2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд

0

12-р сар гарахтай зэрэгцэн хүн бүрийн амнаас шинэ жил, шинэ он гэсэн үгс цувардаг. Мөн мэдээ мэдээллийн хэрэгслүүдээр тухайн оны салбар бүрийн шилдгүүдийг тодруулсан тухай мэдээллүүд урсдаг. Тэдгээр шилдгүүдийн нэг бол 2014 оны хамгийн гайхалтай 74 мэдээний гэрэл зураг юм. Эдгээр гэрэл зургуудаас улиран одож буй 2014 онд хаана, ямар үйл явдал болсныг товч боловч мэдэх боломжтой ажээ.

2014.10.05. Либери улсын Пейнесвилле дэх эмчилгээний төвд Эболагийн халдвар авсан байж болзошгүй хүүхдийг тэвэрсэн хамгаалалтын хувцастай ажилтан.2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 1

2014.10.16. Британий хатан хаан Elizabeth Лондонд болсон Blood Swept Lands and Seas of Red арт инсталляцын нэг хэсэг болсон керамик намуу цэцгийн талбай дундуур алхаж байна.2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 2

2014.08.13. Миссуригийн Фергусонд цагдаа нар руу нулимс асгаруулагч хийг буцаан шидэж байгаа жагсагч2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 3

2014.09.06. Айовагийн Давенпортод Vivian Boyack /зүүн/, Alice Dubes нарын хуримыг удирдаж байгаа санваартан Linda Hunsaker. 70 гаруй жилийн тэртээгээс холбоотой болсон 91 настай Boyack, 90 настай Dubes нар сая нэг гэрлэж байгаа нь энэ юм.2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 4

2014.08.24. Калифорний Инглевудэд 2014 MTV Video Music Awards-ын тайзан дээр дуулж байгаа Beyoncé2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 5

2014.10.28. Гонконгийн санхүүгийн дүүргийн гудамжуудыг авснаас хойш 1 сар болсноо тэмдэглэж буй эсэргүүцэгчид про-демократик хөдөлгөөний билэгдэл болгож шүхрээ дэлгэсэн байгаа нь2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 6

2014.04.06. Алеппод босогчид Сирийн ерөнхийлөгч Bashar Al-Assad-ын эсрэг тэсрэх бөмбөг тавьснаа мэдэгдсэний дараа хүүг аварч байгаа эрчүүд2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 8

2014.08.13. Хятадын Зежианг мужийн Ханжоу хот дахь Чиангтанг голын эргийг өндөр давалгаа мөргөж байна.2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 7

2014.08.14. Калифорний Лос-Анжелест Hollywood Walk of Fame дэх Robin Williams одон дээр цэцэгс тавиатай байна.2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 9

2014.05.26. Виржиниагийн Арлингтоны үндэсний оршуулгын газарт Дурсгалын өдрөөр нөхөр Travis L. Youngblood-ынхаа булшин дээр уйлж суугаа Laura Youngblood2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 10

2014.03.30. Индонезийн Балид Nyepi Day өдрийн өмнө Mesabatan Api ёслолын үеэр шатаж байгаа кокосын хальс шидэж байгаа Бали эр2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 11

2014.07.29. Израйлын агаарын хүчин Газын зурваст агаарын дайралт хийсний дараа Tuffah-ын ойролцоогоос утаа манарч байна.2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 13

2014.02.23. Мээрутын Degumpur орон сууцны орчмын тавилгын захын ойролцоо баригдаж буй барилгын газарт үсэрч байгаа ирвэснээс зугтаж байгаа эр2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 12

2014.08.18. Мумбай дахь хиндийн Кришна бурхны төрсөн өдрийг тэмдэглэж Жанмаштами фестивальд зориулан хүн цамхаг босгох гэж байгаа хинду сүсэгтнүүд2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 14

2014.10.25. Английн Винчестерт Tough Mudder London South-т оролцож байгаа оролцогчид.2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 15

2014.10.15. Найробигийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн David Sheldrick-ийн өнчин заануудыг асрах газарт шаварт тоглож байгаа өнчин зааны тугал2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 16

2014.08.20. Миссуригийн Фергусонд жагсагчдыг тараах гэж оролдон аюулгүйн хүчнийхний цацсан утаанд нүд нь хорссон эр сүүгээр нүүрээ булхаж байна.2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 17

2014.07.17. Украйнд унасан Malaysia Airlines Flight 17 онгоцны шатаж буй үлдэгдэл2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 18

2014.09.09. Украйны Донецк мужид унасан Malaysia Airlines Flight 17 онгоцны сэгэн дундаас олдсон чихмэл баавгай2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 19

2014.03.24. Бээжингийн Лидо зочид буудалд сэтгүүлчид руу давшилж байгаа Malaysia Airlines Flight 370-ын зорчигчийн гэр бүлийн гишүүн2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 20

2014.11.13. Хератад таэквондогийн тэмцээнд өрсөлдөж байгаа охидыг үзэж байгаа афган эмэгтэйчүүд2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 21

2014.11.19. Алабамагийн Оранж Бичийн Пердидо Бич Ресортод амьдралдаа анх удаа наран шарлагын газарт очиж байгаа Тенниссигийн Колумбын иргэн 100 настай Ruby Holt2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 22

2014.09.23. Нью Йорк дахь Clinton Global Initiative-д Obama-г үг хэлэхийн өмнө ерөнхийлөгч Barack Obama, Bill Clinton нар ярилцаж байна.2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 23

2014.02.14. Канадын Ванкувер дахь Рожерс Аренад Bangerz Tour тоглолтоо хийж буй Miley Cyrus2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 24

2014.01.20. Индонезийн Малангд гэрийнхээ гадаах цэцэрлэгт асран халамжлагч 33 настай Abdullah Sholeh-ыг үнсэж байгаа 6 настай бенгаль бар Mulan Jamilah2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 25

2014.07.14. Испаний Памплонд Сан Ферминий фестивалийн 9 дэх өдөр Calle Estafeta-д Миурагийн тулаанч бухын эвэрт сүлбүүлэн унаж байгаа гүйгч2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 26

2014 оны 07-р сарын 27-ны өдөр Хавайн Пахао дахь Kilauea галт уулын лаав урссаар 10-р сарын 28-нд царцсан. Лаавын урсгалд хайлсан хад чулуу аажим явсаар Хавайн Биг Айлэнд дахь хүмүүс оршин суудаг Пахао хот дахь сууцнуудад дөхөж ирсэн.2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 27

2014.01.09. Канадын Онтариод маш хүйтэн цаг агаарын улмаас хөлдсөн Ниагарагийн хүрхрээ. Туйлын хуй салхи АНУ болон Канадад хүйтний температурыг дээд хэмжээнд хүргэсэн.2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 28

2014.09.11. Преториагийн North Gauteng High Court-д шүүгч Thokozile Masipa-гийн оноосон шийтгэлийг сонсож байгаа Паралимпийн од Oscar Pistorius2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 29

2014.11.12. Герман, Берлин, Аренагийн танхимд 2 настай Элена охин болон сүсэгтнийг тэвэрч байгаа тэврэгч гэгээнтэн Amma гэдгээрээ алдартай Mata Amritanandamayi Devi2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 31

2014.10.26. Хятадын Зежианг мужийн Жинхуа дахь хадан цохион дээр сүйт бүсгүйтэйгээ хуримын зураг авахуулж буй сонирхлын авирагч Zheng Feng2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 30

2014.09.27. Японы Нагано муж дахь Ontake галт уул дэлбэрснээс үүдэн олон арван алхагчид галт уулын налуу дээр хүнд байдалд орсон ба нэг хүн нас барж, 30 гаруй хүн ноцтой шархадсан байна.2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 32

2014.09.16. Калифорний Фрэш Понд дахь 50-р хурдны замын дагуух гал түймэртэй тэмцэж байгаа гал сөнөөгчид2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 33

2014.07.08. Бразилд World Cup-ын хагас финалд өөрийнх нь багийн эсрэг Германы баг бөмбөг хийснийг харан уйлж байгаа Бразилын хөл бөмбөгийн фанат2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 34

2014.09.16. Мексикийн Зокало талбайд Тусгаар тогтнолын өдөрт зориулсан цэргийн парадад оролцож байгаа өнгийн хавтангууд барьсан явган цэргүүд2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 35

2014.11.20. Нью Йоркын Буффалод болсон намрын цасан шуурганы дараа цасанд хучигдсан машинаа гаргаж авахаар цас хүрздэж байгаа Lori Weishaar2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 36

2014.02.09. Германы Берлинд болсон 64 дэх удаагийн Берлиний кино наадамд Nymphomaniac Volume I киноны гаргалтын үеэр хүрэлцэн ирсэн жүжигчин Shia Labeouf “I am not famous anymore” гэсэн бичиг бүхий цаасан малгай өмссөн байжээ.2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 37

2004.06. Лондон, Голландын артист Bart Jansen өөрийнхөө үхсэн муурны арьсыг ашиглан алсын удирдлагатай нисдэг тэрэг бүтээснээ үзүүлж байна.2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 38

2014.07.08. Калифорни, Стоктон, шүүх танхим дахь Jeremy Meeks. Тэрбээр 6-р сарын 18-нд зэвсэг хэрэглэсэн хүнд гэмт хэргийн улмаас баривчлагдсан бөгөөд түүний зураг Стоктоны цагдаагийн газрын Фейсбүүк хуудаснаа нийтлэгдсэн нь хэвлэлийнхний анхаарлыг татсан байна. Түүний загвар өмсөгчийнх шиг царай төрхийнх нь улмаас Холливудын төлөөлөгч хамгаалалтанд авчээ.2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 39

2014.05.01. Нигер дэх барьцаалагдсан 200 охины төлөө илүү эрчимтэй ажиллахыг шаардсан эмэгтэйчүүдийн хөдөлгөөн. 4-р сарын 15-ны шөнө дунд Нигерийн зүүн хойд хэсэг дэх Чибок хотын нийтийн унтлагын өрөөнөөс 234 охиныг Исламын цэргийн Боко Харам бүлэглэл хулгайлсан юм.2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 40

2014.11.14. Ватиканы Paul VI танхимд бизнесийн зөвлөхүүдтэй тусгай уулзалт хийх үеэрээ нэгэн охиныг үнсэж байгаа пап Francis2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 41

Лос-Анжелесын Нокиа театрт болсон 2014 ESPYS-ийн үеэр тайзан дээр Arthur Ashe Courage Award шагнал гардсан Үндэсний хөл бөмбөгийн лигийн тамирчин Michael Sam2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 42

2014.10.28. Виржиниагийн Уаллопс Айлэнд дэх NASA Wallops Flight Facility-д Mid-Atlantic Regional Spaceport Pad 0A-аас хөөрснийхөө дараа Cygnus сансрын хөлөгтэй хамт үл ойлгогдох байдлаар дэлбэрсэн Orbital Sciences Corporation Antares пуужин2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 43

2014.10.08. Олон улсын сансрын станц дахь Expedition 41 багийнхны төлөө сансрын станцын Quest бөглөөний гадаа ажиллаж байгаа НАСА-гийн сансрын нисгэгч Reid Wiseman2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 44

2014.09.13. Британий Корнволлд гэр бүлийн үзүүлбэр үзүүлж байгаа Dave Seymour түүний хүү Duke нар2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 45

2014.08.09. Энтеббед Угандагийн үндсэн хуулийн шүүхээс гомосексуализмын эсрэг хуулийг цуцалсныг тэмдэглэсэн жагсаалд зориулан гоёсон эр2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 47

2004.06.05. Францын Аснеллесын ойролцоох Голд Бичийн элсэнд хатгасан талархлын үгтэй British Legion Union-ы тугнуудыг харан ёсолж байгаа дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин Fred Holborn2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 46

2014.10.24. Вашингтоны Мэрисвилле дэх Marysville Pilchuck ахлах сургуульд буун дуу гарч, хоёр нас барагч, хоёр хүнд шархтан олдсон. Энэ явдлын дараа охин Meaghan Epstein-ээ тэврэн уйлж байгаа Colleen Epstein2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 48

2014.11.16. Токиод болсон Real Mario Kart үйл явдалд зориулан Mario Kart-ын дүрээр хувцасласан оролцогчид2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 49

2014.08.26. Газа хотод хийгдсэн гал зогсоох хэлэлцээрийн дараа Израйлыг ялсан хэмээж баярлацгааж байгаа буу барьсан палестин хөвгүүд2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 50

2014.10.28. Онтариогийн Хамилтонд эцэг бага түрүүч Nathan Cirillo-гийн оршуулах ёслолд оролцож буй 5 настай Marcus Cirillo2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 51

2014.04.23. Sewol хөлгийн сураггүй болсон зорчигчдыг эсэн мэнд эргэж ирээсэй хэмээн лааны гэрэл залбиран уйлж байгаа эмэгтэй2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 52

2014.01.23. Флорида, Маяами Бич. Баривчлагдсан Justin Bieber. Жолооны үнэмлэхгүйгээр, согтуурсан байдалтайгаар баривчлагдахдаа тэрээр баривчлах үйл явцыг эсэргүүцсэн байна.2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 53

2014.09.05. Нью Йорк, Колумбын их сургуулийн оюутан Emma Sulkowicz 2-р курст байхдаа хүчирхийлэлд өртсөн гэдгээ мэдэгдсэний дараа сургуулийн зүгээс дорвитой арга хэмжээ авахгүй байгаад эсэргүүцлээ илэрхийлж, матрасс авчирч байна.2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 54

2014.03.24. Бангкокын захын Нонтабури дүүрэг дэх Авилгалын эсрэг үндэсний комиссын албан байрны гадаа буддист ламд халдаж байгаа ‘улаан цамц’ хөдөлгөөний гишүүд2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 55

2014.11.06. Бельгийн шинэ засгийн газраас явуулсан хэт хэмнэлтийн хэмжүүрийг эсэргүүцэж олон арван мянган нийтийн болон хувийн хэвшлийн ажилчин ажилтнууд, худалдааны эвлэлийн гишүүд жагссан ба тэд Брюсселийн төвд цагдаа нартай тулжээ.2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 56

2014.11.09. Берлиний ханыг нураасны 25 жилийн ойг тэмдэглэх үеэр Bernauer Strasse дахь Берлиний ханын дурсгалд цэцэг өргөж байгаа бяцхан охин2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 57

2014.08.19. Калифорний Оровилле дэх Оровилле нуурын бараг ширгэж байгаа хэсэг2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 59

2014.10.20. Кени, Масай Мара. Урсгал дээгүүр үсэрч буй арслангийн гүегнүүд2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 58

2014.04.28. Арканзасын Вилониад болсон хар салхины дараа хотын захад эвдэрсэн машины цонхонд АНУ-ын далбаа хатгаатай байна.2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 60

2014.02.12. Каракаст болсон Венесуэлийн ерөнхийлөгч Nicolas Maduro-гийн засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын жагсагч цагдаа нарын босгосон бамбайн ханан дээр үсрэн гарчээ.2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 61

2014.10.08. Энэтхэгийн Ражастан мужийн цөлд болсон Пушкар яармагт тэмээнүүдийнхээ өмнө алхаж байгаа тэмээчин2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 62

2014.02.16. Хунан мужийн Чангде дахь цаасны үйлдвэрт гарсан гал түймрийг унтраахын тулд овоолсон хулс моддыг тараах гэж оролдож байгаа гал сөнөөгч2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 63

2014.11.13. Гиннесийн дэлхийн дээд амжилтын өдрөөр Лондонд дэлхийн хамгийн намхан хүн Chandra Bahadur Dangi дэлхийн хамгийн өндөр хүн Sultan Kosen-тэй мэндчилж байна.2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 64

2014.11.04. Манамагийн баруун хэсэг дэх Санабис сууринд зөнч Mohammed-ын ач хүү Imam Hussein-ыг VII зуунд хөнөөсний дурсгалыг хүндэтгэх Ashura ёслолын үеэр сельфи хийцгээж байгаа Бахрейны шийт муслимчууд2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 65

2014.09.24. Санлиурфа мужийн Сурук хотын зүүн өмнөд хэсгийн орчимд Турк-Сирийн хил дээр элсэн шуурган дунд унаа хүлээж байгаа курд сирийн дүрвэгч2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 66

2014.04.03. Чилийн Iquique болон Alto Hospicio-гийн нутаг дахь хурдны зам дээрх хагархайг тойрон гарч байгаа хүмүүс2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 67

2014.08.11. Испаний Мадрид дахь Four Towers Madrid барилгуудын дундуур харагдаж буй мандаж байгаа сар2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 69

2014.09.30. Энэтхэгийн Сринагарт болсон үерийн усанд автаж сүйдсэн гэрээ харан зогсож буй эзэнгүй болсон нохой2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 68

2014.10.16. Санлиурфа мужийн Сурук хотын зүүн өмнөд хэсэгт, дээгүүр нь солонго татсан кэмпийнхээ гадаа гараараа ялалтын тэмдэг үзүүлж байгаа Сирийн Кобани хотын курд дүрвэгч2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 70

2014.02.18. Киевийн тусгаар тогтнолын талбайд цагдаа нартай тулгарсан засгийн газрыг эсэргүүцэгчдийн ойролцоо салют дэлбэрч байна.2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 71

2014.02.19. Украйны Киев хотын Тусгаар тогтнолын талбайд болсон засгийн газрыг эсэргүүцэгчид, дотоод хэргийн яамны гишүүд, цагдаа нарын мөргөлдөөний дараах дүр зураг2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 72

2014.08.17. Миссуригийн Фергусонд өсвөр насны хөвгүүн Michael Brown-ыг хөнөөсөн явдлыг эсэргүүцэж байгаа 5 настай Gabrielle Walker2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 73

2014.11.24. 8-р сард болсон үймээний үеэр Michael Brown-ыг буудан хөнөөсөн Фергусоны цагдаагийн офицер Darren Wilson-д ял оноохгүй байхаар шийдсэн Сэйнт Луисын дээд шүүхийн шийдвэрийн дараа Фергусонд болсон эсэргүүцлийн үеэр цагдаа нарын шидсэн нулимс асгаруулагч хийнээс зугтаж буй жагсагчид2014 оны хамгийн гайхалтай мэдээний гэрэл зургууд 74

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. ChinzOo Choojoo

    ChinzOo Choojoo

    2014/12/05 at 12:08

    haha muu shar huwalziiig budaqa bolgoj bna sht

  2. ChinzOo Choojoo

    ChinzOo Choojoo

    2014/12/05 at 12:08

    haha muu shar huwalziiig budaqa bolgoj bna sht

  3. ChinzOo Choojoo

    ChinzOo Choojoo

    2014/12/05 at 12:08

    haha muu shar huwalziiig budaqa bolgoj bna sht

  4. ChinzOo Choojoo

    ChinzOo Choojoo

    2014/12/05 at 12:08

    haha muu shar huwalziiig budaqa bolgoj bna sht

  5. ChinzOo Choojoo

    ChinzOo Choojoo

    2014/12/05 at 12:08

    haha muu shar huwalziiig budaqa bolgoj bna sht

  6. Зочин

    2014/12/06 at 22:27

    Сэтгэгдэл *muu isuschin sda shagaad baigaarai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *