Эргэлдэгч хүрдэнд дуртай үхэр зусагны амьдралыг хүмүүс туршжээ

0
Нью Йоркын уран бүтээлч, уран барилгачид болох Ward Shelley, Alex Schweder нар маш өвөрмөц орчинд амьдралынхаа 10 хоногийг өнгөрүүлсэн байна. Том бойлер дотор суурилуулсан эргэлдэгч хүрдэнд хүний өдөр тутмын амьдралд хэрэгтэй бүхнийг суурилуулжээ. Сандал, ширээ, ор, угаалтуур, гал тогооны хэрэгслүүд, хувцасны шүүгээ зэрэг бүхий л тавилгуудыг хөдлөхгүйгээр тогтоосон байна. Тавилга тус бүрийг хоёр хоёр ширхгээр хүрдний гадна болон дотор талд тогтоосон энэ өвөрмөц орчинд Ward Shelley гадна талд нь, Alex Schweder дотор талд нь амьдарсан юм. Тэдний 10 хоногийн сонирхолтой амьдрал 2-р сарын 28-нд эхэлсэн бөгөөд 3-р сарын 9-нд дуусчээ. Мэдээж хэрэг нэг хүрдний хоёр талд амьдарч байгаа учир тэдний хэн нэг нь угаалтуурт гараа угаах эсвэл орон дээр хэвтэх бол тэд хоёулаа зэрэг аажим алхах учиртай. Мөн хэн нэг нь орон дээр хэвтэхийг хүсвэл нөгөө нь адилхан хэвтэхээс өөр аргагүй. Энэхүү сонирхолтой байгууламж энэ 4-р сарын 5-ныг хүртэл үзэсгэлэн хэлбэрээр олон нийтэд нээлттэй байгаа юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *