Туслах дүрийн үүрэгтэйгээр анх дэлгэцнээ гарсан боловч, үзэгчдийн зүрх сэтгэлийг булааж, өөрийн гэсэн бүрэн хэмжээний кинотой болоод амжсан 16 дүр

1

Аливаа киноны дүр бүр өөр өөрийн гэсэн онцгой шинж чанараараа үзэгчдийн анхаарлыг татаж байдаг билээГол дүр хэдий чухал байр суурьтай чтүүнээс илүү үзэгчдийг байлдан дагуулж чадсан туслах дүрүүд олон бий.

Өөрийн гэсэн бүрэн хэмжээний кинотой болтлоо бидний зүрх сэтгэлийг булааж чадсан тэдгээр туслах дүрүүдийн тухай өгүүлэх гэж байна.

1. Minions – Despicable me

© Minions / Universal Studios, © Despicable Me / Universal Studios

“Despicable me” хүүхэлдэйн кино үзэгчдийн дунд маш өндөр хүлээлттэйгээр нээлтээ хийгээд 10 жилийн нүүрийг нэгэнтээ үзжээGru буюу хүүхэлдэйн киноны гол дүр үзэгчдийн анхаарлыг ихэд татдаг боловч туслах дүрийн үүрэгтэй Минионууд (Minions) харин үзэгчдийн зүрх сэтгэлийг булааж чадсан юмТиймээс ч Минионууд өөрийн гэсэн бүрэн хэмжээний хэд хэдэн цуврал кинотой болоод амжсан билээ.

 

2. Penguins – Madagascar

© The Penguins of Madagascar / Dreamworks, © Madagascar / Dreamworks

“Madagascar” хүүхэлдэйн кино нь Алекс (Alex) арслан болон амьтны хүрээлэнгийн бусад амьтдын түүхийг өгүүлсэн, бид бүгдийн сэтгэлд хоногшсон хүүхэлдэйн кино гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээЭнэхүү хүүхэлдэйн киноны гол үйл явдлаас гадна нэгэн арлын хаан хэмээн өөрийгөө өргөмжилсөн лемур сармагчин болон өмнөд туйлын оцон шувуунууд гэхчилэн олон туслах дүрүүдийн түүх ч давхар өрнөдөг гэдгээрээ энэ хүүхэлдэйн кино онцлогтойЭдгээр хөгжилтэй хошин туслах дүрүүд өөрийн гэсэн давтагдашгүй орон зайг гурван ангит хүүхэлдэйн киноны туршид үүсгэж чадсан бөгөөд улмаар 2014 онд өөрийн бүрэн хэмжээний хүүхэлдэйн кинотой болсон билээ.

 

3. LEGO Batman – The Lego Movie

© The Lego Batman Movie / Warner Animation Group, © The Lego Movie / Warner Animation Group

 “The Lego Movie” нь Lego хүүхдийн тоглоомноос сэдэвлэсэн толгой эргэм хөгжилтэй үйл явдлууд дүүрэн хүүхэлдэйн кино билээЭнэ хүүхэлдэйн киноноос үзэгчдийн хайрыг хамгийн ихээр хүргэсэн дүрээр “LEGO Batman” тодорсон юмУлмаар нэр алдарт хүрсэн энэхүү дүр аль хэдийн өөрийн бүрэн хэмжээний хүүхэлдэйн кинотой болоод зогсохгүй, дараагийн анги нь 2022 онд нээлтээ хийхээр тов гараад буй билээ.

 

4. Puss in Boots – Shrek

© Puss in Boots / Dreamworks Pictures, © Shrek / Dreamworks Pictures

“Shrek” хүүхэлдэйн киноны ертөнцөд Пинокио, Гурван тоорой, Жинжер жигнэмэг гэх мэт өөрийн гэсэн өвөрмөц түүхтэй маш олон дүрүүд бийТэгвэл эл хүүхэлдэйн киноны хоёрдугаар ангид үзэгчдийн хайрыг татсан нэгэн дүр гардаг нь яах аргагүй нэрт жүжигчин Антонио Бандерасын (Antonio Banderas) дуу оруулсан Гуталт муур (Puss in Boots) билээТиймээс ч олны зүрх сэтгэлийг булаасан энэхүү дүр маань 2011 онд өөрийн бүрэн хэмжээний хүүхэлдэйн кинотой болжээ.

 

5. Dory – Finding Nemo

© Finding Dory / Pixar Animation Studios, © Finding Nemo / Pixar Animation Studios

2003 онд “Finding Nemo” хүүхэлдэйн кино шилдэг анимейшн төрөлд Оскарын шагнал хүртэж, “Pixar” студи уг хүүхэлдэйн киноны ой санамжаа алдсан Дори-гийн (Dory) дүр үзэгчдийн анхаарлыг маш их татсан талаар судалгаанаас олж мэджээ. Улмаар 2016 онд түүний бага наснаас эхэлсэн сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлэх бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино нээлтээ хийсэн түүхтэй ажээ.

 

6. Malficent – Sleeping beauty

© Maleficent / Walt Disney Studios, © The Sleeping Beauty / Walt Disney Studios

Анимейшн технологи хөгжиж буйн ачаар Перролтын (Perrault) “Нойрсож буй гоо үзэсгэлэн” нэрт сонгодог түүх дэлгэцийн уран бүтээл болоод удаан хугацааг ардаа үлдээжээ. 1959 оны анги дээр золгүй хувь тавилантай дүрийг бүтээж байсан Мальфисент (Malficent) 2014 онд өөрийн түүхийг өгүүлэх бүрэн хэмжээний уран сайхны киногоороо эргэн ирсэн нь үзэгчдийн таашаалд тун их нийцжээ.

 

7. Wolverine – X-Men

© X-Men Origins: Wolverine / Marvel Entertainment, © X-Men 4 / Marvel Entertainment

Марвелийн ертөнцөд дүр бүр нь өөрийн гэсэн сонирхолтой түүхтэй байдгаараа онцлог. “X-Men цувралын тухайд ямар ч эргэлзээгүй Wolverine хамгийн сонирхол татам дүр билээТэгвэл түүний тухай өгүүлэх бүрэн хэмжээний кинонд түүний өнгөрсөн амьдралбүх үйл явдлын зангилаа болсон түүхийг өгүүлдэг байна.

 

8. Tinkerbell – Peter Pan

© Tinker Bell and the Great Fairy Rescue / Walt Disney Studios, © Peter Pan / Walt Disney Studios

Питер Пен-ийн (Peter Pan) салшгүй хамтрагч Тинкербелл (Tinkerbell) хүүхэлдэйн киноны ихэнх хэсэгт дуугүйдохио зангаа хэрэглэн ярьжид шидээр дэлгэцийг дүүргэж буйгаар харагддаг ч гэсэн үзэгчдийн зүрх сэтгэлийг булаахад энэ нь хангалттай байсан юм. Улмаар 2008 онд ид шидийн ертөнцийн тухай илүү ихийг өгүүлэх өөрийн бүрэн хэмжээний хүүхэлдэйн кинотой болжээ.

 

 

9. Shaun – Wallace and Gromit

© Wallace & Gromit / Aardman Animations

“Wallace and Gromit” цуврал анимейшн нь зөвхөн хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчдэд ч ойр дотно дүрүүдийг өөртөө агуулсан байдагТэдний нэг бол Шон (Shaun) хэмээх хонь билээЭнэ хонь үзэгчдийн сэтгэл зүрхийг өөрийн амьдардаг эдлэнд тохиолдох асуудлуудыг шийдэж буй ухаалаг үйлдлүүдээрээ өөрийн эрхгүй татдаг билээ.

 

10. Deadpool – X-Men orígenes: Wolverine

© Deadpool / Marvel Entertainment, © X-Men Origins: Wolverine / Marvel Entertainment

Marvel кино компани таны анхаарлыг татахуйц хэд хэдэн зэргэлдээ ертөнцийг санал болгодог билээ. “Deadpool” бол Wolverine”-д зориулан гаргасан анхны бүрэн хэмжээний кинонд анх дэлгэцнээ амилсан дүр бөгөөд уг кинонд Страйкер (Stryker) түүнийг хэрхэн аллагын машин болгон хувиргаж байгааг харж болноУлмаар энэхүү дүр үзэгчдийн анхаарлыг ихэд татаж байсан тул 2016 онд “Deadpool” нэртэй анхны бүрэн хэмжээний киног бүтээжээ.

 

11. Kronk – The Emperor’s New Groove

© The Emperor’s New Groove 2: Kronk’s New Groove / Walt Disney Studios, © The Emperor’s New Groove / Walt Disney Studios

“The Emperor’s New Groove” хүүхэлдэйн киноны Кронк-ын (Kronk) дүр бол киноны гол баатар болох Кузко-гийн (Kuzko) дүрээс салгаж болшгүй чухал үүрэгтэй дүр билээТэр ч ёсоор 2005 онд эхний ангийн үргэлжлэл болсон киноны гол дүрээр Кронк сонгогдсон байдаг.

 

12. Harley Quinn – Suicide Squad

© Harley Quinn: Birds of Prey / DC Entertainment, © Suicide Squad / DC Entertainment

“Suicide Squad” киноны Харли Куйн-ы (Harley Quinn) дүр өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд үдэшлэг болон бусад косплэй арга хэмжээнүүдийн гол нүүр царай болсон билээГэмт хэрэгтний түрэмгий зан араншинспортын багийн хөгжөөн дэмжигч дур булаам охины дүрийг хослуулсан Харли Куйн 2020 онд өөрийн “Birds of Prey” нэртэй кинотой болоод буй билээ.

 

13. Joker – Batman

© Joker / DC Entertainment, © The Dark Knight Rises / DC Entertainment

Зовлон дүүрэн амьдралтай ч үргэлж инээмсэглэсэн төрх гарган явдаг Жокер “Joker” үзэгчдийг өөрийн өвөрмөц зан төрхөөрөө соронз мэт татсаар ирсэн билээ. “Batman” цувралын өмнөх ангиудад үргэлж туслах дүрээр гардаг байсан бол 2019 онд өөрийн бүрэн хэмжээний кинотой болсон билээ

 

14. Dark Phoenix – X-Men

© Dark Phoenix / Marvel Entertainment, © X- Men / Marvel Entertainment

Жин Грэй (Jean Grey) бол икс хүмүүсийн ертөнц дэх хамгийн хүчирхэг мутантуудын нэг буюу Омега зэрэглэлийн мутант билээТиймээс ч бусад мутантуудаа бодвол аюул заналд тэр бүр өртөөд байдаггүй энэ дүр 2019 онд өөрийн X-Men: Dark Phoenix нэртэй кинотой болсон бөгөөд уг кинонд өөрийн хүчийг олж мэдсэн цагаас эхлэн түүний амьдралд тохиолдсон зовлон бэрхшээл бүхнийг өгүүлдэг ажээ.

 

15. Han Solo – Star Wars

© Solo: A Star Wars Story / Lucasfilm, © Star Wars: The return of the Jedi / Lucasfilm

Оддын Дайн шиг томоохон хэмжээний төслийн хувьд чухал үйл явдал хаана болж өрнөнө тэнд явж таарахаас өөр онцлох түүхгүй Хан Соло (Han Solo) шиг тийм ч их ач холбогдолгүй мэт дүрд зориулан кино бүтээсэн нь сонирхолтой хэрэг шүүГэсэн ч 2018 онд Алден Эрэнрайхын (Alden Ehrenreich) гол дүрд нь тоглосон бүрэн хэмжээний уран сайхны кино нь нээлтээ хийсэн билээ.  

 

16. Bumblebee – Transformers

© Bumblebee / Paramount Pictures, © Transformers / Paramount Pictures

“Transformers” цуврал нь автомашин болон бусад тээврийн хэрэгслүүдийн гайхамшгийг харуулсан шинжлэх ухааны уран зөгнөлт кино билээТэгвэл “Bumblebee” хэмээх хурц гэрэлтсэн том нүдээрээ бусдаасаа ялгарсан дүр уг цувралын шүтэн бишрэгчдийн анхаарлын цаг ямагт татсаар ирсэнТэгвэл 2018 онд энэхүү туслах дүр гол дүрийн үүрэгтэйгээр цувралын зургадугаар ангид тогложээУг киноны найруулагчаар алдарт Майкл Бэй (Michael Bay) ажилласан аж.

Та туслах дүрээс гол дүр болж өөрийн түүхийг өгүүлэх бүрэн хэмжээний кинотой болтлоо үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн өөр дүр мэдэх үүДээрх жагсаалтаас өөрийн кинотой болох ёсгүй байсан мэт сэтгэгдэл төрүүлсэн дүр байна ууХэрэв байгаа бол яагаад гэдэг тухайгаа сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

35
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Kumarzag Aibek

    Kumarzag Aibek

    2020/07/12 at 15:41

    Ii

  2. Kim Nabu

    Kim Nabu

    2020/07/12 at 17:04

    Where is Jack sparrow🤷‍♂️🤷‍♂️

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *