Амьдралдаа ганц удаа ч болов заавал амсаж үзэх ёстой, хамгийн сэтгэл хөдөлгөм 20 амттаныг аялагч нар санал болгожээ

0

Дэлхийн стритфуд дундаас ганцхан спринг-ролл, кебаб, такос, готи банш зэрэг хоол хүнс хэрэглэгчдээс өндөр үнэлгээ аваагүй юм. Дэлхийн улс орнуудын интернет хэрэглэгчид өөрсдөдөө таалагдсан амттануудыг танилцуулж эхэлжээ.

Эдгээр амттануудын гэрэл зургийг хараад өөрийн эрхгүй арааны шүлс гоожсоныг яана.

1. Мармелад, Япон

© FaidEyren / Twitter

Бургерийн хэлбэртэй мармеладыг санаж байна уу? Тэгвэл япончууд энэ амттаныг улам баяжуулжээ – одоо өөрийнхөө хүслээр бургерээ хийх нь. Шалгаж үзлээ: нэг нэгээр нь идсэнээс бөөгнүүлж идэх нь илүү амттай юм байна лээ.

 

2. Еэвэн, Хятад

© 194355 / Twitter

Саяхан Еэвэн сар болоод, бадамлянхуа цэцгийн амттай еэвэн идэж үзлээ. Үнэхээр сайхан амттай юм. Дахиад идмээр л байна.

 

3. Хотток, Өмнөд Солонгос

© choi_bts2 / Twitter

Хотток – шарвин маягийн солонгосын гудамжны хоол. Зуурмагийг буудайн эсвэл будааны гурилаар хийдэг, шанзанд нь самар, цинамон, зөгийн бал эсвэл бор элсэн чихэр хийнэ. Би идэх их дуртай. Солонгост эргэж ирэнгүүтээ л иддэг. Сүүтэй идвэл бүр янзтай.

 

4. Ласси сэрүүцүүлэх ундаа, Энэтхэг

© zennoh_food / Twitter

Хэрвээ танд сүү, тараг, элсэн чихэр байгаа бол та гэртээ карри-шоппод зардаг энэ ундааг амархан бэлдэж болно. Бага зэрэг нимбэгийн шүүс, жимсгэнэ, жимс нэмээрэй, жишээ нь, бөөрөлзгөнө хийгээд л сайн xутга. Амархан бөгөөд амттай.

 

5. Пастрами амттан – еврей үндэстний хоол, Нью-Йорк

© frankelee90 / Reddit

Пастрамитай сэндвич – шүүслэг, чинжүүтэй, зөөлөн бас хурц, амттай.

 

6. Ертөнцийн гурван эрдэнэ, Хятад

© JenyaSova / Pikabu

Ди сань сиень. Шарсан хаш, чинжүү, төмстэй хоол. Бидний мэддэгээс тэс өөрөөр шарж амталсан тул өөр амтыг мэдэрнэ. Хэмжээ ихтэй. 100 кг жинтэй надад хүртэл энэ хэмжээ яг таарна. Дээр нь аяга будаа, самрын сүү эсвэл мөстэй кола захиалах боломжтой. Амтны дээд мэдрэмжийг баталгаатай авна шүү.

 

7. Зайрмагтай луувангийн шүүс, Турк

© RileyHighlySmiley / Reddit

Маш болгоомжтой хандсан ч үнэхээр амттай байлаа.

 

8. Чеддер, моцарелла, төмс, арваалжтай хот дог, Солонгос

© V***nAlert / Reddit

 

9. Хавчтай ролл, Портленд, Мэн муж

© jaminator45 / Reddit

Уушийн газрын эзэн гарч ирээд дараах зүйлийг хэлэхэд өөрийн эрхгүй амттай хоол ирэх нь дээ гэж бодогдсон: “Залуусаа, бид нар ойролцоогоор 20-иод минутын дараа онгойно, эргээс шинэхэн барьсан хавч иртэл та хэд хүлээх үү?”

 

10. Хайдарабадагийн парда бирьян, Энэтхэг

© Fidalpapeye / Reddit

Басмати будаа болон амталсан мах, загас, өндөг, ногоо.

 

11. Бяслагтай төмсний нухаш, Франц

© myhomiesgoodnight / Reddit

Нэг биш удаа идэж байгаа, дахиад ч идэх болно.

 

12. Чизкейк, Япон

© jewelkawataki / Reddit

Токиогийн солонгон чизкейк. Энэ бол миний идэж байсан хамгийн гоёмсог амттануудын нэг байсан.

 

13. Ваниль-шоколадтай десерт, Польш

© Skavzor / Reddit

Шоколадаар бүрсэн ванилийн паста, пекан болон шоколадны соустай бяцхан “цөөрөм” – Варшавт ингэж жаргаж байгаад л ирлээ шүү дээ

 

14. Тортилья, Испани

© Ntep321 / Reddit

Би хамгийн гоё амттай тортилла идлээ. Гайхамшигтай амт.

 

15. Сатай, манготой спринг-ролл, Вьетнам

© CookingDovahDuck / Reddit

 

16. Брискет, Нидерланд

© Tenshin_Ryuuk / Reddit

Шарсан цээжний мах, амтат төмс, даршилсан ногоотой брискет, Харлемд.

 

17. Бургер, Лондон

© scarlet917 / Reddit

 

18. Өглөөний хоол, Грек

© Elrondarius / Reddit

Грекийн уламжлалт өглөөний хоол,

 

19. Загасны махтай хоол, Рейкьявик, Исланд

© rutbah / Reddit

 

20. Конус хэлбэртэй пицца, Португал

© be-LazY / Reddit

Таны идэж үзсэн хоолнуудаас ямар нь одоог болтол санаанаас гардаггүй вэ? Өөрийн хотод ирсэн гаднын хүнд та хамгийн түрүүнд ямар хоол санал болгох уу?

3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *