Michelin хэзээ ч хагардаггүй дугуйны үйлдвэр байгуулна

0

Яаруу сандруу ажилтай үед машины дугуй хагарах шиг таагүй зүйл гэж үгүй. Энэ асуудлаас автомашин хэрэглэгчдийг аврахаар Michelin компани дугуй хагаралтай холбоотой асуудлыг шийдвэрлэх шийдлийг олсон нь хэзээ ч хагардаггүй, хийгүй дугуй үйлдвэрлэх үйлдвэр барих болсон явдал аж. Tweel нэртэй хагардаггүй, хийгүй дугуйг үйлдвэрлэх 50 сая долларын үнээр босох үйлдвэр нь хагардаггүй дугуйн анхны үйлдвэр болох юм байна. Тус үйлдвэрт үйлдвэрлэгдэх цацраг хэлбэрийн, хийгүй Michelin X Tweel болон бусад дугуйнууд нь арилжааны болон хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглагдах ажээ.

Michelin хэзээ ч хагардаггүй дугуй үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулна 6

Tweel гэсэн нэрийг Michelin-ий 2005 онд танилцуулж байсан концепци tire ба wheel гэсэн үгсийн холимог байдлаас үүсгэжээ. Tweel нь ердийн дугуйтай харьцуулахад 3 дахин урт хугацааны эдэлгээтэйгээс гадна ердийн дугуйтай адилаар бүхэлд нь солих бус зөвхөн дугуйны хээг солих боломжтой юм байна. Энэ нь материалын хаягдлыг багасгасан ач холбогдлыг давхар агуулж байгаа юм.

Арилжааны зориулалтаар үйлдвэрлэгдэж буй Tweel дугуй нь салбартаа анхдагч болоод зогсохгүй Michelin-ийг дугуй үйлдвэрлэлийн дараагийн үед ч тэргүүлэгч байсаар байхыг баталж байгаа юм хэмээн Michelin Tweel Technologies-ийн тэргүүн Ralph Dimenna хэлжээ.

Michelin хэзээ ч хагардаггүй дугуй үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулна 1 Michelin хэзээ ч хагардаггүй дугуй үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулна 2 Michelin хэзээ ч хагардаггүй дугуй үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулна 3 Michelin хэзээ ч хагардаггүй дугуй үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулна 4 Michelin хэзээ ч хагардаггүй дугуй үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулна 5

Видео

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Dembee Emma

    Dembee Emma

    2014/12/05 at 10:56

    өвөл хөлдөж хагараад хэцүү юм байнадаа

  2. Г. Энхтүвшин

    Г. Энхтүвшин

    2014/12/05 at 13:14

    Medeej ter meriigee bodoltsoj xiix l bailgvide

  3. Хэв алдахыг шийдсэн юм байх даа бас жин

  4. Хэв алдахыг шийдсэн юм байх даа бас жин

  5. Зочин

    2014/12/06 at 03:44

    Сэтгэгдэл *Энэ хагардаггүй, эвдэрдэггүй зүйлсийг маш эрт сэдсэн. Тэр ць байтугай маш бага түлшээр хол явж болох машин байгаа. Гэвч компаниуд хэрэгжүүлдэггүй юм. Учир нь тэдэнд бараагаа дахин зарах хэрэгтэй. Дугуй нь хагарахгүй бол хэн ч дахин худалдаж авахгүй шүү дээ.

  6. Зочин

    2014/12/07 at 14:03

    yoo ta naraas havi iluu uhaantai mundag humuus baigaa tehuu shiidsen yum baihdaa ch geh shig chi ochood ajild orood shiidsen uguig n medcheech tiim mundag yum bol, shiidej chadaagui baival shiideed ogchoorei

  7. Дашням М.

    Дашням М.

    2014/12/07 at 21:22

    Хамгийн том асуудал нь хурдтай явж байгаад огцом тормоц гишгэх үед юу болно гэж бодож байна?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *