Эдгээрээс харамсах зүйлгүйгээр яг одоо сал: гэрийн дотоод засал, өнгө үзэмжийг гутааж байдаг 7 зүйл

0

Өчүүхэн ч зүйл үлдээхгүйгээр засвараа нарийвчлан бодож, төлөвлөн ихээхэн цаг, хүч хөдөлмөр зарцуулж хийсэн ч гэсэн сэтгэлд нэг л нийцэхгүй, баяр баясал авчрахгүй байх тохиолдол бий. Ганц л өчүүхэн алдаа эцсийн үр дүнг тэр чигт нь баллаж орхидог юм.

Чухам ямар өчүүхэн алдаа гаргасан байж болохыг танд танилцуулахаар бэлдлээ. Тэр алдааг үтэр түргэн арилгаарай.

1. Зохион байгуулалтгүй хадгалалт

lemon_tea56 / Instagram

Эрээвэр хураавар, “хэрэгтэй, хэрэггүй” эд хогшил тасалгааны өнгө төрхийг гутаадаг. Тэр олон аяга, таваг, хайрцаг, цайны сав, хоолны сав танд үнэхээр хэрэгтэй эд үү эсвэл зүгээр таны сэтгэлд таалагдаж байгаа болохоор л хадгалж байгаа юу гэдгийг сайтар бодоорой. Хэрвээ хоёр дахь нь бол хэрэггүй хогноосоо зоригтой сал. 6-12 сарын хугацаанд огт хэрэглээгүй эд зүйл танд хэзээ нэгэн цагт хэрэг болно гэдэг юу л бол.

tatertotsandjello/ Instagram

Ялгаж салгаад тавьчихлаа, хэрэггүйгээ хаячихлаа, хэрэгтэйгээ аваад үлдчихлээ. Одоо таны өмнө тулгарч байгаа асуудал. Энэ бүгдийг шкаф болон тавиурууд дээр зөв байрлуулах хэрэгтэй. Нэг хэв загвартай хайрцаг энэ тохиолдолд хамгийн зөв сонголт болно.

 

2. Муу гэрэлтүүлэг

kuhni_v_krasnodare23 / Instagram

Бүүдгэр муу гэрэл юуны түрүүнд сэтгэл санаанд дарамт үзүүлдэг. Харанхуй орчин, ялангуяа өвлийн улиралд яагаад ч юм мууг илэрхийлэх шиг (унтахаас өмнөх харанхуй, мөн кино театрын харанхуй үүнд хамаарахгүй) санагдана. Тиймээс тасалгааны гэрэлтүүлгийг сайтар бодож хийх ёстой.

kuhni_v_krasnodare23 / Instagram

Хэрвээ та зочны өрөөндөө оройн цагаар ном уншдаг бол булангийн гэрэл тохиромжтой. Хоолны өрөөнд гэр бүлээрээ цуглардаг хойно таазны гэрэл илүү дулаан уур амьсгалыг бий болгоно.

 

3. Хуванцар цонхны тавцан

missiskuvalchuk / Instagram

Хуванцар цонхны тавцан эдэлгээ даахын зэрэгцээ шаардлагатай үед ямар ч төвөггүй сольж болдог давуу талтай. Гэсэн хэдий ч бас дутагдалтай тал бий: хямдхан бас өрөө тасалгааг нэг л дутуу дулимаг харагдуулна. Хуванцрыг орлох маш олон хувилбар одоо цагт бий болжээ. Мод эсвэл хиймэл чулуу гээд сонголт их.

domsovkusom / Instagram

Дээр дурдсан хувилбарууд танд таалагдахгүй байгаа бол дэрээр далдалж болно. “Нэг сумаар хоёр туулай” гэдэг шиг цонхны тавцангаа ч нуучихлаа, бас амралтын булан ч нээчихлээ.

 

4. Лепнин ашиглалт

Хямдхан лепнин, хөөсөнцөр гэх мэтийн хувьд аль ч утгаараа засал чимэглэлд “хэрэггүй”. Ерөөсөө л энэ тухай март. Зочны өрөөгөө ямар ч утгагүй ягаан-хар өнгийн хээ хуаргүйгээр төсөөл дөө. Засал чимэглэл хамаагүй догь харагдана гэдэгтэй санал нийлээрэй.

lepnina.vip / Instagram

Хэрвээ засал чимэглэлдээ зайлшгүй лепнин оруулах шаардлагатай бол зөөлөн өнгөтэйг сонго, жишээ нь, цайвар шаргал, цагаан, сүүн гэх мэт.

 

 

5. Жижиг эд хогшлыг замбараагүй тавих

technoklad.by / Instagram

Ямар ч айлд жижигхэн эд хогшил байдаг. Ялангуяа бага насны хүүхэдтэй айлууд энэхүү асуудлыг шийдэхэд амаргүй хэдий ч туршиж үзэх л хэрэгтэй.

housenumber10 / Instagram

Хүүхдүүдэд таалагдах хадгалах систем хийж болно. Эхлээд цугтаа тоглоомуудаа хураа, хүүхэлдэй, машин нь ч гэсэн гэртээ орж унтаж амармаар байгаа гэж үлгэр зохиож ярьж өг. Хүүхдүүд төрөл бүрийн хэлбэр дүрстэй сав, хайрцагт дуртай байдаг. Тэдэнд ч сайхан дурсамж үлдэх болно.

 

6. Хөргөгч дээрх соронзон наалтууд

gramufon.ua / Instagram

Хөргөгч дээр наадаг соронз гоёмсог, дурсамжтай, сувенир гэдэг ойлголт аль хэдийн алга болсон. Одоо бол гал тогооны өнгө зүсийг л гутааж байна. Соронз ашиглалтын хувьд ямар ч давуу тал байхгүй.

theduckinyourbrain / Instagram

Хэрвээ та аялал зугаалгаасаа соронзон наалт цуглуулах хоббитой бол энэ асуудлыг арай өөрөө шийдэх боломжтой. Аяллаас өөртөө арай хэрэгцээтэй бэлэг дурсгалын зүйл олж ирээрэй.

 

7. Гал тогооны булан

lanasyremont / Instagram

“Зөвлөлт”-ийн үеийн гал тогооны булан үеэ өнгөрөөсөн хэв загвар. Ширээ, буйдан, ганц хоёр сандал гэх мэт тэр үед ийм л зүйл хэрэглэдэг байж.

beechdevelopments / Instagram

Харин одоо цагт чанартай материалаар хийсэн ширээ, сандал илүү гоёмсог харагдах болжээ.

Таны хувьд гэрийн өнгө төрхийг ямар засал чимэглэл гутааж байна вэ? Үзэл бодлоо бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай.

7
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Gerel Dawaatseren

    Gerel Dawaatseren

    2020/07/10 at 22:12

    0

  2. Sain Saihan Zaya

    Sain Saihan Zaya

    2020/07/13 at 13:09

    За больж үз. Хаясаар байтал эдийн засаг сүйрнэ. Наймаачид аа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *