
Хэдий онгон байгальд зэрлэг догшин амьдралаар амьдарч, өөрийн хүч чадлаар хоолоо олж идэж байгаа ч зэрлэг амьтанд ч бас гэрийн тэжээмэл амьтан шиг дэггүй зан чанар байдаг гэдгийг энэ нийтлэлийн зурагнууд харуулж байгаа юм. Зэрлэг америк чоно бол маш ухаалаг бөгөөд догшин амьтан. Гэхдээ Нью Йоркын хөдөө нутагт амьдардаг гэрэл зурагчин Pamela Underhill Karaz энэ догшин амьтныг бидний хайрлаж, хамт амьдардаг нохойноос ялгарах зүйлгүй гэдгийг харуулсан зурагнуудыг авчээ. Нэгэн өглөө гэрийнхээ арын хашаанд зэрлэг америк чоно явааг харсан бөгөөд энэ зэрлэг амьтан хашаанд хэвтэж байсан чихмэл тоглоомоор яг л нохой шиг тоглож байжээ.
Тоглоомыг амандаа зуун дээш шидэж, газарт унахад нь үсрэн очиж зуух зэргээр 5-10 минутын турш тоглосны дараа чоно тоглоомыг зуун яваад өгсөн байна. Karaz хэлэхдээ тэдний арын хашаанаас тоглоом алга болж байгаа анхны тохиолдол энэ биш бөгөөд магадгүй урьд нь алга болсон бусад тоглоомнуудыг ч бас зэрлэг америк чононууд авч явсан байх гэж бодож байгаагаа дурджээ. Мөн зэрлэг ч бай, гэрийн тэжээмэл ч бай бүх амьтад ялгаагүй бүгд өөрсдийн гэсэн онцлог шинж чанартай, мэдрэмжтэй, заримдаа энэ хатуу ширүүн ертөнцөд амьд үлдэхийн тулд хамгийн зөв гэснээ хийдэг боловч биднээс ч нэг их ялгарах ялгаагүй юм гэдгийг онцлон өгүүлсэн байна.








Chimgee Tse
2015/04/10 at 20:36
Нэгэн гишvvн шиг
Зочин
2015/04/11 at 08:43
http://referralvibe.com/?reff=12162 burtguuleed uzeerei
Зочин
2015/04/11 at 08:43
http://referralvibe.com/?reff=12162 burtguuleed uzeerei yumiig yaj medhew
BABE
2015/04/12 at 17:41
unegen chono bn. Eswel unegiig photoshop-d oruulsan bn xaxa