Та жингийн илүүдэлтэй юу? Мөн жин хаяхын тулд ямар нэгэн өдөөгч хайж байна уу? Хэрвээ хаясан 1 кг жин бүрийн чинь төлөө 2 грамм алт өгнө гэвэл энэ таныг өдөөх зүйл байж чадах уу? Энэ зун Дубайд жин хаях тэмцээн болсон бөгөөд энэхүү тэмцээнд орж жин хаясан хүн бүрт дээрх амлалтыг өгсөн байна. Хаясан жингийн килограмм бүхний төлөө 2 грамм алт амалсан энэ тэмцээн Your Child in Gold хэмээн нэрлэгджээ.
Энэ жилийн 7500 ялагч нийтдээ 1,6 сая долларын үнэ бүхий 40 кг алтаар шагнуулах аж. Дубайн албан ёсны вэбсайтад өгүүлснээр энэ жилийн тэмцээний давуу тал нь гэр бүлээрээ амжилттай оролцсон хүмүүс шагналыг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр авах юм байна. Гэр бүлээрээ оролцогчдод 14-өөс доош насны хоёр хүүхэдтэй оролцохыг зөвшөөрчээ. 7-р сарын байдлаар 28,000 гаруй Дубайн оршин суугчид идэвхтэйгээр оролцсон байна.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагч Waleed Al Shaibani тэмцээнд оролцогч хүүхдүүд эхлээд хүнс тэжээлийн мэргэжилтнүүдээс эмнэлзүйн зөвлөгөө авсан байх ёстойг дурджээ. Хамгийн гайхмаар нь оролцогчдын олонх нь шагналын алтны тухай юу ч дурдаагүй байна. Энэтхэгийн инженер 28 настай Areefin Babu гэхэд л эцсийн зорилго нь жин хасаж, эрүүлжих байсан гэсэн гэнэ.
Дубайн эмч Munir Hamad “Таргалалт нь цусны даралт ихсэх, чихрийн шижин гэх мэт олон өвчинд хүргэдэг. Энэ нь амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчин бөгөөд бүх дэлхийд тулгараад байгаа асуудал юм. АНЭУ зэрэг баян орнуудад иргэд нь машин унаад алхдаггүй, хангалттай дасгал хөдөлгөөн хийдэггүй. Бид хүмүүсийн ухварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Бид одоо гэр бүлүүдэд ялангуяа хүүхдүүдэд ухамсар тогтоож чадвал ирээдүйд өвчлөл бага байна гэсэн үг.” гэсэн байна.
Зохион байгуулагчид энэ 12-р сард Дубайн Zabeel Park-т болох ёслолын үеэр 7,350 ялагчийн шагналыг гардуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Зочин
2014/12/05 at 12:08
dubain irgen boldoomuu sda
Sugi Tse
2014/12/05 at 12:47
Haha ochij alt olborlii ilvvdel jin ih bh tusam alttai boloh magadlal undur bhnee dubai ru yawtsgaaya bondgor nzuda kk

2014/12/05 at 12:48
Otgontuya Svkhee 2 uulaa yawj bilet zahialhu kk

Maralmaa Tumurbaatar
2014/12/05 at 13:13
илүүрхчхиймаа
Maralmaa Tumurbaatar
2014/12/05 at 13:13
илүүрхчхиймаа
Gansukh Ganchimeg
2014/12/05 at 13:28
Dubain irgen bsan bol ch…
Gansukh Ganchimeg
2014/12/05 at 13:28
Dubain irgen bsan bol ch…
buka
2014/12/09 at 09:44
manaihan dubain irgen bsan ch boloosoi gesen bhiin. hervee mongoliinhoo heden uurhaig zui zohisotoigoor ergelted oruulsansan bol bid nar tursan kg burtee 1 lan alt awahuits tiim bayan bh bsiimdaa. bid yerdoo 2hon sayulaa sdh