Таны элэг тусламж хүсч байгаа шинж тэмдгүүд

2

Элэг бие эрхтэнд маш чухал үүргийг гүйцэтгэдэг эрхтэн: биеийг цэвэрлэж элдэв хорт бодисоос бусад эрхтнүүдээ хамгаална. Эрхтэн л болсон хойно арчилгаа шаардлагатай. Хэт ачаалал өгвөл ажлаа гүйцэтгэх чадахгүй болж хүний биед шууд муугаар нөлөөлнө. Тийм ч учраас зарим нэг турахыг хүсэж байгаа хүмүүсийн жин хасагдахгүй зовоох нь бий. Элэг биднээс анхаарал халамж хүсэж байгаагаа хэрхэн илэрхийлдэг вэ?

Та доорх жагсаалтыг үзээд өөрт тань эдгээр шинж тэмдгүүд илэрсэн эсэхийг анзаарна уу.

  • Байнга толгой өвдөх: зөөлөн бөгөөд удаанаар өвдөх, магадгүй нүдний ухархайгаар хатгаж байна уу? Хэсэг амарсны дараа өвчин алга болно.
  • Байнга булчин өвдөж, үе мөчөөр хатгах
  • Архаг ядаргаа
  • Сэтгэл санааны тогтворгүй байдал, шалтгаангүйгээр гуниглах
  • Саруул ухаан замхрах, сэтгэн бодох чадвар буурах
  • Байнгын түгшүүртэй байх, юм л бол стресст орох
  • Гормон “тогтворгүйтэх”
  • Урьд урьдынхаас ихээр хөлрөх
  • Өөх тостой хүнс муу шингэх
  • Хоол боловсруулах эрхтний асуудлууд илрэх: гэдэс хийгээр дүүрэх, хэвлий хавиар өвдөх, өтгөн хатах, гүйлгэх, унгах
  • Харшил
  • Огцом үнэр болон химийн зарим нэг зүйлд хэт мэдрэг байх
  • Төрөл бүрийн үрэвсэл, арьс улайж үрэвсэх
  • Амнаас эвгүй үнэр арилахгүй үнэртээд байх
  • Онцын шалтгаангүйгээр огцом жин нэмэх

Дээрх шинж тэмдгүүдээс салахыг хүсэж байвал элгэндээ анхаарал тавь. Юуны түрүүнд эрүүл хүнс хэрэглэ, эмчийн заавар зөвлөгөөгүйгээр дур мэдэн эм, амин дэм зэргийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Хоолны хувьд танд амархан дэглэм санал болгоё:

  • Хангалттай шингэн уу, цэвэр ус уух
  • Өдрийн хүнсэндээ багаар бодоход 35 гр эслэг/ширхэглэг хүнс хэрэглэх
  • Аль болох органик хүнс худалдан авч хүнсэндээ хэрэглэх
  • Согтууруулах төрлийн ундааны хэрэглээг эрс багасгах, бүрмөсөн татгалзах
  • Сахар хэрэглэхээс татгалзах
  • Өөх тосгүй мах идэх
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх
  • Сайн гэх өөх тос хэрэглэх: кокосын тос, авокадо, цэвэр цөцгийн тос гэх мэт
  • Хүхрийн эх үүсвэртэй хүнс хэрэглэх: өндөг, брокколи, сармис, сонгино
  • Эрүүл, тэнцвэртэй хооллох

Дараах гурван хүнс таны элэгний үйл ажиллагааг “тэнцвэржүүлэх”-эд тустай:

  1. Артишок

Элэгний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Хорыг гадагшлуулж, цусан дахь “муу” холестириний хэмжээг багасгана.

  1. Куркума

Эсийн хэмжээнд хүний бие эрхтнийг цэвэршүүлдэг, хорт бодистой идэвхтэй тэмцэнэ. Мөн элэгний гэмтсэн эд эсийг нөхнө.

  1. Мэригийн чонын өргөс

Элгэнд маш тустай. Уг цэцгийн эксракт нь элэгний эд эсийг хорт бодисоос цэвэрлэнэ, ялангуяа согтууруулах төрлийн ундаа, эмийн хордлого тайлж, вирус устгах шидтэй. Үрэвслийн эсрэг бөгөөд антиоксидант үйлчилгээтэй.

Дээрх хялбар, энгийн аргуудаар элгээ хамгаалаарай. Танд эрүүл энхийг хүсье.

52
ГоёГоё
15
ГайхмаарГайхмаар
10
БахархмаарБахархмаар
9
ТэнэглэлТэнэглэл
9
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/04/23 at 16:50

    Tegeed Mah irehgui bh Ch odoo Mgl hund zuvuu. Mgl hun mahguigeer uvliug davhad hetsuu gesen. Urd Ni bol boldog l bsan odoo bur bolhgui gjuu. Bi tanaihaas em 2 udaa avch uusan Ta nar zuvulsun hamt uuj bolohgui gj tsus shingleh mun kholostroliin em gj bi bugdiig yag zohitsuulj uusan dundan Ch bas zuvulguu avch uuh gorimoo uurchilsun suuld Ni. Endhiin Emch nart zagnuulj henii zuvshuurluur emee zogsoov gj. Daraa nadaas asuusan yamar neg tailbar bas end medehgui em tegeed Ch ene chin em bush daivar beldmel l BNA gj BNA lee huu . Gej heldeg yum BNA minii utas bga bh.

  2. tserenbold bayan

    2016/04/23 at 16:52

    Medeeleel bitgii ustgaad bai

  3. Зочин

    2016/04/24 at 20:23

    Ene 2 medehgui ymniihaa zurgiig oruulaad uguuch

  4. Asuult

    2016/04/24 at 23:52

    Артишок ,kypkyma,merigiin choniin urgus ene 3iin zuragiin oruulj uguuch uvs urgamal yumuu

  5. Anchin

    2016/04/25 at 03:47

    Marry giin chono alahaas ntr. Angli nereer ni latinaar bichchihgui yu yum boldoo

  6. Зочин

    2016/04/25 at 21:09

    Ene suuliin 2 ni yu ym bol oo?

  7. Eleg

    2016/04/26 at 17:09

    Merigiin choniin urgus gej yu yum boloo helj uguuch

  8. doogii

    2016/04/26 at 21:14

    Merigiin choniin urgus gej uy we haanaas awdag um bol

  9. Guilt

    2016/06/10 at 23:32

    Artishok,kurkuma,merigiin choniin urgus ene guraviin zuragiig oruulj uguuch

  10. nandia

    2016/07/18 at 18:14

    SHIDET MANJIN geh huren manjingiin undaa bas bdag shdee 100% ELEG shuuj tseverleh hort bodisiig gadagshluulah uilchilgeetei huren manjingiin undaa 88699960

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *