Танд шинэ мэдлэг, чадвар олгох YouTube-ийн 29 суваг

1

Та энэхүү жагсаалтаас вэб програмчлал, цахим хуудасны дизайн, интернет маркетинг, англи хэл, гэрэл зураг болон Photoshop-ийн мэдэгдэхүүнийг олгох хичээлүүдийг үзэж танилцаарай.

Гэхдээ зөвхөн дан ганц видео үзээд зохих мэдлэгийг олж авна гэж байхгүй ч гэлээ танд зохих мэдэгдэхүүнийг өгч цаашдын хөгжил дэвшилд тань тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Вэб хөгжүүлэлт

  • Loftblog – суваг нь програмчлал болон вэб хөгжүүлэлтийг бүхэлдээ хамарсан. Уг сувгийг Loftschool боловсролын төвөөс эрхлэн гаргаж байгаа бөгөөд IT-тай холбоотой бусад мэдлэгийг авах боломжтой ажээ.
  • WebDesign Master – вэб дизайн болон вэб хөгжүүлэлтийн дэлгэрэнгүй мэдлэгийг эндээс авна уу.
  • WebForMyself – сайтын бүтэц, вэб программистын мэргэжлийн тухай мэдээллийг авна.
  • «Технострим Mail.Ru Group» – Mail.Ru Group компаниас эрхлэн явуулж буй вэб хөгжүүлэлт, мобайл төхөөрөмжийн талаар мэргэжилтнүүдийн заах лекцүүд багтжээ.
  • ITVDN – IT-гийн мэдлэг олгоно. Програмчлал болон өөр бусад платформын видео хичээлүүд заана.
  • uWebDesign– вэб хөгжүүлэлт, сайтын дизайны технологи.
  • GeekBrains – адил нэр бүхий онлайн сургуулиас эрхлэн явуулдаг сургалт. Сайт хэрхэн хөгжүүлэх талаар бүхий л мэдлэгийг олгоно. Мобайл хөгжүүлэгч нар ч бас сонирхоод үзэхэд буруутахгүй.
  • «Видеоуроки PHP» – HTML болон РНР-ийг танд заана. Шат дараалсан сургалтын дараагаар та өөрийн сайтыг төвөггүй хөтлөх мэдлэгтэй болох ажээ.

 

Интернет маркетинг

  • «Google для бизнеса» – Google AdWords платформ дээр суурилсан орос хэлтнүүдэд зориулсан суваг. Зар сурталчилгаа, оптимизацийн талаар танд хангалттай мэдлэг олгож чадна.
  • Cybermarketing – сургалтын төвөөс хөтлөн зааж буй уг сургалтаар та интернет-маркетингийн талаар арвин их мэдлэгтэй болно.
  • «ТопЭксперт» – Леонид Гроховскийн эрхэлдэг суваг. Бараа, үйлчилгээг SEO болон бусад хэрэгслийн тусламжтайгаар хөгжүүлэхэд туслах видео хичээл.
  • WebPromoExperts – адил төстэй интернет-маркетингийн академийн мэргэжилтнүүдээс заах хичээлүүд. Хайлт хийх болон нийгмийн хөдөлгөөний талаарх мэдлэгийг эндээс олж авна.
  • SeoProfy – уг сувгийг эрхлэн явуулдаг компани мөн адил нэртэй. SEO–гийн тухай видео хичээл байхаас гадна онлайн-маркетингийн чиглэлийн хөгжлийг эндээс олж мэднэ.
  • SeoPultTV – интернет бизнесийн технологи, аргачлалын тухай мэдлэгийг танд танилцуулна. SEO-гоос эхлүүлээд мобайл аппликейшн хүртэл.
  • Канале–гаар танд Дмитрий Кот зар сурталчилгааны текст бичих нууцаасаа дэлгэнэ.

 

Англи хэл анхлан суралцагчдад (хичээл орос хэл дээр)

  • English Galaxy – орос хэлээр англи хэл сурах хамгийн алдартай суваг. Хичээлийн видеог мэргэжлийн репетитор Александр Бебрис бэлддэг бөгөөд хичээл нь үгийн сан нэмэгдүүлэх, дүрэм зэргээс бүрдэх ажээ.
  • Puzzle English – киноны хэсгийг ашиглан танд англи хэл заана. Киноны баатрын хэлсэн үгийг зохих тайлбартайгаар заах ажээ.
  • Olga Kozar and English with Experts – Австралид амьдардаг багш Альга Козар English with Experts төсөлтэй хамтран уг сувгийг эрхлэн явуулдаг. Хэл үзэхэд танд үнэтэй зөвлөгөө өгдгөөрөө онцгой юм.

 

Дунд болон ахисан шатны англи хэл (хичээлүүд англи хэл дээр)

  • English with Jennifer – америк бүсгүй Женнифер Лебедев англи хэл заагаад олон жил болж байгаа мэргэжилтэн. Дүрэм, дуудлага, сонсох гээд бүхий л чадварыг заана.
  • VOA Learning English – хичээлийн цуглуулга байхаас гадна Voice of America-гийн мэдээг ашиглан танд хичээл заана. Хэл сурч байгаа хүмүүст зориулсан мэдээ байх тул нэвтрүүлэгчид нь мэдээгээ хэнд ч ойлгомжтойгоор удаан уншдаг байна.
  • Британийн багш бөгөөд видеоблогер Дункан сүүлийн арван жил Speak English With Misterduncan сувгаар англи хэл зааж байна. Энэ хугацаанд хэлний нарийн ширийнийг ялгаж салгаж хэл сургахад хамаагүй амар болгожээ. Уг сувгийг 65 сая хүн үзсэн байна.
  • BBC Learning English – британийн мэдээний алдартай алба болох BBC-гийн суваг. Төрөл бүрийн сэдвээр танд хичээл заах бөгөөд мэдээ зэрэг хүн болгонд хэрэгтэй контентууд байрлуулжээ.
  • Rachel’s English — ярианы англи хэл заана. Сувгийг хөтлөгч Рейчелийн хэл яриаг сонсоод түүн шиг болох хүсэл хүн болгонд төрдөг байна.

 

Гэрэл зураг, Photoshop-ын тусламжтайгаар график боловсруулалт хийх

  • Kaddr.com – гэрэл зурагчдад өгөх үнэтэй зөвлөгөөнөөс гадна фото техниктэй харьцах мэдлэгийг олгоно.
  • PhotoWebExpo – фото аппаратурыг тестлэх болон мэргэжлийн гэрэл зурагчдаас өгөх зөвлөгөө багтах ажээ.
  • Фото Азбука – гэрэл зураг авах, буулгах талаар бүгд бий. Гэрэл зурагчин Ренат Мансурав танд хичээл заана.
  • Уроки Photoshop – Photoshop-ын талаар анхны мэдэгдэхүүнгүй хүнээс эхлээд мэдлэгээ ахиулахыг хүссэн хүн болгонд зориулсан суваг.
  • «Photoshop канал» – Photoshop болон Lightroom-ээр график боловсруулалт хийх хичээл заана.

 

Бонус

Танд санал болгох бусад сувгууд:

4
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. zz

    2017/03/07 at 13:32

    Дийлэнх сувгууд нь орос хэл дээр байгаа нь харамсалтай. Англи хэл дээр байвал сайнсан ……

  2. Зочин

    2017/03/13 at 17:54

    bi youtubed hairtai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *