Халааж болохгүй 8 хоол хүнс

3
1
49,532

Бэлтгэсэн хоол хүнс амттай, эрүүл байлаа ч гэсэн халаавал чанараа алдаж, бүр хоолны хордлогоны шалтгаан болох нь ч бий.

Бид та бүхэнд ямар хүнсний бүтээгдэхүүнүүдийг бэлтгэснийхээ дараа шууд идвэл зохистой вэ гэдгийг танилцуулж байна.

Чинцай (celery)

Халааж болохгүй 8 хоол 1

Чинцай бол шөлний чухал орц боловч чинцайтай хоолыг дахин халаавал хоол биш хор болно.   Чинцайнд харьцангуй аюулгүй нитратууд агуулагддаг ба дахин халаах үед эдгээр нь хорт нитрит болон хорт хавдар үүсгэгч нитрозамин болон хувирдаг.

Чинцайтай зутан шөл хийгээд амтлаад үзээрэй. Ийм зутан шөл хүйтэн байдлаар ч амттай байх болно.

Өндөг

Халааж болохгүй 8 хоол 2

Та шарсан өндөг, омлетыг дахин халааж иддэггүй байх л даа. Гэхдээ л юу ч гэсэн танд сануулахад өндгийг дахин халаах үед өндөг мөн адил хортой болдог.

Бууцай

Халааж болохгүй 8 хоол 3

Бууцайг эрүүл хооллолтонд анхаарал хандуулдаг хүмүүс сонгон хэрэглэх нь олонтаа. Гэхдээ чинцайны адил бууцайг ч дахин халаах үед найрлаган дах нитрат нь нитрит, нитрозамин болон хувирдаг.

Бууцайг смузи, хачиртай талх, салатанд хийж байгаарай. Ингэснээр та элдэв төрлийн хор нөлөөгүйгээр маш их ашиг тусыг хүртэнэ. Бууцайны ашигтай талуудын талаар дурьдаад ч илүүц биз.

Мөөг

Халааж болохгүй 8 хоол 4

Уураг, амин дэм, амино хүчлүүдийн агууламж өндөртэй мөөг нь бие организмд муу шингэдэг. Хэрвээ та дээрээс нь мөөгтэй хоолыг халаах юм бол асуудал бүр л хурцдана. Мөөгөнд агуулагдах уураг бүтцээ өөрчилдөг ба энэ нь ходоод өвтгөж, гэдэс дүүргэх эрсдэлтэй.

Хэрвээ мөөгтэй хоолыг хаях нь танд хайран санагдаж байгаа бол илүү гарсан мөөгтэй хоолоо хөргөгчинд хийгээд маргааш нь 70 градусаас илүүгүй хэмд халааж идэж болно. Мөөгийг хүйтэн байдлаар, шпагеттиний сүмсэнд эсвэл салатанд хийж идэх нь илүү зохимжтой.

Шинэ орсон мэдээг Фэйсбүүк чатаар хүлээж авч унших уу? 😃


Энд дарна уу

Төмс

Халааж болохгүй 8 хоол 5

Гэнэтийн гэмээр ч төмс мөн л хар жагсаалтанд орно. Монголчууд бид өчигдрийнхөө үлдэгдэл гурилтай шөл, цуйванг халааж иддэг. Тэгвэл одооноос ингэж халааж идэхээ болих хэрэгтэй. Учир нь халаасан төмс амт болон ашигтай чанараа алддаг байна, хэрвээ халаасан төмсийг тасалгааны хэмд мөнгөлөг цаасанд хадгалах юм бол ботулизм хэмээх аюултай халдварт-хортой өвчин ч тусаж болдог.

Төмсний нухаш, төмсний хучмал, шарсан төмсийг тэр дор нь идэж дуусгах хэрэгтэй. Хэрвээ чанасан төмс илүү гарсан бол хүйтнээр нь салатанд хийгээрэй. Халааж идэх тухай ярилтгүй шүү.

Тахианы мах

Халааж болохгүй 8 хоол 6

Тахианы махтай хоолыг халаахад найрлаганд нь баялаг агуулагддаг уургийн бүтэц өөрчлөгдөж, энэ нь хоол боловсруулалтын асуудалд хүргэдэг.

Тиймээс хүйтэн тахианы махыг салатанд хийх ба тахианы махан котлетыг хачиртай талханд хийвэл тохиромжтой.

Хүрэн манжин

Халааж болохгүй 8 хоол 7

Хүрэн манжинг борщинд хийлээ ч гэсэн, удаан чаналаа ч гэсэн ашигтай чанаруудаа хадгалсаар байдаг. Гэвч хүрэн манжинг бас л халааж болохгүй. Учир нь хүрэн манжин мөн л нитратаар баялаг. Нитратыг халаавал юу болдог талаар бид дээр өгүүлсэн.

Түүхий хүрэн манжин илүү ашиг тустай. Түүхий хүрэн манжинг смузи болон салатанд нэмж болно.

Будаа

Халааж болохгүй 8 хоол 8

Цагаан будаа нь найрлагандаа амин дэм, микро-элементүүд болон амино хүчлүүдийг агуулдаг боловч агшаасны дараа ч хадгалагддаг бактериудыг мөн агуулдаг байна. Хэрвээ болсон цагаан будааг тасалгааны хэмд орхих юм бол бактериуд үржиж эхлэх ба энэ нь хоолны хордлогод ороход ч хүргэж болно. Дахин халаах нь асуудлыг шийдэхгүй. Тиймээс цагаан будааг шууд идэх, эсвэл агшааснаас болон чанаснаас хойш 1 цагийн дараа хөргөгчинд хийх нь зүйтэй. Хэрвээ будааг хөргөгчинд хийж хадгалж байгаа бол дараа өдөр хүртэл л хадгалах хэрэгтэй.

9
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

3 Сэтгэгдэл

  1. Rk Bayrsaihan

    Rk Bayrsaihan

    2016/11/26 at 10:12

    Anhantsetseg Lhagva

  2. Dembereldorj Lkhagvasuren

    Dembereldorj Lkhagvasuren

    2016/11/26 at 17:58

    Burmaa Otgondavaa

  3. heje

    2016/11/27 at 20:51

    hen medeh we dee bugdiig n halaagaal shaachdiishd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.