаа хийж нэг гэрт орж байсан түүхтэй.

© serenawilliams / Insatgram

Хосууд 3 настай охиноо өсгөн хүмүүжүүлж байна.

 

Кейт Уинслет болон Эдвард Абель Смит

© Supplied by Capital Pictures / East News

Кейт Уинслетийн хувийн амьдрал нэг хэсэг хүндхэн байсан, азаар удаан хүлээсэн аз жаргалтайгаа жүжигчин учирсан юм. Саятан Ричард Бренсоны үеэл дүү, бизнес эрхлэгч Эдвард Абель Смит-тэй учирч, жилийн дараа хуримаа хийцгээсэн юм.

© Marc Piasecki / Getty Images

2013 оны 12 дугаар сард хүүтэй болж түүнийгээ Беар гэж нэрлэжээ. Хүүгийн нэрийг англиас орчуулахад Баавгай гэж бууна.

 

Ким Кэттролл болон Рассел Томас

© kimcattrall / Insatgram

“Sex and the City” киноны од хувийн амьдралаа тэр болгон дэлгээд байдаггүй нэгэн. Гэхдээ жүжигчин бүсгүй британи залуу Рассел Томас-тай хайр дурлалын харилцаатай байгаа нь тодорхой болжээ. Хосууд 2016 онд танилцсан. Тэд зайнаас харилцдаг байсан гэдэг, удалгүй Рассел хайртай бүсгүй нь амьдардаг Канадад нүүж иржээ.

 

Рианна болон A$AP Rocky

© Matrix Media Group/face to face / FaceToFace / REPORTER / East News

Рианнагийн хайр дурлалын түүх Крис Браун, Дрейк бас саятан Хассан Жамел зэрэгтэй холбоотой. Харин жилийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг хуучны анд, реппер ASAP Rocky-той болзох болсон тухай яригдаж эхэлсэн юм.

© Charles Sykes / Invision / AP / East News, © Matt Baron / BEImages / East News

Энэхүү мэдээг төд удалгүй дуучин өөрөө баталсан: “Рианна бол миний бүхий л амьдралын хайр минь” гэж хэлжээ.

Эдгээр хосуудаас хэн нь илүү сайхан харагдаж байна вэ?

2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *