Та хоёр хөлгүй байсан бол Эверестийн оргилд гарч чадах уу?

0

Та хоёр хөлгүй байсан бол Эверестийн оргилд гарч чадах уу?


Асар их сэтгэлийн хаттай, тэсвэр тэвчээр, шантаршгүй хүсэл тэмүүлэлтэй хүмүүс энэ хорвоо дээр маш олон байдаг. Янз бүрийн осол гэмтэл, өвчин зовлонгийн улмаас бие эрхтэн дутуу болсон ч гайхалтай сэтгэлзүйгээрээ түүний нөхөж тэр ч бүү хэл эрүүл саруул, эрхтэн бүрэн хүмүүсээс ч илүү их гайхам амжилтанд хүрч чаддаг агуу хүмүүсийн нэг бол Шинэ Зеландын иргэн Марк Инглис юм. 2006 онд тэрээр Эверестийн оргилд гарсан бөгөөд 1953 онд анх Эверестийн ноён оргилд хүн хөл тавьж байсантай харьцуулахад дэндүү хожуу мэт боловч тэр үед Инглис хоёр хөлгүй нэгэн байсан юм.Эх Дэлхийнхээ хамгийн өндөр цэг дээр гарахад нь тусалж, сэтгэлийн асар их тэнхээг өгдөг байсан хүн бол эхнэр минь юм хэмээн бахархан өгүүлэх Инглисийн түүхтэй танилцахыг урья.

1. Шантаршгүй хүсэл тэмүүлэлтэй энэ эрхэм 1982 онд Шинэ Зеландын Кук ууланд авирах үедээ хоёр хөлөө хөлдөөж, хөлгүй болсон байна.

2. Эмч нар түүний хоёр хөлийг өвдөгнөөс доогуур тайрахаас өөр аргагүйд хүрчээ. Хэдийгээр хоёр хөлгүй болсон ч тун удалгүй хиймэл хөлөөр явж сурсан Инглис Эверестийн оройд гарах мөрөөдлөө орхиогүйгээр барахгүй авирах бэлтгэл сургуулилтаа хийсээр байжээ.

3. 40 өдөр үргэлжилсэн оргил өөд авирах авиралтын үеэр Инглис олон бэрхшээл учирсан ч давж гарч чадсан юм. 6400 метрийн өндөрт түүний хиймэл хөлний нэг шүд хугарсан ч тэр үүнийгээ засаж чадсан.

4. Инглист хугарсан шүдийг сэлбэж засах хэсэг байсан учир түүнийгээ засаад цааш авирсаар манай гаригийн хамгийн өндөр цэг дээр гарч чаджээ.

5. Тэр зөвхөн авираад зогссонгүй, буухдаа авирсан газраараа биш өөр нэг талаар нь буусан ба түүний явсан замын талаар баттай эх сурвалжид мэдээлснээр Инглисийн явсан замаар урьд нь Эверестийн оргил өөд гарах хоёр удаагийн авиралт хийгдэж байсан гэнэ.
Шинэ Зеландын ерөнхий сайд Хелен Кларк түүнд баяр хүргэсэн байна. Тэрээр хэлэхдээ авирагч бүрийн хувьд Эверестийн оргилд авирна гэдэг бол томоохон амжилт байдаг, гэхдээ энэ нь Инглисийн хувьд бүр ч онцгой зүйл юм гэжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Baaskamax96

    2013/03/27 at 19:37

    respect!

  2. Зочин

    2013/04/01 at 08:05

    javascript:openwithselfmain("http://www.xopom.com/misc.php?action=showpopups&type=smilies&target=message","smilies", 300, 475);

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *