Олимпын тамирчид спортоор хичээллээгүй үедээ юу хийдэг бол гэж та бодож үзэж байсан уу?

0

Бид бүгд олимпын тамирчдыг тэмцээний эрх авахын тулд бүх л цаг хугацаагаа спортоор хичээллэж, бэлтгэл хийхэд зарцуулдаг гэж эндүү болох нь бий. Гэсэн ч энгийн зайрмагны бизнесээс эхлээд эмч хэмээх нарийн мэргэжлээр ч ажилладаг олимпын тамирчид олон байдаг ажээ. Манай сайт уншигч танд эх орноо төлөөлөн олимпын дэвжээнд гардаг алдарт тамирчид спортоор хичээллэхгүй үедээ чухам юу хийдэг талаар мэдээ бэлдлээ.

1. Ben Fletcher (Жүдо)

© benfletcherjudo92 / Instagram, © benfletcherjudo92 / Instagram

Жүдогийн спортоор хичээллэж олимпын зэрэглэлийн тамирчин болж чадсан тэрээр амралтын өдрүүдээр өглөө 7 цагаас орой 17 цаг хүртэл цэцэрлэгчийн ажил хийдэг бөгөөд ажилдаа туйлын дуртай тэрээр заримдаа цайны цагаараа ч амралгүй ажилладаг ажээ.

 

2. Kazuki Yazawa (Сэлүүрт завь)

© kazukiyazawa / Instagram © kazukiyazawa / Instagram

Японы сэлүүрт завины шигшээ багийн тамирчин Kazuki Yazawa 2016 оны Рио де Жанейрогийн олимпод оролцох үеэрээ өөрийгөө буддын шашны хуврага хэмээсэн байдаг.

 

3. Angel McCoughtry (Сагсанбөмбөг)

© mccoughtry / Instagram © mccoughtry / Instagram

АНУ-ын эмэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчин, олимпын аварга Angel McCoughtry өөрийн нэрээр нэрлэсэн зайрмагны бизнес эрхэлдэг. Тэрбээр өөрөө зайрмагт туйлын дуртай нэгэн бөгөөд иймээс ч энэ төрлийн бизнес хийх болсон ажээ. Спортын тамирчны хувиар тэмцээн уралдаанд явах үед түүний аав түүний зайрмагны бизнесийг нь хариуцаж үлддэг байна.

 

4. Polina Edmunds (Уран гулгалт)

© polinaedmunds / Instagram, © Day Jobs / Olympic Channel / Olympics.com

Polina Edmunds бол 2014 оны Сочигийн өвлийн олимпод амжилттай оролцож явсан нэгэн. Тэрбээр спортоор хичээллэх хугацаандаа АНУ-ын Санта Кларагийн Их Сургуулийг нийгмийн харилцааны чиглэлээр дүүргэж байв. Түүнийг багш нар нь маш хичээнгүй, аливааг цаг тухай бүрт нь хийж гүйцэтгэдэг зарчимч нэгэн хэмээн үнэлсэн байдаг.

 

5. Lynda Kiejko (Бyyдлага)

allanharding10x / Instagram, © Day Jobs / Olympic Channel / Olympics.com

Канадын бyyдлагын спортын тамирчин Lynda Kiejko барилгын инженер мэргэжилтэй бөгөөд өдгөө Calgary хотод нэгэн цахилгааны компанид цахилгаан дамжуулах цамхаг хариуцан ажиллаж байгаа аж.

 

6. Lanni Marchant (Марафон)

© lannimarchant / Instagram, © Lanni Marchant / webpage

Канадын марафон гүйгч тэрбээр эдийн засаг болон хуулийн чиглэлээр их сургуулиа дүүргэж байсан нэгэн. Гэсэн ч тэрээр сургуулиа төгсөөд хүсэл сонирхлоо дагаж спортод илүү их цаг зарцуулах болсон хэмээн дурссан байдаг.

 

7. Pierre le Coq (Виндсерфинг)

© _pierre.le.coq_ / Instagram, © _pierre.le.coq_ / Instagram

2016 оны зуны олимпын хүрэл медальт, францын тамирчин Pierre le Coq удам дамжсан тамирчин бөгөөд шүдний эмч мэргэжилтэй. Тэрээр өөрийн мэргэжил болон спортын замналаа тэнцвэртэй хадгалж авч явах нь туйлын хүндрэлтэй байдаг талаар дурдаж байсан байдаг.

 

8. Santiago Grassi (Усанд сэлэгч)

© santigrassi / Instagram © santigrassi / Instagram

Аргентин гаралтай усанд сэлэгч, 2016 оны зуны олимпын тамирчин Santiago Grassi АНУ-ын Алабама мужийн Аубурнын Их Сургуульд маркетинг, менежментийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалж байв. Түүнчлэн тэрбээр ОУ-ын усанд сэлэлтийн лигийн тамирчин тэрбээр цаашдаа ч спортын замналаа үргэлжлүүлэн хөөxөөр шийдээд байгаа юм.

 

9. Miriam Casillas García (Гурван төрөлт)

© miriamcasillasg / Instagram © miriamcasillasg / Instagram

Испанийн гурван төрөлт буюу унадаг дугуй, гүйлт, усанд сэлэлтийн төрлийн тамирчин Miriam Casillas García эмч мэргэжилтэй. Гэсэн ч тэрбээр хоёр мэргэжилдээ туйлын дуртай учраас эмчийн ажлаа хийж, спортоор хичээллэхэд хүндрэл учирдаггүй хэмээсэн байдаг.

 

10. Miles Chamley-Watson (Туялзуур сэлэм)

© fencer / Instagram © fencer / Instagram

АНУ-ын туялзуур сэлэмчин Miles Chamley-Watson тэрээр загвар өмсөгч мөн хийдэг бөгөөд бүх орлогоо загварын салбараас олонгоо өөрийн хичээллэдэг спортыг загварын ертөнцөөр дамжуулан бусдад сурталчлах ажлыг идэвхтэй хийдэг ажээ.

 

11. Alexandra Recchia (Карате)

© alexrecchiaofficiel / Instagram © alexrecchiaofficiel / Instagram

Францын каратегийн тамирчин Alexandra Recchia энэ жил өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрч Токиогийн зуны олимпын дэвжээн дээр гарсан билээ. Тэгвэл тэрээр эх нутагтаа өмгөөлөгчийн ажил хийдэг гэнэ.

 

12. Jared Ward (Марафон)

© jwardy21 / Instagram, © jwardy21 / Instagram

2016 оны Рио де Жанейрогийн олимпод оролцож явсан тэрээр Юта мужийн Солт Лейк хотын нэгэн их сургуульд математикийн багш хийдэг ажээ.

 

13. Paul Adams (Бyyдлага)

© tr***erhappynurse / Instagram, © tr***erhappynurse / Instagram

2016 оны Рио де Жанейрогийн олимпын мөнгө, хүрэл медальт Paul Adams спортоор хичээллэхийн зэрэгцээ сувилагч хийдэг.

 

14. Rubén Limardo (Туялзуур сэлэм)

© rubenlimardo / Instagram, © rubenlimardo / Instagram

2012 оны Лондонгийн олимпын аварга, 2020 оны Токиогийн олимпод Польш орноо төлөөлөн оролцсон тамирчин Rubén Limardo хоол хүргэлтийн ажилтан хийдэг ажээ.

 

15. Ana Rente (Трамполин)

© anarente / Instagram, © Day Jobs / Olympic channel / Olympics.com

Португал гаралтай гимнастикч, трамполины тамирчин Ana Rente эмч мэргэжилтэй. Тэрбээр анх гимнастикаар хичээллэж эхэлсэн цагаас хойш хүний бие физиологийг анхааран судлах болсон бөгөөд улмаар эмч мэргэжлийг сонгон эзэмшсэн түүхтэй.

Та ямар спортоор хичээллэдэг вэ?

12
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *