Зөвлөлтийн үеийн кинонуудыг орчин цагт дахин шинээр хийж, өмнөх амжилтыг нь давтах гэсэн боловч олигтой үнэлгээ авч чадаагүй 10 тохиолдол

0

Кино бүтээхэд найруулагч, кино зохиолчдод хоёр зам байдаг: нэг бол цоо шинэ зүйл зохиох эсвэл хуучин сэдвийг барьж амжилттай киногоор ремейк хийх буюу дахин шинээр хийх. Хоёр дахийг нь сонгоход баталгаатай амжилт олмоор ч юм шиг: эх бүтээлийн алдартай нэр нь байна, үзэгчдийн сонирхолд нийцсэн үйл явдал нь бэлэн, мөн олноо танигдсан дүрүүд нь ч бэлэн. Гэхдээ бас өөрийнхөө нэрийг шавартай xутгах магадлал ч найруулагчдад бий. Ремейк бүтээл амжилт олохоосоо илүүтэй амжилгүй болох нь их. Үнэндээ харамсалтай хэрэг л дээ. Зөвлөлтийн үеийн сонгодог кинонуудаар ремейк хийж бүтэлгүйтсэн найруулагчдын бүтээлүүдийг танилцуулахаар бэлдлээ. Шуудхан хэлэхэд эдгээр ремейкүүд нь эх бүтээлээ яаж ч давж гарч чадаагүй юм.

1. «Ирония судьбы, или С лёгким паром!» болон «Ирония Судьбы. Продолжение»

Киностудия «Мосфильм»
Первый канал

Шинэ хувилбар нь 1975 оны эх бүтээлийнхээ үйл явдлыг давтана. Гэхдээ энэ удаад эх бүтээлийн гол дүрийн хүүхдүүд мөн л адил асуудалтай тулгарах ажээ.

1975 оны киноны үнэлгээ: 8,2

2007 оны киноны үнэлгээ: 5,1

 

2. 1939 оны «Подкидыш» болон 2019 оны «Подкидыш»

«Мосфильм»
Киностудия имени М. Горького

Хоёр кино хоёулаа Москвад алга болсон охины тухай өгүүлнэ. Эх бүтээлийн “Муля, битгий намайг уурлуулаад байгаарай” гэдэг үг ардын дунд ихэд алдаршсан байдаг.

1939 оны киноны үнэлгээ: 8,1

2019 оны киноны үнэлгээ: 5,4

 

3. «Человек с бульвара Капуцинов» болон «Человек с бульвара КапуциноК»

Киностудия «Мосфильм».
«Позитив-фильм»

Ремейкийн үйл явдал XXI зуунд өрнөнө, харин гол дүрийн эмэгтэй бол эх бүтээлийн Жонн Фёстын ач охин юм.

1987 оны киноны үнэлгээ: 8,0

2009 оны киноны үнэлгээ: 1,3

 

4. «Карнавальная ночь» болон «Карнавальная ночь 2, или 50 лет спустя»

Мосфильм
Телекомпания «ВИD»

Ремейкийн үйл явдал эх бүтээлтэй ер нь адил шинэ жилийн баярын тухай, гэхдээ орчин цагт үйл явдал нь өрнөнө.

1956 оны киноны үнэлгээ: 7,9

2006 оны киноны үнэлгээ: 2,7

 

5. 1976 оны «Розыгрыш» болон 2008 оны «Розыгрыш»

Киностудия «Мосфильм»
Студия Павла Лунгина

Ремейк киноны продюсерээр Павел Лунгин ажилласан. Түүний эцэг Семён Лунгин эх киноны зохиолыг бичсэн хүн. Киноны үйл явдал хоорондоо төстэй, гэхдээ өрнөх цаг хугацааны хувьд адилгүй. Ремейк нь эх зохиолоосоо бага зэрэг доогуур үнэлгээ авчээ.

1976 оны киноны үнэлгээ: 7,8

2008 оны киноны үнэлгээ: 6,8

 

6. «Служебный роман» болон «Служебный роман. Наше время»

Киностудия «Мосфильм»
Студия «Квартал-95»

Гол дүрүүдийн нэр адилхан, ремейк дээр өмнөх киноны үйл явдлууд ч давтагдана. Гэхдээ үйл явдал орчин цагт өрнөдөг юм.

1977 оны киноны үнэлгээ: 8,3

2011 оны киноны үнэлгээ: 4,1

 

7. «Жентльмены удачи» болон «Жентльмены, удачи!»

Киностудия «Мосфильм»
«Bazelevs Distribution»

Эх бүтээлд гардаг үйл явдал орчин цагт болно, хоёр бүтээл бүхэлдээ адил.

1975 оны киноны үнэлгээ: 8,5

2012 оны киноны үнэлгээ: 3,0

 

8. «Веселые ребята» болон «Весёлые ребята»

Мосфильм
«Наше Кино»

2014 кино эх бүтээлийг бүхэлд нь хуулаагүй, харин шинэ үйл явдал нэмсэн.

1975 оны киноны үнэлгээ: 7,2

2014 оны киноны үнэлгээ: 3,9

 

9. «Кавказская пленница, или Новые приключения Шурика» болон «Кавказская пленница!»

«Мосфильм»
Продюсерский центр Ильи Олейникова

Шинэ киноны найруулагчийн хэлснээр бол тэр ремейк биш харин “залуу үеийнхэнд аугаа бүтээлийг танилцуулах” бүтээл хийхийг зорьсон ажээ. Гэхдээ шинэ кино нь эх бүтээлийнхээ бүх үйл явдлыг давтдаг юм.

1966 оны киноны үнэлгээ: 8,5

2014 оны киноны үнэлгээ: 1,1

 

10. 1979 оны «Экипаж» болон 2016 оны «Экипаж»

ТриТэ
Киностудия «Мосфильм»

Ремейк нь эх зохиолтойгоо бараг адил үнэлгээ авсан цөөн тохиолдлын нэг. Энэхүү бүтээл нь өөрийн гэсэн өнгө төрхтэй болсон гэж үнэлэгддэг.

1979 оны киноны үнэлгээ: 8,0

2016 оны киноны үнэлгээ: 7,6

Мөн ремейк нь эх бүтээлээсээ илүү сайн болох тохиолдол ч бас бий.

3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *