Хорват ах дүүсийн Фейсбүүк мөхөөлдөс эрэлттэй бүтээгдэхүүн болжээ

0

Хорват ах дүүсийн Фейсбүүк мөхөөлдөс эрэлттэй бүтээгдэхүүн болжээХорватын Тисном хотод Валентино нэртэй амттан, зайрмагны дэлгүүр ажиллуулдаг ах дүүс болох Адмир /Admir/, Иби Адили /Ibi Adili/ нар Дэлхийн хамгийн алдартай олон нийтийн сүлжээ Фейсбүүк /Facebook/-ийн нэрийг бүтээгдэхүүндээ чамгүй амжилт олжээ. Адмир 15 настай охин Биби /Bibi/-гээ чөлөөт цагийнхаа ихэнхийг Фейсбүүкт өнгөрүүлж байгааг ажигласнаар уг сүлжээний фенүүдийг Фейсбүүк мөхөөлдсөөр татах санааг бодож олсон байна. Тэрээр цагаан өнгийн зайрмаган дээр хөх өнгийн сироп асгаж, Фейсбүүк гэсэн бичигтэй жижигхэн хатгуур хатгаснаар шинэ санааныхаа эхлэлийг тавьсан нь санаанд оромгүй үр дүнг дагуулжээ. Ердийн бохь, чихэр шиг амттай уг зайрмагны хэрэглэгчдийг татаж байгаа гол зүйл нь нэр болон Фейсбүүк гэсэн чимэглэлийн хатгуур байсан байна. Худалдааны тэмдэг болон нэрийн талаар Марк Зукерберг /Mark Zuckerberg/-ээс зөвшөөрөл авсан эсэхийг худалдаачин ах дүүсээс асуухад Адмир “Хэрвээ тэр бидэн рүү утасдвал бид асуунаа.” хэмээн хөгжилтэйгээр хариулжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *