Дэлхийн анхны нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц

0

2015 оны 3-р сарын 9-ний өглөө Абу Дабигаас хөөрсөн Solar Impulse 2 нисэх онгоц нь ганц ч дусал түлш шатаахгүйгээр нисдэг дэлхийн анхны нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц юм. Швейцарьт бүтээгдэж, Al Bateen нисэх онгоцны буудлаас компаний үүсгэн байгуулагч André Borschberg болон компанийг хамтран үүсгэн байгуулсан Bertrand Piccard нарыг тавцандаа суулган хөөрсөн энэ онгоц 500 цагийн нислэгийг хийж гүйцээсний эцэст мөнөөх нисэх буудалдаа дахин газардах аж.

Дэлхийн анхны нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц нислэгээ эхэлжээ 1

Төслийг хөгжүүлэгчдийн зорилго нь мэдээж хэрэг технологиос үүдэлтэй бохирдлын асуудал болон нисэх хүчинд ногоон технологийг нэвтрүүлэх юм байна. Solar Impulse 2 нь 17,428 фотовольтаик хэсгүүдийг агуулсан нь нарны энергийг цуглуулах зориулалттай. Эдгээр хэсгүүд нь нисэх онгоцны тийрэлтийг хариуцдаг цахилгаан хөдөлгүүрүүдийг ажиллуулах 4 батерейг цэнэглэдэг. 2300 кг жинтэй нисэх онгоцны далавчны урт 72 метр ажээ.

Дэлхийн анхны нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц нислэгээ эхэлжээ 2

Хоёр нисгэгчээр жолоодуулсан онгоц 35,000 км нислэг хийх явцдаа Номхон дөлгөөн далайг гаталж, Оман, Энэтхэг, Мьянмар, Хятадад зогсолт хийх ба Хавай, АНУ-д хүрэхдээ Нью Йорк, Аризонад газардах юм байна. Дараа нь Атлантын далайг гаталж, Абу Дабид 7-р сарын сүүлээр аялалаа дуусгахаас өмнө Европ, Морокко руу орох юм. Нисэх онгоц өдрийн цагаар нарны эрчим хүчийг цуглуулахын тулд 8,500 метрийн өндөр нисэх бол шөнийн цагаар тэнгисийн дээгүүр 1,500 орчим метрийн өндөрт нисэх ажээ.

Дэлхийн анхны нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц нислэгээ эхэлжээ 3

Borschberg нислэгийн өмнө хэлэхдээ “Би биднийг томоохон далай тэнгисүүдийг хөндлөн гулд туулах боломжийг олгосон үнэхээр онцгой нисэх онгоцтой болсон гэдэгтээ итгэлтэй байна. Бид үүнийг хийхийн тулд 5 өдөр, 5 шөнө ниснэ гэдэг бол том сорилт байх болно.” гэжээ.

Дэлхийн анхны нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц нислэгээ эхэлжээ 4

Дэлхийн анхны нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц нислэгээ эхэлжээ 5

Дэлхийн анхны нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц нислэгээ эхэлжээ 6

Дэлхийн анхны нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц нислэгээ эхэлжээ 7

Дэлхийн анхны нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц нислэгээ эхэлжээ 8

Дэлхийн анхны нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц нислэгээ эхэлжээ 9

Дэлхийн анхны нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц нислэгээ эхэлжээ 12

Дэлхийн анхны нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц нислэгээ эхэлжээ 13

Дэлхийн анхны нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц нислэгээ эхэлжээ 14

Дэлхийн анхны нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц нислэгээ эхэлжээ 11

Дэлхийн анхны нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц нислэгээ эхэлжээ 10

 

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *