Цэвэр зөгийн балыг хуурамчаас хэрхэн ялгах вэ?

3

Зөгийн бал – үлгэрийн мэт ашиг тустай, идэхэд амттай бөгөөд анагаах увдисаараа дээгүүрт бичигдэнэ. Гэхдээ 100 хувь цэвэр байж л эрүүл мэндэд тустай гэдгийг анхаарах нь зүйтэй. Одоо үед жинхэнийг хуурамчаас ялгахад бэрх болжээ, зөгийн хөдөлмөрийн үр шим бүхий жинхэнэ бүтээгдэхүүнийг хэрхэн мэдэх вэ? Заавал мэргэжлийн лабораторид хандах уу?

Дэлгүүрийн лангуунаас алхам ч холдолгүй экспресс-тест хийх аргыг танд заахаар бэлдлээ. Зөгий үржүүлэгчид танд санал болгож буй уламжлалт батлагдсан арга “гал, ус болон зэс хоолой”.

1. Хайрцаг чүдэнзтэй яв. Чүдэнзний толгойтой талыг зөгийн баландаа дүрээд чүдэнзээ зураарай. Дүрс хийж асвал цэвэр зөгийн бал байна гэсэн үг. Хуурамч бол зөгийн бал зууралдах бөгөөд гал ч дүрэлзэж асахгүй.

2. Аяганд ус хий. Зөгийн балаа усандаа хийгээд сайтар ажиглаарай. Цэвэр зөгийн бал устай аяганы ёроол руу шууд л “живнэ”, харин хуурамч нь усандаа уусаж хайлж эхэлнэ …

3. Дэлгүүрт санал болгож буй зөгийн балыг халбагадаад уксус дусаагаад холиод сайтар ажигла. Цэвэр зөгийн бал ямар нэгэн урвалд шууд орохгүй. Харин хольцтой зөгийн бал хөөсөрч эхэлнэ.

4. Эцсийн тест буюу танд ямар нэгэн туслах хэрэгсэл байхгүй бол эрхий хуруугаараа шалга. Хурууныхаа өндөг дээр дусал зөгийн бал дусаагаад “урсамтгай” байдлыг нь анзаар. Хурууны өндөгнөөс шууд л хуруу дагаад урсаад эхэлбэл ямар нэгэн хольцтой гэсэн үг. Харин жинхэнэ зөгийн бал урсахгүй, таны хурууны өндөг дээр аажим тархсаар л байна.

Цэвэр зөгийн балыг хуурамчаас хэрхэн ялгах вэ? 1

13
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Gandolgor Dagva

    2016/04/26 at 22:00

    Цэвэр бал хаана зардаг вэ

  2. seaberry

    2016/04/28 at 19:05

    seaberry farm products bgaa 70070078

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *