“Би урьд нь яагаад үүнийг анзаараагүй юм бол?” хэмээн өөрөөсөө асуухад хүргэх “Харри Поттер” киноны 20 хэсэг

0

Амьд гарч чадсан хүүгийн тухай ном болон киног судалж хэзээ ч дуусахгүй: тэнд нуугдсан зүйл маш их бий. “Харри Поттер”-ийг хэд хэдэн удаа уншиж, үзсэн хүн ч тэр өөртөө байнга шинэ зүйлийг нээх болно. Хэрвээ тэд өөрсдийн шинэ нээлтээсээ бидэнтэй хуваалцвал бидний хувьд юугаар ч үнэлшгүй зүйл болох ажээ.

Өнөөдрийн нийтлэлийн 20 баатар яг л ингэж. Тэд залуу шидтэний тухай киноноос бидний ихэнх хүмүүсийн анзааралгүй орхисон зүйлийг олж харж чаджээ. Гриффиндорт 50 оноо!

Киноны энэ хэсгээс Петуня эгч хоол хийж байна гэж бодож болохоор харагдана. Гэхдээ үнэн хэрэгтээ тэр Дадлигийн хуучин хувцсыг будаж Харрид сургуулийн дүрэмт хувцас хийж өгөх гэж байгаа юм. Энэ тухай 1 дүгээр номонд дурдсан байдаг.

© Harry Potter and the Philosopher’s Stone / Warner Bros.

 

Киноны 3 дугаар хэсэг дээр Гермиона ангид хаанаас ч юм гарч ирдэг, тэр үед түүний хүзүүнд зүүлт байгаа нь харагдана. Охин зүүлтээ тэр дор нь нууж байгааг та анзаарсан уу?

© Harry Potter and the Prisoner of Azkaban / Warner Bros.

 

Волен-де-Морт “Deathly Hallows” хэсгийн төгсгөл дээр Драког тэвэрдэг тэр хэсэг бол жүжигчний санаа байжээ. Яагаад гэвэл хүү үнэхээр гонсгор харагдаж байжээ.

© Harry Potter and the Deathly Hallows: Part II / Warner Bros.

 

“Prisoner of Azkaban” ангид Махлаг эмэгтэйн уран зургийн хажууд киноны найруулагч Альфонсо Куароны жинхэнэ эхнэр, хүүхдийн гэрэл зураг өлгөөтэй байдаг

© Harry Potter and the Prisoner of Azkaban / Warner Bros.

 

“Half-Blood Prince” ангид Гораций Слизнорт нуугдах зорилгоор кресл болж өөрчлөгддөг, гэхдээ далдлалтын цаанаас түүний гутал харагдана

© Harry Potter and the Half-Blood Prince / Warner Bros.

 

Жүжигчин Том Фелтоны (Драко Малфой) өвөө алдартай геофизикч Найжел Энсти бөгөөд 1 дүгээр ангид туслах дүрд тогложээ. Тэр багш болсон юм

© Harry Potter and the Philosopher’s Stone / Warner Bros.

 

Киноны төгсгөлөөр Харригийн сорви бараг мэдэгдэхээ больдог. Энэ нь номын сүүлчийн хэсгүүдэд гарах: “Сорви 19 жил түүнийг зовоосонгүй. Бүх зүйл сайхан байлаа” гэдэг хэсэгт зориулагджээ.

© Harry Potter and the Deathly Hallows: Part II / Warner Bros.

 

Рэйф Файнс (Волан-де-Морт) саваандаа нэмэлт дэгээ хийж өгөхийг хүсжээ. Могой шиг илүү зөөлөн хөдлөхөд нь амар, тэгээд ч гараас унахгүй тогтоц сайтай болно гэж тэр үзсэн байна

© Harry Potter and the Order of the Phoenix / Warner Bros., © BlackHeartedWarlock / Reddit

 

Златопуст Локонс пиксийг суллах үеэр Гермиона ганцаараа ширээн дээр байсан бүх номуудаа газар унагаадаг. Хорлонтой амьтан нүдэнд ил байгаа бүх зүйлийг завааруулна гэдгийг охин мэдэж байжээ

© Harry Potter and the Chamber of Secrets / Warner Bros.

 

“Philosopher’s Stone” дээр Харригийн сорви Снейпийн харцнаас болж тvлэгдэж эхэлдэггүй харин Квиреллийн шилэн хүзүүн дээр нуугдсан Волан-де-Мортоос болж тvлэгддэг

© Harry Potter and the Philosopher’s Stone / Warner Bros.

 

“Goblet of Fire” анги дээр гардаг рок хамтлагийн гишүүдийн дүрд алдартай хөгжимчид, дуучид тогложээ. Жишээ нь, Radiohead болон Pulp хамтлагийнхан

© Harry Potter and the Goblet of Fire / Warner Bros.

 

“Deathly Hallows” эхний хэсэг дээр Добби Харрид өгсөн амлалтаа зөpчсөний улмаас үxдэг. Тэр дахиж хэзээ ч амийг нь аврах гэж зүтгэхгүй гэж хэлжээ

© Harry Potter and the Deathly Hallows: Part I / Warner Bros.

 

Эхний анги дээр Фред, Жорж хоёр ээжийгээ эргэлзээнд оруулах гэж оролддог. Хүүхдүүдийнхээ хэн нь хэн болохыг хэлж чадахгүй будилж байхад тэдний чемодан дээр нэрийг нь товчилсон үсэг харагддаг юм.

© Harry Potter and the Philosopher’s Stone / Warner Bros.

 

Хоёрдугаар хэсэг дээр Бараг толгойгүй Ник цугтаа яваа Перси Уизли болон Пенелопа Крустай мэндэлдэг. Жиннигийн номд бичсэнээр бол тэд болзох болсон.

© Harry Potter and the Chamber of Secrets / Warner Bros.

 

Горация Слизнортын дохиурын бариул нь эвэртэй хорхойны хэлбэртэй төстэй. Түүний овог нэрийг орчуулбал “эвэрт хорхой” гэж бууна

© Harry Potter and the Half-Blood Prince / Warner Bros., © Private-Gubsy / Reddit

 

Киноны эхний хэсэг дээр Дурслей болон түүний хөршүүд бүгд адилхан маркын машинтай байгаа нь харагдана. Жирийн нэгэн амьдралтай байж болохыг үүгээр харуулжээ

© Harry Potter and the Philosopher’s Stone / Warner Bros.

 

Сурагчид Галт цомд нэрээ хийж байхад Невилл ном уншиж байгаа нь харагддаг. Үүний ачаар Харри тэмцээний 2 дугаар даалгаврыг амжилттай давна

© Harry Potter and the Goblet of Fire / Warner Bros.

 

1 дүгээр хэсэг дээр Харриг унтуулахад ашигласан чавхдаст хөгжмийг дараа нь Vanishing Cabinet-д харж болно

© Harry Potter and the Philosopher’s Stone / Warner Bros., © Harry Potter and the Half-Blood Prince / Warner Bros.

 

“Deathly Hallows” 1 дүгээр хэсэг дээр сонинд гарсан маглын гэр бүлийнхний зураг хөдлөхгүй байгааг ажиглаж болно. Зургийг маглын камераар авсан болохоор хөдлөхгүй байгаа юм.

© Harry Potter and the Deathly Hallows: Part I / Warner Bros.

 

Хагрид анх удаа Харриг “The Leaky Cauldron” авчрахад хаалганы самбараас ид шидийн таних тэмдэг байгааг харж болно. Хажуугаар нь шидтэн явахаар л самбарын мэдээлэл гарч ирдэг ажээ

© Harry Potter and the Philosopher’s Stone / Warner Bros.

Харри Поттерийн тухай түүхийг өгүүлсэн номыг хэдэн удаа уншиж эсвэл киног нь үзсэний дараа л та нууц илгээмжийг нь олж харсан бэ?

36
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *